Нийслэлийн хэмжээнд авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ онд нийт авто замын 70 хувийг шинэчилнэ. Энэ хүрээнд Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3,3 км авто замыг шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ хүрээнд тус хэсгийн бродюрыг хуулаад байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн ТӨҮГ-ын Олон нийттэй харилцах, асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гэрэлтогтохоос тодрууллаа.
Тэрээр “Авто зам шинэчлэлтийн хүрээнд хуучин бродюрыг шинэ брюдуроор сольдог. Нийслэлийн авто зам шинэчилж буй зарим газар бетонон болон байгалийн чулуун бродюрыг суурилуулж байна.
Авто замыг шинэчлэх ажлын дэс дараалал гэж бий. Түүний дагуу броюрыг солих, худгийн таг өндөрлөх, ус зайлуулах хоолой суурилуулах зэрэг ажлууд эхэнд нь хийгдэнэ. Үүний дараа авто замыг асфальтаар хучих ажил явагддаг. Яармагийн 3.3 км-ын авто замыг шинэчлэх хүрээнд хуучин бродюрыг байгалийн чулуун бродюроор сольж байгаа.
Бетонон бродюр нь дунджаар 14 жилийн насжилттай байдаг. Байгалийн чулуун бродюр нь бетонон бродюраас 2.5 дахин илүү насжилттай.
-Олон нийт хуучирч муудаагүй байхад нь солиод байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ. Энэ талаар тайлбарлавал?
-Яармагийн автозамыг 2011 онд шинэчилж байсан. Тухайн авто замын хэсгийн эвдрэл гэмтлийг тогтоогоод худгийн таг өндөрлөж, шинээр ус зайлуулах шугам суурилуулан асфальтаар хучихаар зорчих хэсгийн стандарт нь алдагдчихдаг. Стандартын дагуу авто замын хашлага буюу бродюр нь зорчих хэсгээс 15 см өндөр байна гэж заадаг. Тэгэхээр бродюраа солиод өндөрлөх зайлшгүй шаардлагатай" гэсэн юм.
Дээрх 3,3 км авто замд ус зайлуулах 70 шүүрт худаг байдаг аж. Нийслэлийн олон нийттэй харилцах хэлтсийн мэдээллээр тус хэсгийн орон сууцны хороолол болон Богд уулын борооны ус зорчих хэсэг рүү орж, дөрвөн байршилд ус их хэмжээгээр тогтдог. Тиймээс 58 шүүрт худгийг нэмж суурилуулна гэж байв.
Ташрамд дурдахад, тус авто замыг шинэчлэх ажлын хүрээнд ₮3.3 тэрбумыг төсөвлөсөн байна.