gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Цогтбаатар: С.Баярцогт гэж нэг л их том бодлого ярьж дээгүүр харсан хүн явах юм

Улс төр
2009-09-15
0
Twitter logo

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай уулзаж Улс төрчийн яриа буландаа урьж, ярилцлаа.

-Та чинь 2008 оны УИХ-ын сонгуулиар хамгийн түрүүнд төрийн албаа хүлээлгэн өгсөн. Сонгуульд өрсөлдсөнөөсөө хойш чимээгүй боллоо. Хаагуур юу хийгээд явж байна даа?
-Төрийн сонгуульд оролцож байгаа хүн бүхэн шударга, зарчимч, хуулиа дээдэлдэг байх ёстой. Энэ зарчмыг эрхэмлэдэг учраас хамгийн түрүүнд Сангийн яамны Тамгын газрын даргын үүрэгт ажлыг хүлээлгэн өгч, төрийн нарийн бичгийн даргадаа албан ёсоор өргөдлөө өгч, хэвлэлийн бага хурал хийлгэж байлаа.

Монголын түүхэнд анх удаа болж байгаа асуудал байсан юм шүү.

Зарим хүмүүс албан тушаалтайгаа сонгуульд оролцсон. Тэр бол албан тушаалаа ашиглаж байгаа хамгийн бохир үйлдэл. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг байдаг. Сонгуульд ялагдсан. Луйвараар ялагдчихлаа гэж гонгиноод ч яахав. Үр дүн нь миний хувьд тийм ч чухал биш. Сонгуулиас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ынхаа сонгуулийн төв штабт ажилласан. Өөрөөр хэлэхэд Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд мониторинг хийж, алхам тутамдаа улс төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж байлаа. Одоо би Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна даа.

-Яагаад энэ ажлыг эрхлэх болов. Таны аавыг хэлмэгдэж байсныг мэдэх юм байна. Энэ утгаараа улс төрийн хэлмэгдэгсдийн холбоонд ажиллах болсон юм уу?

-Ер нь би амьдралынхаа туршид дөрвөн газар л ажиллаж байсан. Анх ажлын гараагаа Эрдэнэт үйлдвэрээс эхэлж байлаа. Тэгээд цэрэгт яваад ардын армид олон шилдэг эрчүүдтэй хамтран зүтгэлээ. Дараа нь Ус суваг гэж их буянтай газар ажилласан. Сүүлд нь Сангийн яаманд ажиллаа. Сангийн яам бол бусдаасаа шилдэг нь. Төрийн албад дунд манайхыг супер яам гэж ярьдаг. Тэнд ажилласанаараа би бахархдаг. Түүнээс гадна би өөрийнхөө амьдралд цоо шинэ цаг үеийг нээсэн гэж боддог. Тэндээс л би хүний хөгжил гэдгийг олж авсан гэж болно.

Миний одоо эрхэлж байгаа ажил хүн хүсээд хийдэг ажил биш. Нэг их цалин хөлс гээд байх юм байхгүй. Сэтгэлээрээ л хийдэг ажил.

Олон мянган хэлмэгдсэн хүмүүс, олон мянган cop болсон сэхээтнүүдийнхээ хойноос хийж байгаа буян юм. Миний аав ч энэ ажлыг арваад жил хийсэн. Энэ талаар олон ч зүйл хийсэн хүн дээ. Тэр сайхан нандин хүмүүнлэг сэтгэлийг үргэлжлүүлэхийг л хүссэн. Миний хувь тавилан юм уу даа. Цаашдаа энэ ажлыг олон улсын тавцанд хүргэх, гадаад харилцааг сайжруулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгж чадвал болох нь тэр.

-Төрийн томоохон алба байтугай жижиг алба хашиж явсан хүн сонгуульд оролцоод унасан ч эргээд ямар нэгэн болсон байх нь олон. Гэтэл та төрийн бус байгууллага удирдаад явж байх юм.
-Намайг албан тушаалд дэвшүүлээгүй биш дэвшүүлсэн. Намын зүгээс Ерөнхийлөгчийн зөвлөхөд дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад ч дэвшүүлж л байсан. Яахав цаг үе болоогүй л байгаа биз. Би гомдоод гуниад байх юм байхгүй. Миний дэвшиж явсан ажилд журмын нөхөд очлоо. Нэгэнт ард түмнээс санал авч гарсан улс одоо сайн л ажиллах хэрэгтэй. Шударга байх ёстой.

-Та төрийн болон улс төрийн албыг чамгүй хугацаанд хашлаа. Өөрийнхөө хийж байсан ажлуудаас сэтгэлд тань үлдсэн бахархалтай болон дурсамжтай үеэсээ дурсаач...

-Нийгмийн асуудлыг ярихгүй бол ёстой болохгүй. Нийгмийн асуудал гэхээр хамгийн түрүүнд орон байрны асуудал байдаг. Анх удаа Сангийн яаманд ороод хамт олонтойгоо "Зангиагүй уулзалт-Өглөөн цай" арга хэмжээ зохион байгуулсан. Тэр үед Сангийн сайд байсан Н.Алтанхуяг бид хоёр зохион байгуулж байлаа. Тэгэхэд 90 хувь нь нийгмийн асуудал ярьж байсан. Тэр хүмүүсийг ажил хий гэж амаар шаардах биш нийгмийн асуудлыг нь шийдчих юм бол энэ хүмүүсээс ажлын бүтээл гарах юм байна гэдгийг ойлгосон. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Тиймээс бид үе шаттай арга хэмжээ авсан. Тэр үеийн Сангийн сайд Н.Алтанхуяг, төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, бид нарын үед анх удаа нэгдүгээр байрт орж, төрийн албаны зөвлөлөөс шагнуулж байлаа. Дараагийн асуудал нь орон байртай болгох асуудалд шилжсэн. Эхний удаа тав, дараа нь 15 байр олгож эхэлсэн. Хамгийн түрүүнд ажиллах орчныг нь тохижуулсан. Тэгээд зуслангийн газартай болгосон. Сүүлд нь оффисын барилгатай болгох ажлын суурь тавигдсан. Хэцүү байсан.

-Юу хэцүү байсан гэж?
-Газрын зөвшөөрөл авахаас эхлээд маш хүнд асуудал олон гарсан. Ний нуугүй хэлэхэд Хот үнэхээр хүнд сурталтай байгууллага. Би өөрөө хотын аж ахуйн нэгжид ажиллаж байсан болохоороо сайн мэднэ. Тэнд одоо өөрчлөлт хэрэгтэй. Удирдлагатай нь хатуу ярих ёстой. Би үүнийг онцолж хэлмээр байна. Маш хүнд сурталтай. Сангийн яам газрын зөвшөөрлийг найман cap хөөцөлдсөн гээд бод доо.

Төрийн захиргааны төв байгууллагатаа тэгж хандаж байгаа юм чинь энгийн иргэнийг хэдэн жил явуулах нь тодорхой. Тийм тохиолдлууд байдаг, сонсогддог. Н.Баяртсайхан сайдын үед бид нэг удаа, хотын захирагчийг дуудаад уулзаж байсан. Би албан бичиг 5-6 удаа явуулсан байдаг. Бусад дулаан, цахилгаан, усныхантай яриад болоод байдаг.

Ганцхан хотын албатай л ярихаар ажил дандаа хойшлогдоод, удаад болдоггүй. Тэр байдлыг үнэнээр нь Сангийн сайд Н.Баяртсайханы нүүрэн дээр шударга хэлсэн чинь хотын мэр уурлаад бөөн юм болсон. "Энэ юун хүн бэ? Хаанаас гараад ирэв" гээд улайгаад сүйд болсон. Тэр хүнд сурталтай нөхөр чинь одоо УИХ-ын гишүүн Ц.Батбаяр шүү дээ. Тэрнийг УИХ-ын гишүүн гээд долигоноод байх юм алга, шууд хэлье. Маш хүнд сурталтай хүн. Уг нь төрийн үйлчилгээг хариуцсан агентлаг байдаг. Гэтэл асуудалд хойрго ханддаг. Одоо би бахархаж байна шүү төрийн байгууллагыг байртай болгосноороо.

-Нийслэлээс гадна хүнд сурталд идэгдсэн төрийн албан хаагч болон төрийн байгууллага таарч байв уу?
-Бид уг нь Сангийн яамны ажилчдын орон сууцыг тухайн албан хаагч ажлаас гарах буюу тэтгэвэрт гарах хүртэл тэр хүний байр байх ёстой. Энэ асуудлыг төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр биелүүлдэг байсан юм. Харин Ч.Улаан гишүүн сайд болонгуут зөвхөн сайдын шийдвэрээр л  бүхнийг зохицуулдаг болсон юм байна билээ. Хамгийн сүүлд шийдсэн чухал асуудал нь хуучин пионерын ордны ард 60 айлын орон сууц бариулж байна. Тэр үед ийм асуудал яригдсан юм. Гаалийн барилгынхан энэ барилгыг барих ажлыг хариуцна гэсэн байтал өнөөдөр гаалийнхан тэр байранд орох гэж зүтгэцгээж байна. Сүүлийн үед гаальд байр өгнө гэсэн юм яриад байгаа юм билээ. Уг нь төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол яамны аппаратыг бүрэн хариуцдаг албан тушаалтан. Байрыг хувиарлах эрх зүйн актыг тэр хүн л гаргах ёстой. Энэ бүхнийг би өөрөө байргүй болсондоо ярьж байгаа юм биш шүү. Байргүй болохоо мэдэж л байсан. Тэгтэл Ч.Улаан сайд бүх хуваарийг өөрчилчихсөн. Зөвхөн сайдын     гарын үсгээр бүхнийг шийддэг болгочихсон. Тэр Баттөр гэдэг төрийн нарийн бичгийн дарга нь ямар ч хүлцэнгүй нөхөр юм. Тэр тушаалыг нь өөрчлүүлж л байдаг. Тэгж өөрчлөнгүүтээ гаальд хэдэн байр хуваарилсан гэнэ. Сангийн яамны зарим улс байргүй хоцорч байх жишээтэй. Энэ шударга ёс уу. Энэ бол шударга ёс биш. Үүнийг би УИХ-д нэр дэвшиж өрсөлдсөндөө өсөрхөж ганц Ч.Улаанд хандаж байгаа юм биш. Энэ бол ерөөсөө төрийн нарийн бичгийн даргын л ажил. Тэр хүн л сайддаа зөв ойлгуулж чадаагүйгээс болсон хэрэг байх гэж бодож байна. Шударга зарчим байгаасай гэсэндээ би үүнийг хэлж байна.

Одоо Баярцогт сайдад би хатуу хэлмээр байна. Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавиач ээ гэж хэлмээр байна. Баярцогт гэж нэг л их том бодлого ярьсан дээгүүр харснаас хүн яваад л байдаг. Буух газраа олохгүй агаарын амьтан. Тэгсэн мөртлөө өмнөх сайдынхаа тушаалыг би өөрчлөх эрхгүй гээд мангар мангар юм яриад л явж байна. Урд нь бүгд өөрчлөөд болоод л байсан шүү дээ. Зөв гольдролд нь оруулаад төрийн нарийн бичгийн даргад нь даатгаж болно шүү дээ. Одоо дотор нь ажиллаж байгаа албан хаагчид хэлж чадахгүй байна шүү дээ. Бүгд л айдаг болчихож. Бидний үед чөлөөтэй, ардчилалтай л байсан.

Б.Дарьганга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан