Нийгэм хөгжихийн хэрээр толгой зовоосон асуудлуудын нэг нь хог хаягдал. Их хотын хамгийн том асуудал ч гэж нэрлэж болох юм. Гэтэл хог хаягдал тийм ч муу хор нөлөөтэй асуудал биш амьдралаа залгуулах "алтан боломж" нь гэж болох юм шиг.
Сүүлийн үед хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн сургаар нийгмийн эмзэг давхаргын иргэдийг "хог дээр" гарах байх гэсэн таамаглал олон нийтэд байгаа бололтой. Зөвхөн л хүүхдийн мөнгөнөөс болоод хогийн ойлголт ч гэлээ нөгөө талаараа байж болох л асуудал. Иймээс Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ахлах мэргэжилтэн Ё.Должинсүрэн, мэргэжилтэн А.Ванданмагсар нараас тодрууллаа:
-Нарангийн
энгэрийн хогийн цэг дээр энэ өвөл урьд
урьдынхаасаа олон хүн хог түүж байгаа
гэж сонслоо. Энэ нь хүүхдийн мөнгө өгөхөө
больсонтой холбоотой гэж байх юм?
-Үгүй
ээ. Харин ч тэндхийн хүний тоо өсөөгүй,
буурсан. Хуучин Улаанчулуутын хогийн
цэг байхад тэнд хүмүүс оромж барьчихсан,
тэндээ суурьшаад амьдрах тохиолдол
байсан. Цэг шинэчилсэнээс хойш хог
түүдэг хүмүүс эрс багассан төдийгүй
оромж, овоохой нэг ч байхгүй.
-Бага
насны хүүхэд хог түүдэг үү?
-Өмнө
нь зуны улиралд цөөхөн хэд байдаг байсан.
Аав ээжийгээ дагаад хааяа хүүхдүүд
ирдэг. Бид хог түүдэг хүмүүстээ согтуу
болон бага насны хүүхэдтэй ирэхгүй
байхыг анхааруулж санамж бичиг өгдөг.
-Иргэд
өдөрт хичнээн тонн хог хаягдал буудаг
вэ?
-Дунджаар
авч үзэхэд зуны улиралд 12000-15000 тонн,
өвлийн улиралд 800-1000 тонн хог хаягдал
буулгадаг.
-Ер
нь хичнээн хог түүдэг хүн байдаг вэ.
Танайх бүртгэдэг үү?
-Янз
бүр л дээ. Зун намрын дулаан улиралд
давхардсан тоогоор 400-500 хүн байдаг гэсэн
дүн бий. Өвөл бол 100 хүрэхгүй хүн байдаг.
Манайд бүртгэлтэй 150-160 хүн бий. Энэ cap
их хүйтэрч байгаа болохоор одоогоор
цөөн хэдэн хүн байгаа.
-Нарангийн
энгэрийн хогийн цэгт нийслэлийн бүх
дүүргийн хог хаядаг уу?
-Нийслэлийн
зургаан дүүргийн бүх хогны 90 хувь нь
буудаг. Тэнд 30 гаруй ажилчид тогтмол
ажиллан, өдөр бүр буусан хог хаягдлыг
устгаж технологийн дагуу цэвэрлэдэг.
Тэнд гурван бульдозор, гурван самсомоль,
нэг экскаватор ажиллаж байгаа. Үлдсэн
хувийг нь Морингийн давааны хогийн цэгт
буулгадаг. Төсөв нь батлагдвал ирэх
хавраас тус давааны хогийн цэгийг хучиж
цэвэрлээд, хөрсжүүлэхээр төлөвлөж
байгаа.
-Хогны
машин нийслэлийн хэмжээнд хэд байдаг
вэ?
-Бүх
машин тогтмол явахгүй л дээ. Урсгал
засвар гэх мэт асуудлаас болоод 110-115
машин хоёр рейсээр явдаг.
Ж.Солонго