Нийслэлд өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хийгдэж буй автозамуудын талаар нийслэлийн Автозамын газрын Хэвлэл мэдээлллийн ажилтан Д.Оюунгэрэлээс тодрууллаа.
-Шинэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй Сэлбийн хос гүүр, Сансрын тунелийн нүхэн гарц хэзээ ашиглалтад орох вэ?
-Одоогоор Сэлбийн хос гүүрний болоод Сансрын нүхэн гарцны ажлууд хийгдэж байгаа учраас тухайн гүүр болон автозамын хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Сүүлийн хугацаа аравдугаар сарын 10-нд автозамын хөдөлгөөнийг саадгүй нээнэ гэсэн график гарсан.
Сэлбийн хос гүүрний урд талын гүүрний шинэчлэлтийн ажил дээр “Мотор сервис” компани ажиллаж байна, Урд талын гүүр маань 1960 онд баригдсан. Харин хойд гүүр нь 1980 онд баригдсан байдаг. Хойд гүүрний ажил дараа жил хийгдэнэ. Сансрын тунелийн нүхэн гарцны хувьд зүүн талын уулзварын авто замын хөдөлгөөний хоёр урсгалыг хаасан байгаа. Нүхэн гарц аравдугаар сарын 30-нд дуусгах гэрээтэйгээр “Хотын зам” компани ажиллаж байна. Харин аравдугаар сарын 10-нд нүхэн гарцны дээгүүрх авто замын хөдөлгөөнийг нээнэ. Аравдугаар сарын 30 хүртэл нүхэн гарцны дотоод засал, чимэглэл, тохижилтын ажил хийгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Жуковын музейн авто замыг хаасантай холбогдуулан авто замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн гэсэн иргэдийн гомдол их байна?
-Зүүн дөрвөн замын уулзвараас Чулуун овооны уулзвар, Троллейбусны эцэсхүртэлх 4,5 км авто замыг 2013 оны есдүгээр сарын 1 хүртэл хийж гүйцэтгэхээр “Ялгуусан” компани гэрээ хийсэн. Энэ жилийн хувьд 2,3 км авто замын зорчих хэсгийг бүрэн хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа.
Харин ирэх жил Офицеруудын ордноос Чулуун овоо, Троллейбусны эцэс хүртэл 2,2 км авто замын зорчих хэсэг болоод нийт уртдаа явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Энд өргөтгөлийн ажил хийгдэж байгаа. Ер нь аравдугаар сарын 20 гэхэд зорчих хэсгийн автозамууд нээгдэнэ. Харин Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн хувьд Саппорогийн аюулгүйн тойргоос Таван шарын уулзвар хүртэгж 3,2 км авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд нийт зорчих хэсэг буюу 3,2 км автозамаа хүлээлгэж өгнө. Ирэх жил ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний замаа хийнэ. Урд урсгалаа дөрөв хувааж хаагаад хучилтаа хийчихсэн байгаа. Аравдугаар сарын 13 хүртэл хойд урсгалаа хаахаар төлөвлөгөөтэй байгаа.
-Одоогоор ямар замууд хаалттай байгаа вэ?
- Одоогоор Цамбагаравын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх хойд урсгал хаалттай байна. Мөн Зүүн дөрвөн замын хувьд Жуковын хөшөөний урд талын буцаж эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн буцаж эргэдэг уулзвар хүртэлх 480 метр автозамын урд урсгалыг хааж өргөтгөлийн ажил хийгдэж байна. Нарны замын зүүн болон баруун хэсэгт мөн л автозамын ажил хийгдэж байна.
Зүүн хэсэг гэдэг нь Нарантуулын урд уулзвараас зүүн тийшээ Чулуун овооны тойрог хүртэлх хоёр км автозамыг “Эрдэнэ зам” компани ирэх жилийн зургаадугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд замын өргөтгөл, дулааны шугам сүлжээ солих, борооны ус зайлуулах байгууламжаа хийнэ. Нарны замын баруун хэсэг буюу аравдугаар хорооллын уулзвараас Вокзал хүрдэг нэг км автозамын ажил хийгдэж байна. Энэ оны 11 дүгээр сард хүлээлгэж өгнө.
-Баянхошууны автозам засвар шинэчлэлтийн ажил удаашралтай байна хэмээн багагүй асуудал дагуулсан. Ажлын явц хэр байгаа вэ?
-Баянхошуу чиглэлд 3,4 км зам баригдаж байгаа. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас буюу Ханын материалын хоёр салдаг уулзвараас Баянхошуу чиглэлд 3,4 км явах юм. Энэ чиглэлд өргөтгөөд шинэчлэх ажил он дамжин хийгдэнэ. Энэ жилдээ зорчих хэсгээ хүлээлгэж өгнө гэсэн. Цаанаасаа гурав хувааж хаагаад графикийн дагуу ажиллаад явж байгаа.
-Хорооллын микро автобус явдаг Бичилийн зам хэзээ ашиглалтад орох вэ?
-Хасбаатарын гудамж буюу Бичил хорооллын автозам засвартай байгаа. Ахуйн үйлчилгээний уулзвараас Эх нялхасын уулзвар, хорооллын хойгуур, Өргөө кино театр, гуравдугаар хорооллын эцэс хүрдэг 2,2 км автозамыг ирэх жилийн зургаадугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэрээтэй байгаа.
Одоогоор инженерийн шугам сүлжээ, борооны ус зайлуулах байгууламж хийгээд, зорчих хэсгээ хүлээлгэж өгнө гэсэн. Эх нялхасын уулзвараас баруун тийшээ Өргөөгийн уулзвар хүртэлх автозамыг бүрэн хаагаад хучилт хийгдэж байна. Бүх л авто замууд графикийн дагуу ажиллаж байгаа.
Ж.Ганцэцэг