-Эсрэг тэсрэг байр суурь-
Дархан-Уул аймгийн АН хоёр даргатай болж, гишүүд нь талцах болов. Юу болоод байгааг сөргөлдөгч талуудын төлөөллөөс тодруулсан юм.
Дархан-Уул аймгийн АН-ын зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Г.Гантулга ийнхүү ярьж байна.
-Энэ сарын 21 -нд "Залуучууд" театрт болсон ээлжит бус хурлыг АН-ын гишүүн УИХ-ын гишүүн Л.Гансүх өөрийгөө тойрон хүрээлсэн намын хорооны гишүүн болон гишүүн бус зарим нь намаас ял шийтгэл авсан, одоогийн удирдлагыг эсэргүүцдэг хүмүүсээ цуглуулаад, 20-ны орой зарлаад, маргааш нь хуралдсан байгаа юм.
-Намын даргыг огцруулах эсэхийг хэн шийддэг юм бэ?
-Намын хорооны хурал шийддэг. Намын хорооны хурал 93 хүнтэй байдаг. Үүнээс гуравны нэг нь санал тавьсан тохиолдолд ээлжит бус хурал хуралдуулдаг юм. Гуравдугаар сарын 10-нд ээлжит хурал болох гэж байсан юм. Тэгэхээр энэ хүмүүс дүрэм зөрчсөн. 30-аас дээш хүний гарын үсэг зуруулаад өргөдөл хүсэлт гаргах учиртай, намдаа. Намын дарга нь хүлээж, авдаггүй юм гэхэд зөвлөлдөх зөвлөл нь хүлээж аваад 14 хоногийн дотор ээлжит бус хурлыг нь зарлах ёстой.
-Ийм хүсэлтээ гаргасан юм болов уу?
-Хамгийн гол нь хүмүүсийн гарын үсэг цуглуулаад, алинд нь ч өгөөгүй. Гучин хүний гарын үсэг зуруулсан бичиг бэлтгэчхээд тэрийгээ 51 болгох гэж урьд нь намын хороонд байсан одоо байхгүй хүмүүсийг оролцуулж, зарим хүний гарын үсгийг дуурайлгаж зураад, утсаар яриад чиний өмнөөс зурлаа шүү гэж байгаад зураад, 51 хүнтэй учраас хурал хуралдуулах бүрэн эрхтэй гэж өөрсөндөө зөвшөөрөл өгөөд, намын байранд биш театрт цугласан. Хуралдах гэж байхад нь манай намын хорооны гишүүд намын даргатайгаа бөөнөөрөө давхиад очдог юм байгаа биз дээ, юу болж байна гээд. Тэгээд очсон чинь ээлжит бус хурал гээд анонс өлгөчихсөн хэдэн нөхөд сууж байна. "За тэгээд үндэслэлээ гаргаад ир" гэхээр байхгүй. Цагдаагийн газрын тодорхойлолт гаргаж ирсэн. Ээлжит хурал дээрээ наад асуудлаа тавиад ороод ир, үгүй бол зөвлөлдөx зөвлөлдөө наад бичгээ одоо өгчих гэхээр "Үгүй" гээд гараад явсан, бүгд. За хурал хийхгүй нь гээд байж байсан чинь орой нь "Чингис" пиво бааранд бас хориулаа цуглангуутаа хуурамч протокол, тогтоол үйлдээд намын тамгыг өөр бичиг баримтаас хэвлэж аваад, нөгөө проткол тогтоолууд дээрээ намын тамга дарсан маягаар бэлтгээд Улаанбаатар руу төв намд аваачаад өгчихсөн байгаа байхгүй юу. Төв намаас ярингуут манай хүмүүс ахиад давхиад очдог юм байгаа биз дээ. Тамга нь энд байдаг, хурал нь болоогүй байдаг, яахаараа ингэдэг юм гэсэн. Намын ерөнхий нарийн бичгийн дарга "Ийм юм байж болохгүй. Үндэслэлгүй гэж үзэж байвал хяналтын ерөнхий хороондоо, эсвэл Дарханы салбар хороондоо өргөдөл гаргаад өгөх ёстой" гэсэн шийд хэлсэн. Одоогийн байгаа бүрэлдэхүүнийг хууль бус гэж үзэхгүй. Асуудал байвал ээлжит хурлаараа гуравдугаар сард авч хэлэлц гэсэн. Нэг бол Хяналтын ерөнхий хорооноос Б.Мягмардаш нь болохгүй гэсэн дүгнэлт ирвэл хурлаа хийгээд даргынхаа асуудлыг ярь гэсэн. Гэтэл энэ хооронд эднүүс тийшээ хуурамч бичиг өгөөд, энд телевизүүдээр баахан мэдээ бэлтгэж цацаад, ичих ч үгүй пиво бааранд зогсч байгаад "Би намын дарга болсондоо баяртай байна" гэж яриад ёс зүй ч алга ичиж зовох юм ч алга. Төв нам дээр бас бүгд дургүйцэж байгаа. Нам хагалан бутаргах, нам талцах асуудалд дандаа яагаад Л.Гансүх гишүүн явж байдаг юм. Л.Гансүх гишүүний эрх ашиг гэж Дарханд яагаад яригдаж байдаг юм. Дарханы намын асуудлыг Дарханы хурлаараа шийд гээд хүмүүс ирэх гэж байгаа. Л.Гансүх гишүүн удаа дараа ийм алхам хийж байгаа учраас намаас арга хэмжээ авах ёстой. Бид ч бас хяналтын хороонд хандаж Л.Гансүхийн талаар өргөдөл гомдол өгнө. Авч хэлэлцээд хууль дүрмийн дагуу явна.
-Намын дүрмэнд намын дарга ял шийтгэлтэй байж болохгүй гэсэн заалт байдаг уу?
-Намын даргын сонгууль болох үед намын даргад нэр дэвшүүлсэн хүн ял шийтгэлтэй байж болохгүй. Харин ял шийтгэгдэж байсан хүн болно болохгүй гэсэн заалт хаана ч байхгүй. Энэ хэд маань нэгдүгээрт улс төрийн хилс хэргээр шоронд орсон. Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Өршөөл үзсэн бүх хүнийг ялгүй гэж үздэг байхгүй юу. Зүгээр ял эдэлж байсан уу гэсэн тодорхойлолт авах юм бол цагдаа ял эдэлж байсан гэж гаргаж өгнө. УИХ-ын ч бай манай намын төв удирдлагад сонгогдож байгаа хүмүүс ял шийтгэлтэй юу гэсэн асуултын хариуг дандаа шүүхээс авдаг. Яахав энэ хэдэн хүмүүс цагдаагаас ял шийтгэлтэй гэсэн гараар бичсэн тодорхойлолт авчхаад яваад байгаа юм.
"ЯЛ ШИЙТГЭЛТЭЙ НАМЫН ДАРГА ХИЙЖ ТААРАХГҮЙ"
Дархан-Уул аймгийн АН-ын Хяналтын салбар хорооны дарга, хуульч С.Чинбатаас энэ сэдвээр тодрууллаа.
-Намын хорооны ээлжит хурал гуравдугаар сарын дундуур болох байжээ. Энэ хурлаараа намын удирдлагын асуудлыг хэлэлцэж болоогүй юм уу?
