gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Авто гаражууд аюул дагуулж мэдэх нь

Нийгэм
2013-02-20
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-02-20
Барилга байгууламж баригдахын хэрээр авто гаражууд нэмэгдэнэ. Борооны дараах мөөг шиг олширсон авто зогсоолууд аюул дагуулж мэдэхээр байна, Хотын дарга аа.

Хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Royal green bella” хотхоны 206 дугаар байрны гаражид гал гарч олон иргэдийг хохироолоо. Азаар хүний амь нас эрсдээгүй ч эрсдэхгүй гэх баталгаа байхгүйг нотлов. Энэ мэт хэлж ирдэггүй хийсч ирдэг галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд биш та ч гэсэн ажиллах ёстойг аминчлан хэлчихье. Барилга байгууламж барихдаа урьдчилан төлөвлөдөг. Гэхдээ иргэдийн амьдрах орчинд аль болох аюул занал учруулахгүйгээр шийдэж өгөх хэрэгтэй.

Гэтэл ашиг харж аль болох олон машин тавих авто гаражийг дэмжсэнээс болж нэг орц биш, нэлэнхүйдээ хотхон дэлбэрч мэдэхээр байлаа. Эрх мэдэлтэй нэгний ашгийн төлөө бус иргэд рүүгээ чиглэсэн менежментээр мээрийнхээ ажлыг гүйцэтгэвэл яасан юм бэ. Нийслэлд галын аюулгүй байдлыг хангаагүй стандартын бус авто гаражууд олон бий. Мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалт хийдэг ч нүглийн нүдийг гурилаар хуураад өнгөрөх жишээтэй. Ямар сайндаа л барилгын компаниуд орон сууц барихдаа гараж хэмээх “гай”-г барьчихаад оршин суугч нарт зарчихаад хариуцлагаас бултаж байх вэ дээ. Нийтийн эзэмшлийн орон сууцанд авто зогсоол байх нь зүйн хэрэг.

Гэхдээ дүрэм журамд захирагддаг баймаар. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт л гэхэд сүйрч мэдэхээр авто гараж байгааг оршин суугчид нь онцлов. Тус дүүргийн I хороонд байрлах “Хос жүрж” хотхоны авто гаражид “гал гарлаа” гэхэд хэдэн машин шатаад зогсохгүй дэлбэрч мэдэхээр орчин бүрдсэн аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар эл хотхоныг “Жигүүр гранд” компани барьж улмаар авто гаражуудыг оршин суугчдад зарсан гэх. Гэвч оршин суугчид эл зогсоолд машин багтахынх нь хэрээр шахаж тавьдаг байна. Энэ нь гал гарсан тохиолдолд аюул дагуулж мэднэ. Уг байрны авто зогсоолд албаныхан шалгалт хийж холбогдох хүмүүст албан шаардлага өгсөн ч өнөөдрийг болтол хариу өгөхгүй гүрийсээр байгаа гэнэ. Тус байрны СӨХ-д энэ асуудал хамаатай.

Иргэдийн амь нас эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй тэд эрсдлийг тооцож энэ мэт зөрчлийг арилгуулчихдаг баймаар. Авто зогсоол ямар байх ёстойг стандартаар тогтоосон байдаг. Тухайлбал, битүү зогсоолыг төлөвлөх, байгуулах ашиглахад тавигдах шаардлага гэж бий. Үүнд зааснаар бол битүү зогсоол нь барилгын норм стандартад тусгасан дулаан агааржуулалт, гэрэлтүүлэгт тавигдах үндсэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Мөн орон сууцны доод давхрын битүү зогсоол нь гадна талдаа хаалгатай байх ба лифт болон шатаар байр руу орох тохиолдолд оршин суугчдын аюулгүй байдлыг хангасан утаа угаар нэвтрэхгүй давхар хаалгатай байхыг стандартчилжээ.

Түүгээр ч зогсохгүй битүү зогсоол нь автомашины бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор харуул хамгаалалт, дохиолол, теле камер, галын аюулгүйн дохиолол, галд унтраах багаж хэрэгсэл болон бусад тоноглол байх ёстой. Гэтэл ихэнх авто гаражууд аюулгүй байдлыг хангаагүй хяналтын камер суурилуулаагүй байдаг. Энэ нь элдэв янзын шалгалтын явцад илэрдэг зөрчлийн нэг. Байрны авто гараашууд өдөр тутмын үйлчилгээнээсээ давж өөр төрлийн бизнесийг ч цэцэглүүлэх болсон. Автомашин тавиулах нэрийдлээр засварлах, угаах зэрэг өөр төрлийн үйлчилгээг явуулж байгаа нь дүрэм зөрчсөн үйлдэл. Албан эх сурвалжийн мэдээллээр бол битүү зогсоолд автомашины өдөр тутмын үйлчилгээнээс бусад засвар үйлчилгээ явуулах, эд зүйлс хадгалахыг хориглодог байна. Мөнгө л олж байвал хамаагүй мэт авирласан гаражийн эзэд иргэдийн амьдрах орчинг бохирдуулаад зогсохгүй хордуулдаг. Учир нь авто гаражуудад агааржуулалтын систем байдаггүйгээс болж айлууд руу утаа, угаар нэвтэрдэг. Энэ нь иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг нь зөрчиж буй юм.

Автомашиныг ар, өвөргүй “чихсэн” нь ашиг хайсных

Автомашиныг байрлуулахад ч стандарттай. Битүү зогсоолд машин байрлуулахад буруу, зөвгүй “чихэж” буцаад гарах боломжгүй болтол шахдаг. Бодит байдал дээр тухайн байрны гаражийг худалдаж авсан иргэн өөрөө эзэмшиж машинаа тавих учиртай. Гэтэл зогсоолоос машин гарав уу, үгүй юу өөр машин байрлуулж мөнгийг нь халаасалдаг нь нууц биш. Авто гаражид машин байруулахдаа дараалуулах уу, эсвэл цувруулж тавих уу гэсэн асуудал гарч ирнэ. Стандартад зааснаар бол автомашины хажуу хоорондын ба хана хоорондох зай 0.5-0.8 метр байдаг. Харин дунд эгнээний хажуу хоорондын зай 0.3-0.5 метр байх аж.

Автомашины урд талаас барилгын хийц буюу хаалга хүртэл 0.5-0.7, машины ар талаас барилга байгууламжийн элемент буюу хаалга хүртэл 0.3-0.4 метр зайнд байрлуулах ёстой юм байна. Машиныг дараалуулж тавьсан тохиолдолд 0.4-0.5 метрийн зайнд байлгадаг. Энэ дүрэм цаасан дээр л бичигдсэнээс биш цагаа тулахаар хэрэгжихгүйг албаныханд дуулгая.

А.Лхагважав

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан