gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эм зүйн болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь илчлэгдэв

Нийгэм
2012-09-27
0
Twitter logo

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй "Биокомбинат" ТӨААТҮГ, "Цагаан залаа Агвет" , "Биоимпекс", "Шинэ Эхлэл ТҮМ", Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, "Эмийн үйлдвэр", "Малчин монгол", Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг найман аж ахуйн нэгж байгууллага Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан шалгалтад өнгөрсөн хугацаанд хамрагдсан байна.

Шалгах явцад "Биокомбинат" ТӨААТҮГ, "Цагаан залаа Агвет" , "Биоимпекс", "Шинэ Эхлэл ТҮМ" компани, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг малын эмийн үйлдвэрүүд эм, биобэлдмэлийн найрлагад ордог түүхий  эдүүд  нь  холбогдох  чанарын баталгаажуулалтгүй, улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан аж. Энэ нь "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 буюу "эмийн түүхий эдийг эмийн бүртгэлд бүртгүүлсэн байх", 12.1.4 буюу "тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлэхээс өмнө эмийн түүхий эд, эмийн туслах бодисыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулах", 12.4.3 буюу "чанарын баталгаагүй түүхий эд, материалаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх" гэсэн заалтуудыг зөрчиж буй хэрэг юм.

Мөн "Биокомбинат" ТӨААТҮГ үйлдвэрлэлийн батлагдсан технологийн зааварыг мөрдөөгүй, "Шинэ эхлэл ТҮМ" компани батлагдсан стандартууд нь үйлдвэрлэлийн технологийн заавартай тохирохгүй болон шинжилгээний аргачлалууд нь хуучирсан, шаардлага хангахгүй байсныг тогтоов.

ХУГАЦАА НЬ ДУУССАН ВАКЦИН АШИГЛАЖ БАЙЖЭЭ

Шалгалтаар илэрсэн зөрчлийн нэг бол хугацаа нь дуусан вакцин юм. Мал эмнэлгийн хүрээлэнд үйлдвэрлэж буй хаг унагаах бэлдмэл, үхрийн цусан халдвараас сэргийлэх амьд вакцины Малын эмийн улсын бүртгэлийн хүчинтэй хугацаа 2007 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр, 2011 оны нэгдүгээр сарын 11 -ний өдөр дууссан, Неогистол 1. 2 бэлдмэл нь Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байжээ. Түүнчлэн "Биокомбинат" ТӨААТҮГ, "Биоимпекс" , "Шинэ Эхлэл ТҮМ" , Мал эмнэлгийн хүрээлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ерөөнүүдийн зохион байгуулалт нь эм зүйн болон эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй байсан нь илэрчээ.

ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛСАН БАЙНА

Нэгдсэн шалгалтын явцад 207 зөрчил илрүүлжээ. Үүнээс 37.7 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Харин бусад зөрчлийг арилгуулахаар үйл ажиллагааг зогсоосон улсын байцаагчийн акт дөрөв, хууль бусаар олсон 86400000 төгрөгийн орлогыг улсын орлогод оруулах нэг акт үйлдсэн аж.

Мөн 112 заалттай зургаан албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, нийт 2900400 төгрөгийн торгууль ногдуулан ажиллажээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор хяналт шалгалтын чиглэл тус бүрээр аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтан, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Б.Чанцал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан