Дэлхийн түүхэд арваннэгдүгээр сарын 11-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1918 оны арваннэгдүгээр сарын 11. Дэлхийн нэгдүгээр дайн дуусав
1918 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 05:00 цагт Холбоотны арми Германы талтай "Armistice"-ийн гэрээг үзэглэснээр дэлхийн нэгдүгээр дайн дууссан.
Уг дайнд 9 сая цэрэг амь үрэгдэж 21 сая цэрэг шархдаж Герман, Орос, Австри-Унгар, Франц, Их Британи улсууд тус бүр 1 саяас доошгүй иргэнээ алджээ.
Дөрвөн жил үргэлжилсэн дайны хор уршиг, өлсгөлөн, өвчний улмаас удаах жилүүдэд нь дахин 5 сая хүн нас барсан байна.
1675 оны арваннэгдүгээр сарын 11. Анх удаа интегралын аргыг ашиглав
Германы математикч, Готтфрайд Уилхелм Лейбниц 1675 оны арваннэгдүгээр сарын 11-нд y=f(x) функцийн графикийн талбайг олохын тулд анх удаа интегралын аргыг ашиглажээ.
Талбай ба эзлэхүүнийг олох аргыг Эртний Грекээс гаралтай гэж үздэг ч анх удаа интеграл ашигласан нь энэ байсан бөгөөд Лейбницийн тэмдэглэлийн дагуу Исаак Ньютонтой хамтран тооцоолжээ.
Энэхүү нээлт нь математик, физикийн шинжлэх ухааны хувьд чухал ололт бөгөөд дурын талбай, муруйн урт, эзлэхүүн зэргийг хялбар тооцоолоход тусалдаг байна.
1966 оны арваннэгдүгээр сарын 11. Gemini 12 хөлөг хөөрөв
NASA-гийн "Gemini" төслийн сүүлийн хөлөг "Gemini 12" 1966 оны арваннэгдүгээр сарын 11-нд дэлхийгээс хөөрчээ.
Энэхүү нислэг нь АНУ-ын 18 дахь, дэлхийн 26 дахь хүнтэй нислэг байсан бөгөөд ахмадаар нь "Gemini 7"-г удирдсан Жеймс Ловелл ажиллажээ.
Дөрөв хоногийн турш дэлхийг тойрсон нислэгийн үеэр гурван удаа хөлгөөс гарч даалгавар гүйцэтгэсэн хоёр нисгэгч "Agena target vehicle" сансрын түр станцтай таван удаа холбогдсон байна.
"Gemini" төслийн гол зорилго нь хүн сансарт хөлгөөсөө гарч үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг харуулах байсан бөгөөд саран дээр хүн буулгах "Apollo" хөтөлбөрийг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.