Оюутнуудад чиглэсэн төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн Голомт банк 10 дахь удаагийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Оюутнуудын хувьд өөрийгөө сорих, нэр хүндийн томоохон талбар гэж үздэг тус хөтөлбөрийн талаар Голомт банк Хүний нөөцийн хэлтсийн захирал Г.Ариунбаяртай ярилцлаа.
-Голомт банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 10 дахь жилдээ зарлагдаж байна. 2003 оноос хойш энэ чиглэлд хийсэн ажлаа тоогоор илэрхийлвэл ямар байх нь сонирхол татаж байна?
Голомт банк 2003 онд оюутнуудад тэтгэлэг олгоё гэсэн санал санаачлагыг анхлан гаргасан нь бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг болж Монголын бизнесийн байгууллагуудыг ирээдүй хойч үеийнхээ эрдэм боловсролд хөрөнгө оруулах эхлэл цэгийг амжилттай тавьсан юм. Бид оюутнуудад зориулан энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна жил бүр оюутны баг ажиллуулах, дадлага хийлгэх, оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэх мэт олон ажил хийдэг. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тоогоор товчхон илэрхийлвэл 10 жил дараалан, жил бүр 100 оюутанд тэтгэлэг олгох замаар удахгүй 1000 дахь оюутандаа тэтгэлгээ гардуулах гэж байна.
-Оюутнуудад чиглэсэн олон улсын болон дотоодын тэтгэлгүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Танай тэтгэлэгт хөтөлбөрт ямар нэгэн ялгарах онцлог бий юу?
Манай тэтгэлэгт хөтөлбөр мэргэжил харгалзалгүй сонгон шалгаруулдгаараа бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээс онцлогтой. Өнгөрсөн хугацаанд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутнуудын судалгааг харахад нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын 40 гаруй хувь нь банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр, үлдсэн хувь нь анагаах ухаан, нийгмийн ухаан, уул уурхай, хууль эрхзүй, спорт, урлаг гэх мэт чиглэлээр суралцаж байсан байна.
Мөн манай банкны зүгээс оюутан өөрөө чадаж л байвал хэдэн ч тэтгэлэгт хамрагдаж болно гэж үздэг учраас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг өөр байгууллагуудаас тэтгэлэг аваагүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаггүй. Оюутнууд манай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдахыг хүлээж, өмнөх жил нь хамрагдаж чадаагүй бол илүү хичээн суралцаж, хичээл эхлэнгүүт материалаа бэлтгэдэг болсон. Оюутанд сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд бидний энэхүү ажлын гол зорилго чиглэгддэг.
-Оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл ямар сувгаар хүрч байгаа вэ?
09-р сарын 14-нөөс өмнө бид магадлан итгэмжлэгдсэн бүх их, дээд сургуулиудтай холбоо тогтоож, цахим хуудсан дээр нь оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тавьсан. Мөн өдөр тутмын сонинууд болон олон нийтийн цахим хуудсуудаар мэдээллээ түгээж байгаа. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд 9-р сарын 15-наас 9-р сарын 30-ныг дуустал хүсэлтээ ирүүлж болно.
-Тэтгэлэгт оюутнуудад тавигдах шалгуурт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Тэтгэлэгт оюутанд тавигдах шалгуурт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн жил манай мэдээллийг авч чадаагүй ч юм уу, ямар нэгэн шалтгаанаас болоод оролцож чадаагүй оюутнуудыг энэ жил амжиж оролцоосой гэж хүсч байна.
-Голомт банкны тэтгэлэгт оюутан болж байсан оюутан танай банкинд ажилд ороход амар байдаг гэсэн. Энэ үнэн үү?
Амар байдаг гэхээсээ илүүтэйгээр манай банкинд орох чин хүсэл эрмэлзэлтэй, өөрийн чадварыг нээн харуулсан оюутнуудад илүү их боломж нээгддэг гэж ойлговол зүгээр байх. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь хэд хэдэн үе шаттай учраас үнэхээр шилдэг оюутнууд шалгардаг гэж хэлж болно. Бид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтайгаа аль болох нээлттэй байдлаар хамтран ажиллахыг эрмэлздэг.
-Оюутнуудад тэтгэлгийн мөнгө бодит дэмжлэг болж чаддаг эсэх дээр та ямар бодолтой явдаг вэ?
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь оюутнуудад хичээлээ хийх, өөрийгөө хөгжүүлэхэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд бүгд л өөр өөрийн ажилдаа эзэн болж, ажил амьдралдаа амжилт дүүрэн явж байгаа нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөр маань оюутнуудад санхүүгийн дэмжлэг болохоос гадна цаашид сурч, хөдөлмөрлөх их үйлсэд нь урам зориг өгдөг болохыг харуулж байна гэж ойлгодог.
-Тэтгэлэг хүртэх 100 оюутныг шалгаруулах үйл явц шударга явагддаг гэдэгт та ямар баталгаа өгөх вэ?
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур өндөр байдаг учраас манай тэтгэлэгт оюутнууд үнэхээр шилдгүүд байж чаддаг гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Ер нь манай тэтгэлгийг хүртэж байсан оюутнууд сургуулиа төгсөөд ажилд орж, маш богино хугацаанд өөрийгөө дайчилж амжилтанд хүрсэн байдаг. Энэ нь бидний шүүлтээ шударга явуулдагийн бодит илрэлийн нэг гэж болно. Дээр хэлсэн, 4 үе шатаар шилдэг 100 оюутанг шалгаруулна.
-Энэ жилийн тэтгэлэгт оюутнууд хэзээ тодрох вэ?
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр 9-р сарын 15-наас 9-р сарын 30-ныг дуусталхи хугацаанд зарлагдаж байгаа бөгөөд шалгаруулалтыг 4 үе шаттайгаар хийж, 10-р сарын 18-нд нэгдсэн дүнгээ гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.
Оюутнууддаа хандаж хэлэхэд тэтгэлэг хүлээн авах хугацаа өндөрлөхөд цөөн хоног үлдэж байна. Та бүхэн идэвхтэй оролцож, өөрийгөө сорьж үзээрэй гэж хэлмээр байна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.