Нэрт кино найруулагч Б.Балжинням, И.Нямгаваа нарын уран бүтээл 1985 онд бүтээгдсэн "Би чамд хайртай" кино тэр үеийнхээ төдийгүй өнөөгийн үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан сайхан уран бүтээл болсон. Тэгвэл тэр үеийн киноны төгсгөл, Үрлээ, Дэлгэр, Баяраа зэрэг гол баатруудын хувь заяа хайр дурлал хэрхэн үргэлжлэхийг "Hero" интертайментынхан "Би чамд хайртай-2" дэлгэцийн бүтээлээрээ харуулах гэж байна. Тус кино энэ сарын есөнд орон даяар нэгэн зэрэг нээлтээ хийнэ. "Би чамд хайртай" киноны найруулагч Б.Баатар дэлгэцийн бүтээлийнхээ гол дүрд тоглосон дуучин Д.Болдыг үзэгчдэд барьж буй гол сюрприз хэмээн нэрлэсэн юм. Мөн ардын жүжигчин Б.Дамчаа агсны дэлгэцэн дэх хамгийн сүүлийн дүр уг кинонд үлдсэн байна. Түүнээс гадна 25 жилийн өмнө тус киноны Үрлээгийн дүрд тоглож байсан С.Пүрэвмаа, Баярын дүрийг бүтээсэн Н.Бадрал, Баяраагийн аав гавьяат жүжигчин З.Жарантав нар тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татах биз.
Ингээд бид тус киноны "сюрприз" хэмээн нэрлэгдээд буй дуучин Д.Болдтой ярилцлаа. Гэхдээ бидний яриа зөвхөн киноны талаар биш гэдгийн хэлэх хэрэгтэй байх. Дуучин Д.Болдын хүлэглэдэг машины дугаар, гар утасны номер бөөн дөрвийн тоо юм билээ.
-Дуучин Д.Болд кинонд дүр бүтээлээ. Фенүүдэд чинь сайхан санагдаж байгаа байх. Мөн "Би чамд хайртай-2" кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ кинонд тоглосны дараа юу бодогдож байна?
-Миний хувьд кинонд дүр бүтээх хэцүү юм байна гэдгийг мэдэрлээ. Жаахан халширчихсан сууж байна /инээв/. Яагаад гэвэл кино бүтээл олон сарын хөдөлмөр шаарддаг. Мөн би жүжигчин биш учраас хүндрэлтэй зүйл их байсан. Хамтран ажилласан уран бүтээлчид маань бүгд надад тусалж байлаа. Мэдээж уран бүтээлийнхээ ард гарчихсан суухад сайхан байлгүй яахав. Гэхдээ жаахан айж байна. Кино театрын том дэлгэцээр бүхэл бүтэн цаг 30 минутын үйл явдлыг үзэгчдэд харуулна гэдэг айдастай санагдаж байна. "Би чамд хайртай-2" кино надаас маш их цаг хугацаа, эрч хүч шаардсан, бас надад их зүйлийн зааж сургасан.
-Киноны үеэр таныг толгойгоо гэмтээж байсан гэж сонссон. Ер нь хүнд, эрсдэлтэй зураг авалт олон байв уу?
-Бид уран бүтээлээ илүү амьд болгохын тулд бүх зүйлийг тэгш хийхийг зорьсон. Зураг авалт долоо юм уу, 14 хоног биш, бүхэл бүтэн зун үргэлжилсэн учраас хөгжилтэй, хэцүү бэрх зүйл олон байсан. Гэхдээ инээдтэй гэхээсээ илүү эрсдэлтэй зүйл их тохиолдсон. Зураг авалтын үеэр Эби бид хоёр гэмтэж, Эби маань толгойдоо хоёр оёо тавиулсан. Миний хувьд толгойгоо хагалсан энэ мэтчилэн эрсдэлтэй зураг авалтууд байлаа. Ер нь "Би чамд хайртай" киноны нэгдүгээр анги үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон байдаг. Тийм учраас түүнийг давсан уран бүтээл хийхгүй бол болохгүй гэсэн сэтгэлээр бид ажилласан. Гэхдээ ямар уран бүтээл болсныг үзэгчид маань хэлэх байх.
-Таны хувьд кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би Монгол кинонд дуртай. "Би чамд хайртай" кино миний хамгийн хайртай кино байсан. Энэ кинонд тоглох урилга аваад баярласан. Гэхдээ би жүжигчин хүн биш учраас "Чадах болов уу яах бол" гэж эмээж байсан. Сайхан уран бүтээлчидтэй хамтран ажилласан болохоор сайн тоглосон болов уу гэж бодож байна.. Дүр бүтээхээсээ гадна анх удаа киноны хөгжим бичлээ. "Би чамд хайртай-2" кино маань дөрвөн дуутай. Би "Яаж чи өөрчлөө вэ" гэсэн дуугаа өөрөө дуулсан. Мөн "Би чамд хайртай" киноны "Анхны хайр" дууг 25 жилийн өмнө 18 настайдаа дуулж байсан Оюун-Эрдэнэ эгчтэй хамтран дахин дууллаа. Дуучин Эгшиглэн "Би даарч байна" дуугаа энэ кинонд зориулсан. Мөн "Өргөө" хамтлагийн "Зүүд" гэдэг дуу манай киног чимэж байна.
-"Би чамд хайртай-2" киноноос авсан хамгийн гоё мэдрэмж юу байсан бэ?
-Ямар нэгэн маск, хэлбэрт оролгүй хүн байгаараа байна гэдэг хамгийн гоё зүйл юм гэдгийг энэ кинонд тоглосноор мэдэрсэн. Кинонд дүр бүтээхдээ тухайн хүн ямар үед ямар байх ёстой вэ гэдгийг заавал сэтгэлээсээ гаргах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол тэр бүтээсэн дүр нь юу ч биш болж хувирна. Энийг нь сайн ойлгосон доо.
-Дуучин Д.Болд урлагт орсноор нэлээдгүй хугацаа өнгөрсен байна. Энэ хугацаанд маш олон феннүүдтэй болсон. Ер нь та өөрийгөө хэрхэн дүгнэдэг вэ?
-Урлагийн оргил өндөр. Тэр оргилд хүрсэн ч хүрээгүй мэт бодож цаашаа явах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд хэзээ ч оргилд гарчихлаа гэж бодож байгаагүй. Ер нь урлагийн оргилд хүрэх ч аргагүй юм. Яагаад гэвэл цаг хугацаа явах тусам сонсогчдын сонсох, үзэх зүйл нь шинэчлэгдэж байдаг. Тийм болохоор уран бүтээлчээс илүү ихийг шаарддаг. Урлаг гэдэг энэ ертөнцийн хязгааргүй мэдрэмж, сэтгэхүй, хамгийн уудам зүйл гэж бодож байна. Тиймээс би өөрийгөө үргэлж дайчилж, уран бүтээлдээ хөдөлмөрч хандахыг хичээдэг. Тэр чинээгээрээ дээшээ тэмүүлэхийг хүсч байна. Феннүүддээ үргэлж сайн, чанартай уран бүтээл хүргэхийг зорьж явна. Мөн залуустаа үргэлж зөв ёс суртахуун, мэдрэмж, мессеж хүргэхийг хичээдэг.
-Хэзээ өөрөөрөө хамгийн их бахархаж байсан бэ?
-Урлагийн хүн гэдэг тайзан дээр хүмүүсийн алгаа ташилтад умбаж байхдаа өөрийн эрхгүй өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Миний хувьд хамгийн сүүлд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д болсон тоглолтынхоо үеэр өөрөөрөө бахархаж баярлаж байсан. Тавин мянган хүн ирж, бүгдээрээ миний дууг дагаж дуулаад бүжиглэж байсан энэ мөчид хүн өөрөөрөө бахархахгүй байх аргагүй юм билээ. Мөн би ийм олон фен, үзэгчтэй учраас өшөө илүү шинэ зүйлийг хийх хэрэгтэй гэдгээ ойлгосон.
-Та гэрэл зураг сонирхдог, мөн өөрийн уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргана гэж байсан. Энэ юу болсон бэ?
-Нэлээд олон гэрэл зураг бий. Энэ зун киноны зураг авалт гээд ажилтай байсан учраас амжсангүй. Яг хэзээ гэдгээ одоохондоо шийдээгүй байна.
-Монголын залуу үеийн нэгэн нүүр царай, төлөөлөл болж явдаг хүний хувьд залуустаа хандаж юу хэлэх вэ?
-Манай үеийн залуус сайхан болжээ. "Ажил хийвэл ам тосдоно" гэдгийг ойлгосон байна. Зорилготой боловсролтой, өөрийн хүсч мөрөөддөг зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж чадаж байна гэж ойлгодог. Хамгийн гол нь аливаа зүйлийг сэтгэлээсээ хийж чадвал амжилт ойрхон гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Мөн гэр бүлийн аз жаргал, хайр сэтгэлээс ундардаг. Залуу хос маань бие биедээ сайхан үгийг харамгүй хэлдэг байгаасай. Тэгээд хамгийн гол нь залуус маань эрч хүчтэй, хүчирхэг улаан өнгө шиг гялалзаж байгаасай гэж хүсч байна.
Т.Батсайхан