Манай түүх соёлын хосгүй үнэт олдвор, дахин давтагдашгүй бүтээлүүдээр харийнхан бизнес хийж, Монгол Улс, Монголчуудыг сурталчлахаасаа илүүтэйгээр гаднынхан ашиг олох нь их.
Хуучнаар БСШУЯ-тай АНУ-ын нэг иргэн гэрээ хийн, XIII зууны үед хамаарах түүхийн дурсгалт зүйлсийг авч явжээ. Тэрбээр манай эд өлгийн зүйлсээр АНУ-ын Чикаго хотын “Field museum”-д “Чингис хаан” нэртэй үзэсгэлэн гаргаж, тасалбарыг нь 22-29 ам.доллараар борлуулж, багагүй ашиг олсон байна.
Гадаадынхан Монголын баялаг, түүх, соёлын дурсгалт зүйлсээр мөнгө олж болдгийн нэг жишээ энэ. Уг үзэсгэлэн энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 3 хүртэл олны хүртээл болжээ. Үзэсгэлэнг зөвхөн Иллинойс мужийн 12 сая гаруй хүний 30, Чикаго хотын гурван сая оршин суугчийн 30 шахам хувь нь үзсэн гэж тооцохоор манай түүх соёлын дурсгалаар ашиг хонжоо хайгч америк эр маш их ашиг олсон байж таарах нь. Түүнээс гадна гадаадын жуулчид тус хотод очиж “Чингис хаан” үзэсгэлэнг үзсэн, Монголын Засгийн газар, БСШУЯ-ны холбогдох албан тушаалтнуудын зөвшөөрөлгүйгээр өөр улс, хотод гаргасан гээд дүгнэвэл америк эрийн халаасанд бүр их орлого орсон байх магадлалтай. Үүнээс олсон орлогынхоо багахан хувийг манай Засгийн газарт үзмэрийн түрээсийн төлбөрт өгсөн гэдэг.
XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний байлдан дагууллыг харуулсан энэ үзэсгэлэнг гаргахын тулд АНУын иргэн Дон Лессем хувиараа хөөцөлдөж, БСШУЯ-ныхантай гэрээ хийж, түүх соёлын олон эд өлгийн зүйлийг 2008 онд авч явсан юм билээ. Эл үзэсгэлэнд Чингисийн алтан ургийн угийн бичиг, XIII зууны үеийн зэр зэвсэг болон хөгжмийн зэмсэг гээд 200 гаруй үзмэр дэлгэсэн аж. Гадаадын жирийн нэг иргэн ийнхүү хөөцөлдөж байгаад манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийг авч явсныхаа төлөө 200 мянган ам.доллар л төлсөн гэх. Уг нь өөр улсад үзэсгэлэн гаргахдаа БСШУЯнд мэдэгдэх талаар гэрээнд дурдсан ч үүнийгээ биелүүлээгүй гэдэг. Түүгээр зогсохгүй Дон Лессем АНУ-д гаргахаар авч явсан үзэсгэлэнгийн үзмэрийг буцааж өгөөгүй атлаа эд өлгийн өөр бүтээл, олдвор авахаар ирсэн нь юу ч хийхээс буцахгүй нөхөр гэдгийг харуулна бус уу.
БСШУЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд өмнөх үзэсгэлэнд тавьсан түүх, дурсгалын эд зүйлсийг шаардсаны дүнд тэрбээр ажлаа амжуулж чадаагүй гэсэн. Дон Лессем гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь ганц энэ биш. Тэрбээр Монголын түүх, соёл, эд өлгийн хосгүй үнэт эдлэлийн хэлбэр хийцийг нь өөрчлүүлсэн гэсэн ноцтой мэдээлэл бидэнд олдлоо. Хэдийгээр уг үзмэрийг сэргээн зассан мэт харагдавч, цаад утгаараа Монголын түүх, соёлыг үгүйсгэсэн гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Тэрбээр “Чингис хаан” нэртэй үзэсгэлэнг гаргахын тулд 2008 онд олон үзмэр авч явсны нэг нь XIII зуун буюу Чингис хааны байлдан дагууллын үед хамаарах илд. Уг илд Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэлтэй, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд багтдаг. Музейд хадгалагдаж байхдаа анх олдсон хэвээрээ буюу бариул хэсэг нь байхгүй байж. Эрдэмтэн судлаачид уг илдийг судлахдаа бариул хэсэг нь ясан байх магадлалтай гэж үзсэн байна. Гэтэл ямар нэгэн санаа зорилго байв уу, эсвэл Монгол Улсын түүхийн дурсгалыг харь орных гэж харуулахыг зорьсон уу, ямартай ч бариул хийжээ.
Хууль хяналтын байгууллагынхан, мэргэжлийн судлаачдын тогтоосноор уг бариулыг Японд хийлгэсэн бөгөөд харагдаж буй байдал нь самурайн сэлэмний бариул хэсэг шиг харагддаг байна. Түүгээр зогсохгүй хятадуудын хэрэглэж байсан сэлэмний хуй нэмж хийсэн нь Монголын, Чингис хааны түүхийг үгүйсгэж буй мэт харагдаж байсан гэдгийг АНУ-д очиж, уг үзэсгэлэнг үзсэн манай эрдэмтэн, судлаач, хуулийн байгууллагын ажилтнууд хэлж байв.
Монгол цэргийн музейн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтнууд илдний бариул самурайн сэлэмнийх шиг болж, хятад хуй нэмсэн зэргийг мэдээд мэргэжлийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагаар шалгуулсан аж. Шалгалтын дүнд уг үзмэрийг авч явсан АНУ-ын иргэн Дон Лессемийн оролцоотойгоор солигдсон нь батлагдаж буй гэнэ.
Илдний бариулыг самурай зангидаасаар зангидаж, хуй хийлгэжээ. Тэд зөвхөн бариул, хуй хийгээд зогсохгүй, илдний зарим хэсгийг нь задалж, тавласан хэсгийг нь сугалсан байж.
“Техник технологи өндөр хөгжсөн Япон, Америк зэрэг оронд сэлэмний бариулыг засаж, сэргээж буй нэрээр төмрийнх нь найрлагыг судалж, уг сэлмийг дуурайлган хийлгэсэн байхыг үгүй гэх газаргүй. Тиймээс гадаадад олон улсын үзэсгэлэнд гарч буй эд өлгийн зүйлээ буцааж авахдаа нарийн судалж, сайтар шалгах хэрэгтэй” гэж ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, зарим музейн эрдэм шинжилгээний ажилтнууд хэлж байлаа.
Г.Цолмон