Сүүлийн үед хурдан морь унаач хүүхдүүдийн асуудал анхаарал татах болсон. Өнгөрсөн хавар хоёр хүүхэд хурдан морины уралдааны үеэр, унаж эндсэн. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас хариуцлага хүлээх эзэнтэй байх асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар өчигдөр “Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013” зөвшилцөх уулзалт Төрийн ордонд боллоо.
Энэхүү уулзалтад ХАХНХЯ, ССАЖЯ, ЭМ Я, Хөдөлмөрийн яам, ҮХААЯ, БХЯ, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар комисс, Морин спорт уяачдын холбоо, Хүүхэд, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл, уяачид, морины эздийн төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн зөвшилцөл уулзалтаар хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, хурдан морь унаж уралдах хүүхдийн хүсэл эрмэлзлийг зөв, ухаалаг дэмжих.
Хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс сэрэмжлэх, хүүхдийг морины галын бичил орчны сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн нийгмийн талуудын ойлголт, хандлага, байр суурийг нэгтгэн хурдан морь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар хэлэлцсэн юм.
Тус хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллагын төлөөллүүд өвөл, хавар, намрын уралдааныг зохион байгуулахгүй байх саналыг хэлж байсан. Харин зургадугаар сараас есдүгээр сар хүртэл наадам зохион байгуулахдаа унаач хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, зохион байгуулалтыг өндөр хэмжээнд хангах хэрэгтэй.
20 саяар мал худалдаж авч байгаа уяачид яахаараа нэг сая төгрөг зарцуулаад хүүхдүүдэд хамгаалалтын хувцас авч чадахгүй байна вэ гэдгийг шүүмжилж байсан юм. Үүнээс одоогийн хуулиар долоогоос дээш настай бол хурдан морь унаж болохоор заасан бол энэ удаад унаач хүүхдийн насны доод хязгаарыг дээшлүүлж, 10 наснаас дээш болгох гэсэн саналыг гаргаж байсан юм. Мөн энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын хуулийн зөвлөх нэгэн судалгааг зөвшилцөлд оролцогчдод танилцуулсан юм.
Тодруулбал, Арабын нэгдсэн Эмират улсад манайхтай адил тэмээн уралдаан маш их болж, үүнийг дагаад хүний наймааны асуудал хурцаар тавигдсан. Өөрөөр хэлбэл, ядуу буурай орноос бага насны хүүхэд үрчлэн авч, тэмээ унуулж байсан тухай судалгааг хэлж байлаа. Харин яг энэ үзэгдэл манай улсад давтагдах гээд байна. Өөрөөр хэлбэл, жин, нас багатай хүүхдээр морь унуулж байна гэдгийг хэлж байлаа.
Харин ҮХААЯ-ны зүгээс монголчууд эрт дээр үеэс хүүхдээ 5-6 настайгаас эхлэн морь унуулж сургадаг. Малчин иргэдийн хүүхдээ өсч хүмүүжүүлэхэд хамгийн томоор нөлөөлдөг соёл нь энэ. Гэтэл үүнийг зөрж яриад байна гэдгийг хэлж байсан бол уг хуралдаанд оролцсон ганц уяач болох Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Та бүхэн хурдан морь унаач хүүхэд гэдгийг зөвхөн Өлзийт хороололд байгаа хэдхэн хүүхдээр төсөөлж болохгүй. Монгол Улсын 360 гаруй сум бүхэнд унаач хүүхэд бий. 60 гаруй мянган уяач байна.
Тэдний хувьд зөвхөн өөрсдийгөө бодоод хүүхдээ боддоггүй юм биш. Уяач хүн яаж зовж байдгийг хэн бүхэн ойлгодоггүй. Хэтэрхий нэг талыг барьж, туйлширч, сөрөг мэдээлэл нийгэмд тарааж байна. Үүний цаана монголын өв соёл устах ч сөрөг талтай. Тиймээс аль, аль талдаа монголын өв соёлоо дээдэлж явах нь чухал. Монгол төрийн наадмыг бөх, харваач, уяачид бүрдүүлдэг. Гэтэл судалгаагүйгээр монгол наадмыг хорих асуудлыг ярьж байгаа нь буруу” гэдгийг хэлж байсан юм.
Харин Монголын морин спорт уяачдын холбоо байр сууриа илэрхийлэхдээ “Үнэхээр өвөл, хаврын улиралд наадам зохион байгуулж байгаа нь хүүхэд эндэх шалтгаан болж байгаа мэтээр ярьж байна. Зуны улиралд наадам зохион байгуулна гэхээр л их л сайхан юм бодож байна. Гэтэл зун бороо орно. Мөн л зам халтиргаатай болж асуудал үүснэ. Тиймээс наадам зохион байгуулахдаа хурдан морь уралдах замыг маш сайн засах.
Үүнээс гадна хүүхдүүдэд зориулсан стандартын хувцас хэрэгсэл маш их хэрэгтэй гэж ярьж байна. Гэтэл уг хувцасыг манай улсад үйлдвэрлэхгүй. Гаднаас оруулж ирэх нэгдсэн зохион байгуулалтыг хийх гэхээр хэдхэн хүний бизнесийг дэмжсэн асуудал болох вий гэхээс болгоомжилж байгаа” хэмээлээ.
Ийнхүү зөвшилцөлд оролцогчид саналаа хэлж, юуны өмнө Үндэсний их баяр наадмын хуулийг өөрчлөн шинэчлэх, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх, Хурдан морины уралдаан зохион байгуулах харилцааг зохицуулах бие даасан хууль гаргах, хүүхдийн ажил хөдөлмөртэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулж шийдвэрлүүлэх шаардлага тулгараад байгааг сануулсан юм.
Харин хэлэлцүүлэгт оролцогчид хууль боловсруулж Засгийн газарт өргөн барьж, хэлэлцээд батлагдахад ойролцоогоор нэг жил гаруй хугацаа өнгөрнө. Тиймээс нэн түрүүнд цаг хугацаа хожиж удахгүй болох Үндэсний их баяр наадмаас өмнө одоогийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь чухал. Учир нь үүний ард хүүхдийн эрх яригдаж байгаа учраас шийдэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байсан юм.
Э.Дулам