gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлагдлаа

Ч.Болортуяа
Эдийн засаг
2013-05-31
0
Twitter logo

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталсан байна.

Үүнд,  80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авах юм байна. 

Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ.

Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх тул нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой.

Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй. Зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байх аж.  Өмнө нь зээлтэй байсан иргэдэд орон сууцны зээл олгосноос хойш долоон сарын дараагаас эхлэн найман хувийн хүүтэй зээлд шилжиж болох зэрэг зохицуулалтыг журамлажээ.

Журам гарсантай холбогдуулан бусад салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлага үүсч байна. Монголбанкны ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын 2013 оны А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хоёр дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны шаардах эрхийн бүртгэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн сангийн шинэчлэлийн бодлоготой уялдуулах зэрэг ажлыг холбогдох сайд нарт даалгасан байна.

Статистик мэдээллээс үзвэл 2012 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 23.8%, Улаанбаатар хотын хүн амын 40% нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа аж.

Дээрх найман хувийн хүүтэй зээл чухам яг хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байгаа юм.

Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө нь сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "бид эхлээд барилгын салбарт 380 тэрбум төгрөгний бага хүүтэй зээл гаргаад барилга баригдах нөхцөлийг нь дэмжсэний дараа иргэддээ буюу худалдан авагч талдаа зориулсан зээлээ гаргана" гэсэн байгаа.

Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан