Дахин хувьсгал хийхээр...
"Монголын
хамгийн сүүлчийн" гэх хувь тавилантай феодал ноёд хоёр хөршийн хуйвалдааны
дундаас арай гэж өөртөө засах эрхтэй Богд хаант монгол улс гээчийг байгуулав.
Соёлт ертөнцөөс тасарчихсан шахуу улсаа яажшуухан хөгжлийн замд хөтлөх учраа
олохгүй мунгинаж байтал Дундад иргэн улсын Сю шү жан гэх нэр алдар хөөцөлдсөн
генерал гэнэт гарч ирэн өөртөө засах эрхийг устгаж, оройн дээд Богд эзнийг
өөрийн ерөнхийлөгчийн зурганд мөргүүлэв. Энэ сүржин үйлдэл нь нутагтаа очин нэр
алдарын оройд хүрэх гэсэн далд бодлого байж. Харин монголчуудын хувьд энэ нь
өшөө хорслыг нь бадрааж, тусгаар тогтнолын төлөө дахин тэмцэхэд хүргэсэн юм.
1919 оны арван нэгдүгээр сард дээрх үйл явцтай зэрэг шахуу зүүн хүрээнд нэгэн
бүлгэм үүсчээ. Энэ бүлгэмийг түүхэнд "Түшмэдийн нам" хэмээн тэмдэглэж.
Уг намыг Д.Сүхбаатар байгуулсан гэж XX зуунд төөрөгдүүлсээр ирсэн. Угтаа бидний
өгүүлэн буй Солийн Данзан хэмээх ард гаралтай, эх оронч эр үүсгэн байгуулжээ.
С.Данзан нь 1884 онд Сайн ноён хан аймгийн Сүжигт Бэйсийн хошуу буюу одоогийн
Архангай аймгийн Хотонт суманд төрсөн аж. Түүний эцэг тодорхойгүй эхээрээ
овоглож явдаг бөгөөд зарим эх сурвалжид "бутач" хүү гэсэн нэр
тааралдаж байдаг. Тэднийх маш ядуу айл байжээ. Бага насандаа адуу мал
хулгайлдаг байсан ба улмаар зайдан морьтой шахуу нийслэл хүрээнд ирсэн гэх
мэдээ байдаг. Богд хаант Монгол Улсын үед Сангийн яамны ойн байцаагчийн бага
түшмэлийн алба хашдаг байж. Түүний үүсгэн байгуулсан бүлгэмтэй зэрэгцэн тухайн
үеийн Орос оронд гарсан хувьсгалыг дэмжигч орос ах нарыг түшиглэн Догсомын
Бодоо Консулын бүлгэм гээчийг байгуулсан юм. Энэ хоёр бүлгэмээр зогсохгүй олон
жижиг бүлгэм, дугуйлан байсан гэдэг. Гэхдээ дээрх хоёрын нөлөө бусдыг бодвол
харьцангуй дээгүүр байсан учраас түүхэнд үлдсэн биз. Ер нь Монголчууд ямар
нэгэн бүлгэм дугуйлан байгуулж жижиг сажиг бослого хөдөлгөөн гарган зохих
хэмжээний амжилт үзүүлж сурсан байжээ. Энэ мэтээр жишээ татвал олон байх боловч
энд хүрээд орхъё. С.Данзангийн тэргүүлсэн түшмэдийн нам консулын бүлгэмтэй
цагийн шаардлагаар өөрийн эрхгүй нэгдсэн юм. 1920 оны зургадугаар сарын 25-нд
нууц бүлгэмүүдийн хурал болж "Монгол ардын нам" байгуулагджээ. Үүнийг
Баабар хэлэхдээ "Дэлхийн түүхэнд хамгийн олон жил төрийн эрх барьсан
амжилтаараа рекорд тогтоосон нам ийнхүү үүсчээ" гэжээ. Эдгээр хоёр
бүлгэмийн төлөөх түүхэн тэмцэл хожим дахиад л эдний үед үүссэн юм. Тухайн үедээ
эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд санаа зориг нь нэг байсан нь мэдээж
учраас сөргөлдөх зүйл бага байсан. Дээрх хурлын шийдвэрээр С.Данзан тэргүүтэй
хэдэн нөхөд ЗХУ-ыг зорьсон бөгөөд В.И.Ленин багш түүнээс "Баян, ядуу хүний
хэнийг нь илүү таашаадаг вэ" гэх зэргийг асуугаад буцаасан гэх онигоо
шахуу зүйл байх юм. Хувьсгал ялснаар С.Данзан Сангийн яамны сайд, МАХН-ын төв
хорооны даргийн алба хаших болов. Түүний улс орны хөгжүүлэх бодлого тухайн үеийн
үзэл сурталд харшилж байсан учраас хэзээ ч бүтэхгүй төлөвлөгөө байсан юм. Харин
Д.Бодоогийн хувьд зөвлөлт маягийн засаглалыг дэмждэгийн хувьд албан тушаал ба
тойрон хүрээлэгчээр илүү болж ирсэн нь түүнд таалагдахаа больжээ.
С.Данзан хилс хэргээр хөнөөгдөв
Намын III
хурлын шийдвэрээр түүний талын ихэнх хүн төдийгүй өөрийг нь албан тушаал
бууруулсан нь өөрийн хүчтэй өрсөлдөгч Д.Бодоогийн гарын хүн болж орхиж. Үүнээс
улбаалаад хэдэн биенээ алж хядах хэлмэгдүүлэлт эхэлж буй нь тэр. Гэхдээ үүний
цаана шууд ба шууд бусаар удирдаж байсан ЗХУ-ын нөлөө байсан гэдгийг хэлэх
хэрэгтэй. С.Данзанг ЗХУ-руу айлчлал хийхээр явсан хойгуур хуучин нийгмийн өнгө
төрх, бошгийг халах нэрийдлээр охид хүүхнүүдийн үс гэзгийг тайрсныг С.Данзан
эсэргүүцэж улмаар "Д.Бодоогийн төр барих үйл хэрэг ахиц муутай байна"
гэх зэрэг олон шалтгаанаар түүнийг эсэргүүцэж байсны улмаас Д.Бодоо ерөнхий
сайдын албаа өөрийн хүсэлтээр хүлээлгэж өгчээ. Ингээд тэрбээр эгэл ард болон
малчин болохоор явж. Үүнийг нь лам ноёдтой нийлж бослого гаргах гэж байна гэсэн
шалтгаан болгож түүнийг хороочихож. Үүнийг эс тооцох юм бол их хэлмэгдүүлэлт
С.Данзангийн үхлээр эхэлсэн гэж болно. Ерөнхий сайд Дамдинбазар болон Бүх
цэргийн жанжин Д.Сүхбаатар нас барж, Цэргийн яамны сайдаар түүнийг томилжээ.
"Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой хүн бол С.Данзан байсан" гэж
Элбэгдорж Ринчинов тэмдэглэсэн байдаг. 1924 онд Цэргийн зөвлөлийн гишүүн
Ж.Баасанг хилсээр хороосныг эсэргүүцэж Бүх цэргийн хуралдаан хийлгэж учир
байдлыг танилцуулах гэж байсныг цэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэж байна
хэмээн баривчлан өчиггүй буудан хороожээ.
Түүний улс төрийн үзэл баримтлал
Үзэл
суртлын нөлөөгөөр хүмүүний сэтгэл ямар амархан эргэн хөрвөхдөө хялбар байдаг юм
бэ. Ард түмнийг сүрэг мал лугаа адил хааш нь ч залж болдог төдийгүй юу ч бичиж
болох цагаан цаастай зүйрлэдэг нь яахын аргагүй үнэн үг бололтой. Саяхан л
Д.Бодоо С.Данзан шиг муу хүн байхгүй Д.Сүхбаатар Х.Чойбалсан нар шиг үндэсний
баатар үгүй мэтээр сэнхрүүлж түүндээ аав ээж минь итгэж явсан. Одоо энэ
өндөрлөгөөс харахад нийгмийн байр суурь эрс өөр болжээ. Тухайн үедээ эх
орноосоо урваж байна гэж шахаж хавчиж байсан бол энэ цагт түүн шиг холч
ухаантай хүн үгүй мэтээр ярьж байгаа нь нөгөө л туйлшрал биш гэдгийг түүх
гэрчилж байна. Түүнийг хөрөнгөтний замналаар улс орноо удирдах буюу хүн төрөлхтний
жам ёсны хөгжлийн замаар хөгжих хэрэгтэй гэсэн санал гаргаж байжээ. Улмаар
хэмжээт эрхт улсын ёсыг баримталж хуучин шинийн алтан дунджийг баримтлан дэлхий
ертөнцийн соёлтой хөл нийлүүлэн алхах ёстой хэмээн үзэж байв. Тэрбээр тухайн
үеийн Зөвлөлт засгийн тулган шахаж байсан комниуст нийгмийг бүтээн байгуулах,
түүнийг дуурайх эх орон нэгтнүүдийнхээ шийдвэрийг тууштай эсэргүүцэж байсан юм.
Үүгээр зогсохгүй МАН-ын нэр дээр "хувьсгалт" гэсэн үг нэмэхийг ч
хүртэл буруу шийдвэр хэмээн үзэж байв. Түүний эсэргүүцээд байсан тэр нийгэм
хэзээ ч биелэшгүй мөрөөдөл байсан гэдгийг тэрбээр мэдэж байсан гэдгийг түүх
гэрчилж өглөө. Гэсэн хэдий ч түүний мөрөөдөж байсан хөрөнгөтний үзэл ч тухайн
үедээ манайд биелэх мөрөөдөл бас л биш байв. Хувь тавилан гэдэг л энэ байхдаа.
Гэвч түүнд
улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд хэн нэгнийгээ золиосонд гаргаж хоорондын
тэмцлээс болж өөрсдөө хохирдог байсан эцэг өвгөдийнхөө гашуун агаад жудаггүй
үйлдлийг дайраад л гарсан нэгэн бололтой.
Б.Баярмагнай