Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн өмчийн их дээд сургуулиудын санхүүгийн бүртгэл, үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан тухай мэдээллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль шалгалтандаа “сайн” үнэлгээ авсан талаар онцолсон юм.
Дээрх сургуулиудын 2006-2008 оны санхүүгийн тайланд шалгалтыг хийсэн бөгөөд зөрчил дутагдлаас илүүтэй ажил хэргийн хувьд авууштай зүйл ажиглагдсан талаар холбогдох хүмүүс ярьж байсан. Ялангуяа, ЭМШУИС тухайн жилд гаргах нийт зардлаа нарийн тооцож, төлөвлөгөө боловсруулан ажиллахын дээр санхүүгийн зөрчилгүй гарсан байна.
Тус сургуулийн Санхүү эдийн засгийн албаны боловсон хүчин нь сүүлийн 8-9 жилд тогтвортой ажиллаж байгаа мөн дотоод болон гадаад урсгал зардалдаа лимит тогтоон ажилласан зэрэг нь санхүүгийн “сахилга бат” сайн байхад түлхэц үзүүлсэн гэж УМХЕГ-ын Санхүү, хөдөлмөр, нийгэм хамгааллын хяналтын улсын дарга Д.Баянмөнх ярьж байлаа.
Цаашид тус газраас санхүүгийн зөрчил гаргасан байгууллагад захиргааны хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авч байх саналыг холбогдох яамд тавиад байгаа юм байна. Түүнчлэн ирэх онд байгууллага, аж ахуй нэгжүүдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг сайжруулах, тэднийг сурталчлах ажлыг зохион байгуулахаар тус газраас төлөвлөж байгаа аж.
Г.Одгарав