Сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөртэй ярилцлаа.
-Та
"Монгол адууны зүс, шинж заасан үгсийн
утга зүй"-гээр докторын зэрэг хамгаалсан
хүн. Монгол адууны зүсийг нэрлэхэд ямар
нэгэн онцлог зүйлүүд байх уу?
-Тэр
тухай бүгдийг нь ярина гэвэл их хугацаа
шаардагдана. Би ганц хоёр сонирхолтой
зүйл яръя. Дэлхий дээр байгаа 250 гаруй
төрлийн адуунаас Монгол адуу хамгийн
олон зүстэй нь. Яагаад ийм байгаа юм бол
гээд судлаад үзэхэд аливаа амьтныг
амьдралынх нь үндсэн хэвшлээс өөрчлөхөд
зүс нь их олон янз болдог байна. Үнэг,
чоно, туулай гэх мэт зэрлэг амьтад нэг
л зүстэй байдаг. Гэтэл зэрлэг амьтныг
гаршуулаад, тэжээж, уналга, ачлага,
уралдуулах гэх мэтээр эдлээд ирэхээр
генийн өөрчлөлт орж зүс нь олон янз
болоод ирдэг.
-Монгол
адуу бусад орнуудад байгаа адуунаас
олон зүстэй байдгийн учир юу юм болоо?
-Яах
аргагүй Монгол адууны зүс олон байдаг.
Олон байдгийн учир нь Монголчууд адууг
бүх төрлөөр ашиглаж байна. Гадныхан бол
зөвхөн нэг төрлөөр адууг тэжээдэг. Хүнд
ачааны морь гэвэл үргэлж тийм ажил
хийнэ. Уралдааны морийг жирийн үед
унахгүй зөвхөн уралдуулна. Тийм болохоор
морьнууд нь унаган 2-3-хан зүстэй байдаг.
Монгол морины хувьд үндсэн зүс нь 40
гаруй байдаг. Тэр зүсээ дотор нь ангилан
ялгаад ирэхээр 500-600 болдог. Зөвхөн хээр
морийг хар хээр, шар хээр, бор хээр
зэргээр ангилан ялгадаг.
-Монгол
адууны унаган зүс нь ямар байсан бол?
-Монгол
адуу унаган ганц л зүстэй байсан. Тэр
нь хээр зүсмийн морь. Гэтэл тэр нь бор
өнгөтэй байдаг. Бор өнгөтэй адууг ямар
учраас "хээр" гэж нэрлэдэг билээ
гээд судлахаар цаанаа их учиртай байдаг.
Монголчууд эртнээс аливаа юманд арга
билгийн ухаанаар хандаж ирсэн. Арга
билгийн ухаанд юм гэдэг ямагт хоёр
талтай байдаг.
Ертөнцийг танин мэдэхдээ ч гэсэн эсвэл бэлэгшээнэ, үгүй бол цээрлэнэ. Адууг нэрлэхдээ ч гэсэн бэлэгшээсэн байдаг юм. Анх зэрлэг адууг хээр талаас барьж ирэн гаршуулсан болохоор бэлэгшээгээд хээр адуу гэж нэрлэсэн байгаа юм. Ингээд амьдрал ахуйдаа ашиглан тэжээгээд ирэхээр олон янзын зүстэй болсон. Заримыг нь өнгөөр нь нэрлэдэг. Хар бол хар морь, цагаан бол цагаан морь гэх мэт. Мөн зүйрлэж нэрлэдэг. Зээртэй адилхан адуу гараад ирэхээр нь зээрд адуу, хулантай адилхан гараад ирэхээр хул адуу гэх мэтээр зүслэнэ.
-Харин
ямар адууг цээрлэж зүсэлсэн байдаг вэ?
-Бор
зүсмийн адууг цээрлэж нэрлэсэн. Үндсэндээ
бараг цагаан өнгөтэй адууг бор зүстэй
гэдэг. Яагаад гэхээр бөөгийн шашинд
цагаан өнгийг их шүтдэг байж.
Тэнгэрийн унаа цагаан өнгөтэй байдаг гэж үздэг байсан. Хүн аавынхаа нэрийг дууддаггүйтэй адил тэнгэрийнхээ унаагаар морь зүслээд яахав гээд цагаан морийг "бор" гэж нэрлэсэн. Бор гэдэг үгийг ямар утгатай вэ гээд мөшгөөд үзэхээр "миний бор хүү", "бор хоолонд орлоо", "бор төрхөн амьдрал", "бор хоног шар өдөр" гэсэн олон хэлцүүд гараад ирж байна.
Амьдрал ямар байна гэхээр бор хоногоо өнгөрөөж байна гэж хариулдаг шүү дээ. Тэр нь амьдрал бага зэрэг хүндхэн байгаагаа зөөлрүүлж хэлж байгаа юм. Тэгэхээр бор өнгө зөөлрүүлж хэлсэн үг.
-Гадаад
хэл дээр Монгол адууны зарим зүс
орчуулагддаггүй гэдэг?
-Тийм
ээ. Ер нь Азийн орнуудад адууны зүс
заасан үг Монгол хэлнээс орсон байдаг.
Хятадад морь, гүү гэдэг үгнүүд Монгол
хэлнээс орсон. Оросын хэд хэдэн адууны
зүс Монгол үгнээс гаралтай. Мөн казак
хэлэнд Монгол адууны зүс заасан үгнүүдийг
тэр чигээр нь хэрэглэдэг. Үүнээс гадна
нутаг нутгийн аялгаар морийг өөр өөрөөр
зүсэлдэг. Тухайлбал Дорноговь, Төв
аймгийнхан ногоон морь гэж ярьдаг. Гэтэл
яг тийм моринуудыг бусад газарт хар
морь гэх жишээтэй. Хар морийг яагаад
ногоон гэж нэрлээд байгааг нь асуухаар
хөлөрсөн үед нь үсийг нь сөргүүлээд
наранд харахаар нов ногоон туяатай
байдаг юм аа гэж тайлбарлана.
Б.Энхжаргал