-Ээлжит хурлыг намын дарга зарлах ёстой. Намын дарга Б.Мягмардаш дүрмийн дагуу хэлэлцэгдээгүй, бэлгийн маягаар алба хүлээж авсан учраас тэдний шийдвэрийг хүлээж сууж болохгүй. Бэлэглэгч нь Г.Гантулга, бэлэг хүлээн авагч нь Б.Мягмардаш. Г.Гантулга өөрийн хөрөнгийг хүнд бэлэглэдэг юм байгаа биз. Намыг бэлэглэж таарахгүй. Б.Мягмардаш нь ял шийтгэлтэй болохыг тодорхойлсон Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтыг бид энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр хүлээж авсан. Ял шийтгэлтэй хүн нэг ч өдөр намын дарга хийж таарахгүй. Ял шийтгэлтэй хүн сонгуульт гишүүн байж болохгүй гэдгийг манай намын дүрмэнд заасан. Тэгээгүй бол АН ялтнуудаар дүүрнэ шүү дээ. Үүнээс өмнө тодорхойлолт ирээгүй байсан учраас санал тавьж болохгүй байлаа. Энэ тодорхойлолтын эх хувь нь АН-ын дарга Н.Алтанхуягт бий. Энэ бичигт эргэлзэж байгаа бол ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвд хандаж, тодруулж болно. Ял шийтгэлтэй хүний сонгуульт гишүүний бүх эрх дуусгавар болдог дүрмийн заалт бий.
-Ял шийтгэлтэй гэсэн заалт зөвхөн намын даргын сонгуульд нэр дэвшигчид хамаатай гэж зарим нь тайлбарлаж байгаа?
-Долдугаар сарын 22-ны өдөр энэ нөхөд суллагдсан. Өршөөлөөр суллагдсан олон хүний мэдээллийг шивж оруулж амжаагүй үед ялгүй гэсэн тодорхойлолт авсан байж магадгүй. Гэсэн ч энэ тодорхойлолт нь гурван сарын хугацаанд л хүчинтэй. Харин одоо бидний авсан энэ тодорхойлолт л хүчинтэй. Анхнаас нь бид суллагдаад гарч ирэхэд нь хэлж байсан. Чи намын дарга байж таарахгүй. Таван жилийн хугацаанд хуулиар ялтайд тооцогдоно гэж хэлсээр байхад ийм бичигтэй гээд байсан.
-Ээлжит бус хуралд оролцогсдын ирц бүрдээгүй юм биш үү?
-Хурал эхлэхээс өмнөхөн 09.30 цагийн үед гучаад хүн ирсэн байхад эд нар гаднаас туг лоозон барьж дайрч орж ирээд хурал хийлгээгүй. Цагаас өмнө орж ирчхээд цөөхөн хүн байсан гээд байгаа.
-Тэгээд та нар хэзээ шинэ даргаа сонгосон юм бэ. Хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юу, Тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн гэсэн мэдээлэл байна?
-Тамга хуурамч гэж үзэж байгаа бол цагдаагаар шалгуул. Дараа нь бид ирцээ бүрдүүлж хуралдсан. Намын дүрмэнд заавал намын байранд хуралдах ёстой гэсэн юм байхгүй.
-Үнэхээр намын дарга асуудалтай гэж үзэж байгаас бол намын хяналтын ерөнхий хороонд хандаж болоогүй юм уу?
-Энэ нөхрийг есдүгээр сард хууль бусаар намын дарга болоход би Хяналтын ерөнхий хороонд хандсан. Г.Гантулга есдүгээр сард намын хорооны ээлжит хурал хийсэн. Тэр үед намын хэлэлцэх асуудалд намын дотоод зохион байгуулалтын асуудал ерөөсөө ороогүй байсан. Бүх асуудлаа хэлэлцээд дууссан чинь намын дарга байсан Г.Гантулга гэнэтхэн "Би өөрөө өргөдлөө өгч байна. Намын дарга Б.Мягмардаш гээд тамга, тэмдгийг нь өгсөн. Олонх гишүүд үүнийг эсэргүүцдэг. Гишүүд хэлэлцэж шийдэх ёстой асуудлыг хувийн компанийнхаа тамгыг шилжүүлж байгаа мэт хандаж болохгүй. Энэ бол дүрмийн бус үйлдэл гээд бид эсэргүүцээд гарч явсан. Хяналтын хорооны шийд гарахгүй удаад байгаа. Бүрэлдэхүүн нь дутаад байгаа. Урьд нь хяналтын хороонд ажиллаж байсан хүн төрийн албанд очоод даргагүй болчхоод байгаа. Одоо бид төв намын шийдийг хүлээж байна.