Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Болдхуягтай ярилцлаа.
-Байгаль орчны яамны бодлогын нэг чухал асуудал бол хог. Энэ асуудал дээр танай яамны бодлого, үйл ажиллагааны онцлог юу вэ?
-2012 оны тавдугаар сард байгаль орчны чиглэлийн багц хуулиуд өөрчлөгдсөн. Эдгээр хуулиудын хүрээнд Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Гэхдээ өмнө нь хэрэгжиж байсан гурван хуулийг хүчингүй болгоод нэгтгэсэн шинжтэй хууль баталсан юм. Энэ хуулийг дагалдсан холбогдох 11 төрлийн журам, аргачлалыг батлахаар болсон.
Өөрөөр хэлбэл, орчны бохирдлын талаар барьж байгаа бодлого хандлага нэлээд өөрчлөгдөх шаардлагатай болсон гэсэн үг л дээ. Аюултай хог хаягдлын асуудал өмнөх Засгийн газруудын үед шийдэгдэхгүй явсаар шинэчлэлийн Засгийн газрын үед тулж ирлээ. Энэ бол яах аргагүй Монгол улсын хувьд, шинэ засгийн хувьд зайлшгүй, нэн даруй шийдвэрлэх асуудлын нэг юм.
Аюултай хог хаягдлын менежмент, аюултай хог хаягдлыг устгах байгууламжийн асуудал Монгол Улсын хувьд ор тас хаягдсан гэхэд гэхэд болно. Зөвхөн эмнэлэгийн гаралтай хог хаягдлыг ариутгаж, устгаж булж байгаа ийм л хэмжээнд байна. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх энэ олон жилийн туршид зөрчигдөж байхад түүнийг хангах үүрэг хүлээсэн төр, түүний үүргийг хэрэгжүүлж байсан УИХ, ЗГ-ууд дорвитой алхам хийгээгүй нь тун хариуцлагагүй явдал байсан гэж дүгнэж байна.
-Уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагасан аюултай хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх ажил ямар түвшинд хэрэгжиж ирсэн бол? Шинэчлэлийн Засгийн газар, Байгаль, орчин ногоон хөгжлийн яам энэ хүрээнд ямар онцлогтой бодлого явуулах вэ?
-Аюултай хог хаягдлын асуудал уул уурхайд ч байна. Уул уурхайн компаниуд цианит натри, мөнгөн ус зэргийг ихээхэн хэмжээгээр хэрэглэснээс болж бохирдолтой хаягдлууд гарч ирсэн. Ирсээр ч байна. Үүнийг устгах түр зуурын компанит ажил маягийн юм явагдсаныг эс тооцвол өргөн хүрээтэй, бодлогын шинжтэй далайцтай арга хэмжээ бас л орхигдож ирсэн гэхэд болно. Тэгэхлээр шинэчлэлийн Засгийн газрын үед аюултай хог хаягдлын бодлого, менежментийг бий болгох, тухайн ангилалд орох хаягдлыг бүртгэлжүүлэх, мэдээллийн сантай болох зайлшгүй шаардлага гарч ирж байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас эрчимтэй хөгжлийн зорилт дэвшүүлж, бодлогоо тодорхойлж байгаа ийм үед зайлшгүй анхаарах асуудал бол хог хаягдлын асуудал юм. Ялангуяа аюултай хог хаягдлын менежментийг цогцоор нь шийдвэрлэх нэгдсэн бодлого боловсруулж гаргах шаардлага гарцаагүй тулгараад байна.
-Аюултай хог хаягдал гэдэг ухагдахуунаа та тайлбарлана уу?
-Аюултай хог хаягдлын тухай ойлголт энэ Засгийн газар, салбарын яамны үед нэлээд өөрчлөгдөж, өргөжихөөр байгаа. Өмнө нь аюултай хог хаягдал гэхээр химийн хортой, аюултай бодисын хог хаягдал, тэдгээрийн үлдэгдлийн хэмжээнд л ойлгодог байсан. Харин одоогийн бидний боловсруулан гаргаж ирж байгаа концепцийн хүрээнд хог хаягдлын эх үүсвэр бүрээр үүсч байгаа хог хаягдал ямар хэмжээтэй байх үед аюултай ангилалд орох вэ гэдгийг тодорхойлох юм.
Энэ хүрээнд кодчилсон жагсаалт гаргаж ирж байна. Жишээ нь, хими цэвэрлэгээний газар, студи, хэвлэлийн үйлдвэрээс гарч байгаа нилээд олон хог хаягдал ч аюултай хог хаягдалд орж ирэх жишээтэй. Гэтэл энэ талаар нэгдсэн бүртгэл байхгүй, хаягдал хаана хэрхэн хаягдаж байгаа нь хянагдахгүй, ямар аргаар үүнийг саармагжуулж байна вэ гэдэг асуудал орхигдсон. Тэгэхлээр бидэнд шинэчилсэн бүртгэл, судалгаа хийх зайлшгүй шаардлага гарч ирсэн.
-Аюултай хог хаягдлын асуудал орхигдсон гэж ойлголоо. Хор уршгийг нь яаж тодорхойлж байна вэ?
-Хаягдсан, орхигдсон асуудал мөн. Хор уршигийн хувьд гэвэл угаасаа аюултай гэж байгаа учраас уршигтай л гэсэн үг. Энэ хог хаягдлыг бид нэгдүгээрт, бусад энгийн хог хаягдалтай нийлүүлж хаяснаар өөрсдийнхөө аюулгүй амьдрах орчинд ноцтой байдал үүсгэж байна.
Хоёрдугаарт, аюултай хог хаягдлын ангилалд орж байгаа бодис хаа нэгэн газар бүртгэл тэмдэглэгээ байхгүйгээр хараа хяналтгүйгээр хаягдаж байгаа нь буцаагаад ирээдүй хойч үеэ эрсдэлд оруулж байна гэсэн үг.
Ер нь янз бүрийн химийн бодис, ялангуяа уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой Монголд өргөнөөр хэрэглэгддэг болсон бөгөөд тэдгээрийн худалдаа, хэрэглээнд бодиттой хараа хяналт тавьж чадахгүй байна. Жишээ нь, удаан задардаг органик бодис гэдэг ойлголт бий болоод нэлээн хэдэн жил боллоо. Энэ ямар учиртай юм бэ гэхээр зарим төрлийн хуванцар эдлэхүүнийг шатаахад аюултай бодис агаарт, тэндээс хөрсөнд, хөрснөөс ургамал, ургамлаас амьтан, хүнд ямар ч өөрчлөлтгүй дамжин ирдэг. Тэрийг нь идсэн хүний ген, удамшлын санд маш хүчтэй өөрчлөлт орно.
Сүүлийн үед Монголд ургийн гажиг өөрчлөлттэй нярай их төрж байна. Хятадаас орж ирж байгаа хүнс ямар ч хараа хяналтгүй байдаг бол одоо бидний амьдарч буй орчинд өсгөж буй болсон ургамал, амьтан хордох, энэ нь Монголчуудын амьдралд бүхэл бүтэн эрсдэл буй болгож эхэллээ. Тэгэхлээр хөгжлийн бодлогын асуудал тавьж байгаа бол нөгөө талд нь үүсч буй энэхүү тодорхой эрсдлийг бууруулахын тулд хяналт шинжилгээ, судалгаа хийх, ийм үйл ажиллагаа явуулахуйц бүтэц зохион байгуулалтыг бий болгох ажлыг төр зайлшгүй хийх ёстой. Гэхдээ энэ асуудлыг нэг хүн хариуцаад, нэг хүн бодлогыг нь тодорхойлоод, хэрэгжүүлэх гээд явж байгаа нь бодлогын алдаа. Зайлшгүй уг ажлыг гүйцэлдүүлэх бүтэц зохион байгуулалтыг бий болгох хэрэгтэй.
-Аюултай хог хаягдлын асуудал үндэсний аюулгүй байдлын анхааралд байдаг уу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхааралд байдаг юм байна лээ. Анхаарч байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ анхаарч байгаа гэхээс илүү бэлэг тэмдэг төдий гэж би хувьдаа хараад байгаа. Ийм, ийм эрсдэл байна гэдгээ тодорхойлж байгаа боловч энэ эрсдлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ, өнөөдөр байгаа бодлого асуудлыг шийдэж чадах уу, мэргэжилтний тоо толгой ямар байна вэ гээд асуудлыг шийдвэрлэх арга зам нь алга. Түүнээс биш асуудлаа тодорхойлчихоод, эрсдлийг бууруулахын тулд ингэе гэж баахан ярьчихаад тэгээд түүнийгээ нэг хүний нуруун дээр тавьчихаад явах юм бол угаасаа бодит амьдрал дээр хэзээ ч хэрэгжихгүй. Бодит бодлого болгоод асуудлыг дэвшүүлж байгаа бол түүнийг хэрэгжүүлэх менежментийн бодлого, оновчтой тогтолцоо бүтцийг заавал бий болгох ёстой.
-Хэзээ бий болох бол?
-Уучлаарай, үүнийг би мэдэхгүй. Шийдэх гэж байгаа бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа тавиад тэгээд Засгийн газар, УИХ-тай зөвлөж хэрэгжүүлэх арга ажиллагаагаа боловсруулах ажилд орох ёстой. Үүнийг бодлогын хувьд зангидаад бүтэц зохион байгуулалт, менежментийг нь зөв хийх юм бол алхам алхамаар хэрэгжих боломжтой. Тэгэхдээ аюултай гэж тодорхойлчихоод яг энэ агуулгаараа бодитойгоор аюул заналыг зайлуулах, бүртгэлжүүлэх хэрэгтэй байна. Мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгтэй байна. Түүний дараа аюултай хог хаягдлын ангилалд орж байгаа бодисыг хэрхэн ямар арга, аргачлалаар устгах вэ, ямар барилга байгууламж хэрэгтэй вэ, тэр үйлдвэрийг барихад гарах зардал, эдийн засгийн үндэслэл байх ёстой. Хамгийн түрүүнд судалгаа бүртгэл зайлшгүй. Мэдээлэл байхгүйгээр бодлогоо зев тодорхойлох, оновчтой менежмент хийх боломж байхгүй.
-Уул уурхай дахь хог хаягдлын асуудлыг яаж шийдэх вэ?
-Дахин хэлье. Хөгжлийн асуудал ярьж байгаа бол хог хаягдлын асуудал, бодлого цуг яригдах нь зүй. Уул уурхай нь Монгол улсын эдийн засгийн хувьд зонхилох салбар болсон энэ улс орны хувьд тухайн салбарт нь баримтлах хог хаягдлын асуудал бол олборлолтын явцад үүсч байгаа хоёрдогч түүхий эдийг дахин ашиглах явдал юм. Үүссэн эрдэс, чулуулгийг дахин боловсруулах, ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт, ерөөсөө тухайн салбарт үүсч байгаа норм норматив, хог хаягдлын талаар баримтлах өөрийн гэсэн үзэл баримтлал, заавал тусгайлан боловсруулж, хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтыг үүсгэх явц дутагдалтай байна.
Одоогийн байдлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өөр хог хаягдлыг хариуцсан ажилтантай яам байдаггүй. Энэ яаманд ч хатуу болон аюултай хог хаягдлын бодлого хэрэгжилтийг хариуцсан ганц мэргэжилтэнтэй бөгөөд тэр нь хог хаягдлын бодлого, эрх зүйн зохицуулалтаа бүгдийг нь хариуцаад сууж байх жишээтэй Бусад яам, Засгийн газрын бодлогын түвшинд хог хаягдал, орчны бохирдлын асуудал ямар түвшинд байна вэ.
Салбарын хог хаягдлын бодлогын талаар Зам тээврийн яамтай дараах байдлаар ярьсан юм: “Танай яам хог хаягдлын чиглэлээр ямар бодлого барьж байна вэ. Танай салбарт үүсдэг аюултай хог хаягдлыг хэрхэн яаж устгаж аюулгүйжүүлж, эсвэл дахин боловсруулж ашиглах бодлого барьж байна вэ” гэж асуусан. Тодорхой бодлого боловсруулсан зүйл алга юм билээ. Зам тээврийн яам гэхээр хүмүүс “Тэнд ямар юмны хогийн асуудал байх вэ” гэж бодоод байдаг шиг байгаа юм. Гэтэл тээврийн хэрэгсэлд ордог онгоц, машин, вагоноос үүсдэг төрөл бүрийн хаягдал, шатах тослох материал, хөргөх шингэнээс эхлээд энэ салбарт үүсдэг маш олон төрлийн хаягдууд аюултай хог хаягдлын ангилалд ордог.
Нэг жишээ татахад л, тээврийн хэрэгсэлд аюултай ангилалд ордог хүнд металл бүхий будаг, хоруу чанар бүхий будаг шингэлэгч, бэхжүүлэгч өргөн ашигладаг. Энэ асуудал гээгдсэн байна. Өөрийнхөө салбарт үүсч байгаа аюултай хог хаягдал гэдгийг ч мэдэхгүй нөхцөл үүссэн байна.
Тухайн салбарууд өөрсдийн салбартаа чиглэсэн хог хаягдлын менежмент бодлого, зохицуулалтын асуудал зайлшгүй шаардлагатай. Ийм зүйлийг хариуцсан нэгж тухайн салбаруудад ажиллаж байх ёстой гэсэн байр суурьтай байна. Гэтэл ганц Байгаль орчин, ногоон хөгжлийн яам дээр бодлого болгож зангидаад ганцхан эндээс гаргаж тавьсан бодлогоор явна гэдэг бол боломжгүй. Тийм учир тухайлбал, таны сонирхож байгаа Уул уурхайн болоод Зам тээврийн салбарт энэ чиглэлийн бодлого байх ёстой.