Талхны үйлдвэрүүдэд НМХГ-ын хийсэн шалгалтын үр дүнгийн талаар өчигдөр Монголын хэрэглэгчдийн эрх, боловсролын холбооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр уг шалгалтын үр дүнгийн талаар Монголын хэрэглэгчдийн эрх, боловсролын холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Талх үйлдвэрлэгчдэд яагаад шалгалт хийх болов. Энэ талаар тодруулаач?
-Талхны үйлдвэрүүдэд НМХГ-ын хийсэн шалгалтын талаар өнөөдөр /өчигдөр/ сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Уг шалгалтын талаар манай холбооноос өгсөн хүсэлтийн дагуу хийсэн юм. Тодруулбал, сарын өмнө манай холбооноос 10 гаруй нэр төрлийн талхны сав баглаа, шошгололтын талаар жишээ үзүүлж, хүнсний хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл хийж байсан.
Учир нь зарим талхнууд стандартын бус уут хэрэглэж, дотор нь хэвлэлийн будагтай хаяг, шошго хийсээр байгаа. Энэ нь 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа юм.
Тиймээс манай холбооны харж байгаа шиг зөрчил байгааг нь шалгаад, ямар нэгэн арга хэмжээ авч өгөөч гэдгийг бид өнгөрсөн сард холбогдох байгууллагууд буюу НМХГ, Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэст хандсан юм. Учир нь Үндсэн хүнс, Атар өргөө, Хан туул трейд талхны үйлдвэрүүд, Бавж талхны цех, Дадал буриад талхнууд нь сав баглаа шошгололт, стандартын шаардлага хангаагүй уут, гялгар наалт маягийн уутанд савласан, битүү саванд хэвлэлийн будагтай цаасыг хийсэн нь бүтээгдэхүүнд будаг шингэх боломжийг бүрдүүлсэн зэрэг нь хууль стандарт зөрчиж байгаа юм. Тиймээс энэ мэт хуулийг зөрчиж буй этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Гэтэл тийм механизм огт алга.
-Хүнсний тухай хуульд дээрх зөрчилд ямар хариуцлага тооцохоор заасан байдаг юм бэ?
-Хүнсний тухай хуулиар бол дээрх зөрчил дутагдал гаргасан этгээдэд тооцох хариуцлага нь нэлээд өндөр. Тодруулбал, хүнсний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, хуурамч шошгод тавих шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татах, хэрэв татаж аваагүй хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Харин иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тухайн хүний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах хүртэл арга хэмжээг авах ёстой байдаг юм.
-Шалгалтын үр дүн хэрхэн гарав. Хэчнээн байгууллагад хариуцлага тооцсон бэ?
-Шалгалтын үр дүн янз бүр гарчээ. Ерөнхийдөө шалгалтуудаар талхны үйлдвэрүүд хууль зөрчиж байсан нь тогтоогдож, зарим цехүүдийг хааж торгосон байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газар “Үндсэн хүнс” ХХК, “Онон хатан ээж” ХХК, “Атар-Өргөө” ХХК, “Хатан туул” ХХК зэрэг дүүргийн нийт 65 худалдааны газрыг хамруулан шалгалт хийж, хариуцлага тооцсон байна.
Тухайлбал, “Үндсэн хүнс” ХХК-ийн талхны шошго нь нийтлэг хальсан уутны дотор талд хийж худалдаанд нийлүүлж буй нь хууль зөрчиж байгаа учир уутны гадна гаргаж, сав баглаа боодлоо өөрчил хэмээн хугацаатай үүрэг өгч уг зөрчлийг арилгуулсан амжилттай байна.
Гэтэл дээрх зөрчилтэй яг адилхан зөрчилтэй “Атар өргөө” ХК-ийг Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газар шалгасан ч тухайн компанитай зөвшилцөл хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, “Атар өргөө” ХК Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газарт бичиг хүргүүлсэн байгаа юм. Бид уг шаардлагуудыг чинь тавдугаар сарын 15-нд биелүүлнэ хэмээх бичиг хүргүүлээд зөвшилцөлд хүрсэн байна.
Гэтэл хууль бол нэг нь мөрдөх ёстой, нөгөөх нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой байдаг. Харин Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газар, “Атар өргөө” ХК хоёр хуулиас дээгүүр эрх мэдэл гаргаад, хоорондоо зөвшилцөөд л байж байдаг юм байна. Магадгүй одоо тавдугаар сар гэж хэлж байгаа ч цаашдаа хоорондоо зөвшилцөөд зургаа, долоо, наймдугаар сарын 15-нд биелүүлнэ гээд зөвшилцөөд байж болох уу. Тиймээс өнөөдрөөс хуулиа биелүүлэх шаардлагыг холбогдох байгууллагуудад нь тавьж байгаа.
-Хариуцлага алдсан мэргэжлийн хяналтын байцааг нарт хариуцлага тооцуулна гэсэн үг үү?
-“Атар өргөө” ХК-д шалгалт хийсэн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарт хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа. Харин зөрчил гаргаад байгаа байгууллагуудад зөрчлөө арилгатал нь шаардлага тавих болно. Учир нь Хүнсний тухай хууль өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжээд эхэлчихсэн. Тиймээс хэн нэгэн дураараа этгээд хуулийн хэрэгжилтийг хойшлуулах эрх байхгүй. Хуулиар заагаад өгчихсөн байхад яагаад зөвшилцөөд явж байдаг юм бэ.
Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагч нарын үүрэг тов тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл, зөрчилтэй байгууллагуудыг 7.2 сая төгрөгөөр торгох, зөрчилтэй бүтээгдэхүүнийг эргүүлэн татах гэсэн үндсэн үүрэг байгаа.
-Талхны үйлдвэрүүдэд хийсэн шалгалт ганцхан Хан-У ул дүүрэгт л ийнхүү цалгардсан уу. Эсвэл бусад дүүрэг мөн адил байна уу?
-Бусад дүүргүүд уг шалгалтыг дажгүй хийсэн байсан. Хан-Уул дүүрэг дээр л ийм асуудал гарсан.
-Шалгалтаар зөрчилтэй бүтээгдэхүүнийг эргүүлэн татсан тохиолдол байгаа юу?
-Хураах нь хураасан байна. Гэхдээ хүнд хэлэхэд ичмээр л тоо баримт байна даа. Тухайлбал, “Атар алтай” нэрийн 37 ширхэг талхыг үйлдвэрлэсэн огноо бичээгүй учир буцаан авалт хийлгүүлсэн байна. Энэ мэт маш инээдтэй тоо байгаа.
-Шалгалт хийсэн өдөр “Атар алтай” нэрийн талх үйлдвэрлэгч 37 ширхэг талх л үйлдвэрлэсэн юм уу?
-Харин тйим ээ. Ийм л хариуг манай хобоонд ирүүлсэн байна. Гэтэл тэр өдөр тухайн үйлдвэр хэдэн талх үйлдвэрлэсэн, түүнээс хэд нь огноо бичээгүй байсан зэргийг тодруулж ажилласан юм алга байна.
-Өмнө нь танай холбооноос Гоё тараг, одоо талхны асуудлыг хөндөж байна. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Сүүлийн үед хэрэглэгчдийг нэлээд бухимдуулаад байгаа дугаарын хязгаарлалттай холбоотой асуудлыг хөндөх болно. Мэдээж төрөөс өөрийн эрхийн хүрээнд хязгаарлалт хийх нь байж болох асуудал. Гэхдээ хэрэглэгчдээс автотээврийн татварыг бүтэн жилээр аваад байгаа юм. Хэрэв хязгаарлаж байгаа л бол тэгш эрхтэй байх хэрэгтэй. Тодруулбал, 365 хоногийг долоод хувааж, нэг өдрийн татвараас хасч өгөх ёстой гэж үзэж байгаа. Тэгвэл шударга болно шүү дээ. Уг асуудлыг хөндөхөөр судалж байгаа.
Ж.Отгон