gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтэд иргэн бүрийн оролцоо чухал

Р.Адъяасүрэн
Нийгэм
2013-02-20
1
Twitter logo
Р.Адъяасүрэн
1
Twitter logo
Нийгэм
2013-02-20
2005 онд батлагдсан “Тамхины хяналтын тухай” хуульд өнгөрсөн онд нэмэлт, өөрчлөлт оруулан гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх болсон.

Нэмэлт, өөрчлөлт орсон шинэ хуулиар тамхи худалдаалах газар, тамхи татахыг хориглосон орчин зэргийг тодорхой тусгаж, хүлээлгэх хариуцлагыг нь чангатгаж өгсөн билээ.

Хууль нийслэлд хэрхэн дагаж мөрдөгдөх болон хуулийн хэрэгжилтэнд ямар хяналт тавьж ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийж, дүүрэг, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдэд хуулийн талаар нэгдсэн мэдээллээр хангах сургалт болж байна.

“Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.

-Өнөөдрийн сургалтынхаа ач холбогдлын талаар?
-Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төр, захиргааны мэргэжилтнүүдэд хуулийн талаар нэгдсэн мэдээллээр хангах зорилготой. Ингэснээр дүүргийн холбогдох албан тушаалтнууд аж ахуй нэгж, иргэдэд шатласан хэлбэрээр зохион байгуулж мэдээлэл өгөх юм.

-Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хүмүүс нь хэн байх вэ?
-Хяналт тавих гол субьект нь төр захиргааны байгууллагын бүх шатны засаг дарга нар, холбогдох хууль хяналтын байгууллагууд /мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид/, тусгай эрх олгогдсон, ажилтан, албан хаагчид юм. Мөн иргэн хүний оролцоо их байгаа.

-Нийслэлийн хэмжээнд тамхи худалдаалах тусгай зөвшөөрөлтэй хичнээн ААН байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 3000 гаруй тусгай зөвшөөрөлтэй ААН байдаг. Эдгээрийн ихэнх нь сургуулийн ойр орчимд байдаг гэсэн мэдээлэл бий. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий боловсролын сургуулийн ойр орчмын 500 метр газарт тамхи татах, зарахыг хориглосон байгаа. Тиймээс хуулийн хэрэгжилтээр 70 орчим хувь нь хасагдах байх.

-Торгуулийн системийн хувьд ямар хэлбэрээр авах вэ?
-Бэлнээр, торгуулийн хуудсаар ч байж болно. Хууль маань дөнгөж хэрэгжиж эхлэж буй учир зарим учир дутагдалтай зүйлүүд байна. Ямар ч байсан гараад батлагдсан хуулийг хэрэгжүүлэхийн төлөө л ажиллана даа.

-Хуулийн хэрэгжилтэнд Нийслэлийн хэмжээнд хичнээн төгрөгийг зарцуулж байна вэ?

-Хөрөнгө мөнгөний талаар нарийвчилсан мэдээлэл одоохондоо алга байна. Ямартай ч тамхины эсрэг сурталчилгаа болоод, татахыг хориглосон газрын заасан мэдээллүүд хэвлэлтнээс гарсан байгаа. Гуравдугаар сарын нэгнээс эхлээд тараагдаад эхэлнэ.

“ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ӨСЧ, НАС НЬ ЗАЛУУЖААД БАЙНА”

Сургалтын үеэр тамхины хор хөнөөлийн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн О.Энхзаяа илтгэл тавьсан юм. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Тамхины хэрэглээг багасгах хамгийн чухал арга нь юу байна?

-Ерөөсөө тамхины хэрэглээг багасгах хамгийн гол арга бол тамхины хор хөнөөлийн талаар сурталчилгаа, мэдээлэлийг өгөх юм. Тамхи татаж буй хүн 20 хувь, дам тамхидалтанд өртөж буй хүн 80 хувь хорддог гэдгийг л ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр хүмүүс өөрийгөө биш бусдыг хордуулж буйгаа ойлгож ухамсарлах хэрэгтэй. Тамхи татсанаас болж бүх эрхтэн систем өвчилж, хорт хавдрын ихэнх нь тамхинаас үүдэж байна шүү дээ. Тиймээс иргэдэд тамхины хор хөнөөлийн талаар сургалт, мэдээлэл хийх хэрэгтэй.

-Тамхи татаж буй иргэдийн талаар судалгаа байна уу?
-2003 оны судалгаагаар нийслэлийн нийт хүн амын 47 хувь нь тамхи татдаг байсан бол 2009 онд 27,7 хувь гэж буурсан үзүүлэлт гарсан боловч эмэгтэйчүүд болон өсвөр үеийнхний хэрэглээ өндөр болсон байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны тамхи татах нас нь залуужиж хэрэглээ нь өндөр болсон байна. Харин хууль хэрэгжиж эхэлснээр энэ тоог буурах байх гэж найдаж байгаа.

Ямартай ч “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтэнд иргэн таны үүрэг оролцоо хамгийн чухал бөгөөд өөрийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө хуулийг дагаж мөрдөн ухамсартай байхыг уриалж байна.

А.Сүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан