Урт цагааны зүүн урд талд байрлах “Гүн тулга” компанийн 24 цагаар ажилладаг эмийн сан зэвэрсэн зүүтэй тариур худалдаж байна.
Тус эмийн сангаас энэ сарын 22-ны 14.00 цагийн үед манай сэтгүүлч 20 граммын, нэг удаагийн зүү тариур авсан юм. Задлаагүй, уут сав нь битүү байсан хэрнээ уг тариурын зүү нь зэвэрсэн байлаа.
1120 цувралын дугаартай, CPL компанид үйлдвэрлэсэн уг зүү тариурын уутан дээр 2011.11.24 гэсэн огноо байсан ч энэ нь үйлдвэрлэсэн он, сар, өдөр үү, дуусах хугацаа юу гэдгийг ялгасангүй.
Энэ тухай өчигдөр бид нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст мэдэгдэж, зэвэрсэн зүүтэй тариурыг тус хэлтсийн байцаагчид өгсөн юм. Үүний дагуу өчигдөр 17.00 цагт тус хэлтсийн байцаагч нар “Гүн тулга” ХХК-ийн эмийн санг шалгав.
Эмийн санд хөтлөх анхан шатны бүртгэл, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, өрөө, тасалгааны хүрэлцээ хангамж, ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан эсэхийг байцаагч нар нягталлаа.
Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Эм, био бэлдмэлийн улсын байцаагч Ш.Энхтуяа “Шалгалтын дүнг шууд хэлэх боломжгүй. Ажлын арав хоногт багтаан хариуг гаргана. Энэ эмийн сангийн буруу гэдэг нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Шаардлага гарвал дахин шалгана” гэв.
Тус эмийн сангийн эрхлэгч Д.Батчимэг “Энэ тариурыг эм ханган нийлүүлэх байгууллагаас авсан. Тогтсон гэрээтэй байгууллагууд байдаг ч шинжилгээний бичигтэй бол хаанаас ч авч болдог. Тариурыг задалж үзэх боломжгүй учраас доторхыг нь хардаггүй. Уг нь энэ тариурыг БНСУ-д 2011 онд үйлдвэрлэсэн, гурван жилийн баталгаат хугацаатай” гэсэн юм.