"Хонконг-2009" Зүүн Азийн V наадам энэ сарын 5-13-нд болно. Энэхүү наадамд БНХАУ, БНАСАУ, БНСУ, Гуам /ажиглагч гишүүн/ Макао, Монгол, Тайвань, Хонконг, Япон зэрэг Зүүн Азийн бүсийн есөн орны 3000 орчим тамирчин спортын 24 төрлөөр 262 медалийн төлөө өрсөлдөнө.
Монгол Улсаас бадминтон, боулинг, буудлага, дугуй, жүдо, сагсан бөмбөг, теннис, тэквондо, үшү, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 11 төрөлд 112 тамирчин хүч сорино. Наадамд оролцох багийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д. Арвин ажиллах юм. "Хонконг-2009" Зүүн Азийн наадамд оролцох баг, тамирчдыг МҮОХ-ноос хүлээн авч уулзах үеэр уг наадамд оролцох Монгол Улсын багт орсон зарим албаны хүмүүс болон дасгалжуулагч нартай уулзаж сэтгэгдлийг нь авсанаа толилуулж байна.
Баг тамирчдын ахлагч, МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэнгээс энэ удаагийн наадамд манай тамирчид хэрхэн бэлтгэлээ базааж оролцож байгааг сонирхлоо
-Энэ жилийн хувьд манай тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн. Урьд нь бид Зүүн Азийн наадамд оролцохдоо нэгдсэн цугларалтад гарч бэлтгэлээ базааж байсангүй. Харин энэ удаа тамирчид 14-51 хоногийн хугацаанд бэлтгэл хийсэн. Наадамд оролцох тамирчдаас буудлага, жүдо бөхийн төрлөөр алтан медаль хүртэх болов уу гэсэн найдлага бий.
-Энэхүү
наадамд хүч үзэх тамирчдын зардлын
асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ?
-Монголдоо
бэлтгэл хийсэн бүх зардлыг МҮОХ-ноос
даасан. Засгийн газрын хуралдаанаар
энэ наадамд оролцох тамирчдад зориулж
50 сая төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг
спортын төрлүүддээ хувааж тодорхой
тооны тамирчдад зардлыг нь дааж байгаа.
Бусад тамирчдынхаа зардлыг спорт холбоод
өөрсдөө гаргах юм.
Монголын сагсан бөмбөг-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдэлгэр
-Манай
сагсан бөмбөгчдийн хилийн чанадад хүчээ
сорьдог хамгийн том тэмцээний нэг болох
Зүүн Азийн наадамд энэ удаа манай
тамирчдын бэлтгэлээ сайн базааж чадав
уу?
-Монголын
сагсанбөмбөгчид Зүүн Азийн наадамд тав
дахь удаагаа оролцож байна. Манай
тамирчид хоёр сар шахам хугацаанд
бэлтгэл сургууль хийсэн. Баг тамирчид
маань хамтарсан бэлтгэл сургуулилтыг
БНСУ-ын Сөүл хотын их, дээд сургуулиуд
болон армийн багуудтай 16 хоног бэлтгэл
хийж байгаа. Энэ сарын хоёронд манай
тамирчид тэндээсээ шууд Хонконгт очно.
Ерөнхийдөө тамирчдын бэлтгэл сайн
хангагдсан гэж бодож байна.
-Монголын
баг аль хэсэгт орсон, тоглолтын хуваарь
гарсан уу?
-Манай
баг "Б" хэсэгт багтсан. Уг хэсэгт
БНХАУ, Тайвань, Макаогийн баг байгаа.
Манайхан хамгийн эхэнд 12 дугаар сарын
3-нд БНХАУ-ын багтай тоглоно. Дараа нь
12 дугаар сарын 5-ны өдөр Тайванийн багтай,
долоонд Макаогийн багтай тус тус тоглох
юм. Тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болох
нь ойлгомжтой. БНХАУ, Тайванийн сагсан
бөмбөгчид Зүүн Азид төдийгүй Ази тивдээ
тэргүүлдэг шүү дээ. Харин Макаогийн баг
манайхтай ур чадварын хувьд ойролцоо.
Энэ багийг 2005 онд Макао-д болсон Зүүн
Азийн наадмаар манай баг хожиж байсан.
Тэгэхээр Макаогийн багийг манайх хожих
зорилт тавих нь тодорхой. Бид ч бас
амжилтаа бататгахын төлөө тоглоно.
Тоглолт халуухан болох байхаа.
-Манай
багийн бүрэлдэхүүнд орсон сагсчдын
дундаж нас хэд, өмнөх наадамд оролцож
байсан тамирчин бий юу?
-Манай
баг тамирчдын хувьд харьцангуй залуу
тамирчид орсон. Хамгийн залуу нь 20
настай. За тэгээд 20-25 насны тамирчид
манай багийг бүрдүүлж байгаа. Харин 35
настай, Монгол Улсын гавьяат тамирчин
Шаравжамц хамгийн ахмад нь. Манай багт
2-3 тамирчин өмнөх Зүүн Азийн наадам
болон Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний урьдчилсан тоглолтод оролцож
байсан туршлагатай тамирчид. Тийм
учраас манай баг тамирчид ямар ч байсан
амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна.
Монголын багийн штабын ажилтан, МҮОХ-ны гадаад харилцааны асуудал хариуцсан менежер П.Тунгалаг
-Монголын
баг тамирчдаас ямар спортын төрлөөр
илүү амжилт үзүүлэх бол?
-Энэ
удаагийн наадмын онцлог нь өмнөх
наадмуудыг бодвол спортын олон төрлөөр
өрсөлдөх юм. Монгол Улсаас жүдо, буудлага,
таеквондо, хөнгөн атлетик, хүндийн
өргөлтийн тамирчдад ихээхэн найдлага
тавьж байна. Манай тамирчид нэгдсэн
цугларалтад гарсан, Спортын анагаах
ухааны төвөөс тамирчдыг витамин, эм
бэлдмэл, амин дэмээр 14-20 хоногийн турш
хангасан. Энэ бүхний үр дүн гарах байхаа.
-Энэ
удаагийн Зүүн Азийн наадмын нээлтийн
ажиллагаа их өвөрмөц болно гэж сонссон.
Энэ талаар сонирхуулна уу?
-Бээжингийн
олимпийн наадмын нээлтийн ёслолыг
хийхэд гар бие оролцсон хүмүүс зохион
байгуулах учраас маш өвөрмөц шийдэлтэй
нээлт болно байх гэж бодож байна. Наадамд
оролцох багуудыг далай дээрх хөлөг
онгоцон дээр байрлуулж нээлтийн ёслолыг
хийхээр болсон. Компьютер графикийн
аргыг ашиглаж тухайн улс орны онцлогийг
харуулсан их сонин, содон нээлт болох
юм.
Монголын хүндийн өргөл-тийн холбоо /МХӨХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга, шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олон улсын шүүгч Д.Гансүх
-Манай
хүндийн өргөлтийн тамирчид өмнөх
наадмаас хүрэл медаль хүртэж байсан.
Энэ амжилтаа ахиулах болов уу?
-2005
онд болсон Макаогийн Зүүн Азийн наадмаас
манай тамирчин ОУХМ Н.Баярмаа хүрэл
медаль хүртэж байсан. Манай баг тамирчид
бэлтгэлээ сайн базаасан. Энэ удаа урьдын
амжилтаа улам бататгаж медалийн тоогоо
ахиулж өнгийг нь хувиргах зорилт тавьсан
даа. Манай улсаас хүндийн өргөлтийн
спортын төрлөөр гурван эмэгтэй, нэг
эрэгтэй, нэг дасгалжуулагч, шүүгч,
багийн ахлагч гэсэн бүрэлдэхүүнтэй баг
оролцож байгаа.
Бадминтоны холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ
-Бадминтоны
спортын төрлөөр манай тамирчид анх удаа
оролцох гэж байгаа байхаа?
-Энэ
удаагийн Зүүн Азийн наадамд бадминтоны
спортын төрлөөр Монголын баг тамирчид
анх удаа оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд
эрэгтэй тав, эмэгтэй нэг тамирчин
багтсан. Эрэгтэй тамирчдын хувьд багийн
тэмцээнд оролцох юм. Мөн хувийн төрлүүдээр
хүчээ сорих бөгөөд эрэгтэй, эмэгтэй
ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй,
эрэгтэй холимог төрөлд өрсөлдөнө.
-Зүүн
Ази тивд бадминтоны спорт өндөр хөгжсөн
байх шүү?
-Энэ
наадмын бадминтоны спортын багийн
төрөлд зургаан улсын баг байгаа юм
билээ. Бадминтоны спортоор дэлхийд
тэргүүлдэг Зүүн Азийн бүсэд багтдаг
БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Хонконг
оролцох юм. Эдгээр өндөр чансаатай
тамирчидтай тоглох нь манай тамирчдын
хувьд ур чадвараа ахиулах маш том боломж.
Үшү-гийн дасгалжуулагч Д.Хүдэрбаатар
-Манай
хэдэн тулаанч Зүүн Азийн наадамд хүч
үзэх вэ?
-Энэ
удаа эрэгтэй тулаанчдаас Ө.Саруул-Од
/60 кг/, Ө.Гантөмөр /65 кг/, Х.Хатанбаатар
/75 кг/, эмэгтэйчүүдээс С.Амгаланбаргал
/52 кг/ нарын дөрвөн тамирчин өрсөлдөнө.
Бид бэлтгэлээ чамгүй базаасан. Өмнө нь
манай тамирчид мөнгө, хүрэл медаль
хүртэж байсан энэ медалийн өнгийг
өөрчилж алт, мөнгөн медаль хүртэх зорилт
тавьж байгаа. Бидний хамгийн ширүүн
өрсөлдөгчид гэвэл, Хятад, Солонгосын
тулаанчид байх болов уу. Ер нь хамгийн
гол өрсөлдөгч хятадын тамирчид байгаа.
Зүүн Азийн спортын V наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр өмнөд хөршийг зорьсон юм. Монголын баг тамирчдаас тэмцээний салхийг хагалж манай сагсан бөмбөгчид энэ сарын 3-нд БНХАУ-тай эхний тоглолтоо хийх юм. Дараа ньТайвань, Макаотой өрсөлдөж шигшээ тоглолтод орох эсэхээ шийднэ. Манай сагсчид Зүүн Азийн наадмаас өмнө БНСУ-д хамтарсан бэлтгэл хийгээд авсан нь манай багт нөлөөлж амжилтаа ахиулах найдвар байгаа юм. Манай шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар БНСУ-ын иргэн Пак Сун Ген, туслахаар нь лигийн аварга "Хасын хүлгүүд" багийн дасгалжуулагч О.Баярцогт нар ажиллаж байна. Гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй 12 тоглогчоор багаа бүрдүүлж байгаа бөгөөд энэ багт "Хасын хүлгүүд", "Хараагийн харцага", "Халлелуяа", "МВМ" , "Баянзүрх буллз" багийн тамирчид Хонконгд өрсөлдөнө.
Харин сагсчдын дараа тус наадамд өрсөлдөхөөр хүндийн өргөлтийн тамирчид Хонконгийг зорих юм. Тэд 12 дугаар сарын 6-нд эх орноосоо мордох бөгөөд долооны өдөр тэмцээндээ оролцож эхэлнэ. Бэлтгэлээ их чамбай базаасан тэднийг тус холбооны дэд ерөнхийлөгч, "Сутай" ХХК-ийн ерөнхий захирал Л.Лхамсүрэн ахлаж, МХӨХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гансүх шүүгчээр ажиллах юм. Харин дасгалжуулагчаар спортын мастер Я.Дөрвөнжин, тамирчнаар эрэгтэйчүүдээс 56 кг-д спортын мастер Э.Мөнхдөл, эмэгтэйчүүдээс 58 кг-д ОУХМ Г.Отгонтуяа, 63 кг-д ОУХМ Н.Баярмаа, 75 кг-д ОУХМ Б.Уранчимэг нар хүч, тэнхээ сорино. Бусад спортын төрлүүдийн тэмцээний хуваарь өөр өөр байгаа учраас манай тамирчид газраар, тэнгэрээр зорчин Хонконгийг зорино.