Замын осол сүүлийн үед нэмэгдэж, тэр хэрээрээ олон хүнийг хохироож байна. Дүрэм зөрчиж, бусдын автомашиныг мөргөж эвдэлж сүйтгэсэн жолоочийн талаарх мэдээллийг хохирогч нь Замын цагдаагийн хэлтэст өгсөөр байтал, байцаагч нь хөдөлдөггүй. Харин ч осол гаргагчийг хаацайлж, хохирогчийг чирэгдүүлж байна.
Өнгөрсөн сарын 24-нд 01 цагийн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ард байрлах хурд сааруулагчтай зам дээр мөнгөлөг саарал өнгийн "Ланд" маркийн машин осол гаргасан боловч өдийг хүртэл жолоочийг нь олоогүй байна. Энэ талаар хохирогч болох П.Оюунбумчинаас тодруулсан юм.
-Тэр үед яг юу болсон юм бэ?
-01 цагийн үед Ботаник руу нэг эмэгтэй хүн суулгаад таксинд явж байсан юм. Хурд сааруулагч дээгүүр хурдаа хасаад гарах гэтэл хойноос "Ланд" маркийн машин хүчтэй мөргөж, машиныг маань яг лааз шиг болгочихсон. Машины ард байсан запас дугуй урд суудал руу ороод ирсэн гээд бод доо. Би шоконд ороод их хэцүү байгаа.
-Машинд хэдэн хүн сууж явсан бэ?
-Нэг зорчигч байсан.
-Та хоёр бэртсэн үү?
-Азаар зорчигч урд сууж явсан. Маргааш нь толгой өвдөөд бариачид бариулж байна гэсэн.
Түүний сууж байсан сандал шалнаасаа ховхорчихсон. Миний нуруу өвдөөд их хэцүү байгаа. Бариачид гурван удаа бариуллаа.
-Тэгээд ослын талаар цагдаа руу утасдаж мэдэгдсэн үү?
-Замын цагдаа руу утасдахад бараг 30 минутын дараа ирсэн байх. Мөргөсөн машины дугаар, маркийг нь хэлсэн.
-Өдийг хүртэл уг этгээд олдохгүй байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Бид маргааш өглөө нь дүүргийн Замын цагдаагийн хэлтэст очиход, олоогүй байна гэсэн. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хошууч н.Болдбаатар "Манайхан ихэнх нь амралтаа авчихсан. Хүн цөөтэй хэцүү байна" гэсэн. Аргагүй эрхэнд өөрсдөө осол гаргасан машины эзний гэрийн хаягийг олж гэрт нь очиж, араас нь явсан. Мөн таньдаг хүнээрээ цагдаа руу осол гаргасан машины эзний нэрийг хэлж өгөөд ч нэмэр алга. Ядаж энэ машин үзлэгт орсон, бүртгэлтэй байх ёстой биз дээ.
-Хохирлын хэмжээ хэд орчим гарсан бэ?
-Хоёр сая 800 мянган төгрөгийн хохирол учирсан байна гэсэн. Бид хохирол тогтоолгохын тулд өөрсдөө 50 мянган төгрөг төлж тогтоолгосон. Би цагдаагийн ажилтан шиг өглөө бүр Замын цагдаагийн хэлтэс дээр очдог.
-Тэгээд ослын талаар хариуцсан байцаагч нь ямар хариулт өгдөг вэ?
-Шалгаж байна. Та нар осол гаргасан хүнээ өөрсдөө аваад ир. Бид шалгаад өгье гэдэг. Үнэхээр гайхаж байна. Өнөөдөр цагдаагийн байгууллага иргэддээ хүрч үйлчилж чадахгүй байна. Байнга чирэгдэл учруулдаг. Бидний ганц амиа зогоож хоногийнхоо хоолыг олдог машин маань ийм болчихлоо.
Иргэд цагдаа нарын өмнөөс ажлыг нь хийж өгөх ёстой юм уу. Энэ хүмүүс улсаас цалингаа авч, улсын унааг унаж яваа биз дээ. Бид машины номер, өнгө, тухайн осол гаргасан этгээдийн гэрийг нь олж өгөөд байхад хөдлөхгүй байх юм. Бид юугаараа амиа зогоох болж байна аа. Нялх хүүхдээ хүнээр харуулчихаад эхнэр бид хоёр энэний хойноос олон хоног явлаа, Өнөөдөр дахиад н.Болдбаатар хошууч дээр очиход, "Би одоо хуралтай, явлаа. Та нар тэр хүнээ бариад ир. Би асуугаад шийдээд өгье" гэсэн хариу хэлсэн. Уг нь энэ хүний хийх ёстой ажлын үүрэг биз дээ.
Ц.Бямбажав