-Төрсөн өдөр-
Мистер Бин нэрээрээ дэлхий нийтийн танил болсон Английн алдарт жүжигчин Роуэн Себастиан Аткинсон 1955 оны энэ өдөр төрсөн.
"Би чамтай чин сэтгэлээсээ ярьж байна. Тэнэгтэхээ боль. Ямар хэцүү хүүхэд вэ". Энэ бол жирийн фермерийн хүү Роуэн Аткинсоны хүүхэд байхаасаа байнга л сонсдог байсан үгнүүд.
Байгалиас заяасан авъяасыг нуун дарах гэдэг их хэцүү. Тэр тусмаа Роуэн Аткинсоны хувьд түүний авъяас бүр багаас нь л нүүрэн дээрээ ил байсан гэхэд болно. Түүний байгалиас заяасан нүүрний этгээд хачин хувирлыг хүмүүс удаан хугацааны турш тэнэглэл, сахилгагүй байдлынх нь илэрхийлэл хэмээн хүлээн авдаг байсан. Үнэн хэрэгтээ тэрбээр их томоотой хүү байжээ. Гэхдээ ганц гэм нь аливаа зүйлийг төсөөлөн бодох дуртай. Бодож эхлэнгүүт л нүүр нь өөрийн эрхгүй янз бүрээр хувирч эхэлнэ. Ийм болоод төрчихсөн хүнийг яах билээ.
Байнгын элэг доогоос залхсан Роуэн эргэн тойрных нь хүмүүсийн инээд түүнийг гомдоохгүй, харин ч бүр алдрын оргилд хүргэх ямар нэг дүр бодож олох хэрэгтэй болжээ. Ингээд үзэгчдийн хайртай, цаг үргэлж бүтэлгүйтэж байдаг, "харь гаригийн хүн" Мистер Бин төрсөн юм.
С.Баяр