Дархан Политехникийн коллежийн техникчийн ангийн оюутнууд сургалтынхаа төгсгөлд дипломын ажлаар хоол боловсруулж, онолын мэдлэгээ дадлагажуулдаг уламжлалтай.
Төгсөх ангийн оюутан Г.Наранболор "Элэгний хуймаг" нэртэй шинэ хоол бүтээж, дайвар бүтээгдэхүүнийг шинэлэг хэлбэрээр танилцуулжээ. Тэрбээр “Монгол хоолны онцлогийг харуулахыг хүссэн. Ингэхдээ залуус тэр бүр хэрэглэдэггүй дайвар бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй гэж үзлээ.
Элэг бол төмөр ихээр агуулсан, цус төлжүүлэх өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн. Энэ утгаараа хүүхэд, өсвөр насныханд хэрэгтэй гэж бодсон” хэмээн дипломныхоо ажлын санааг танилцуулав.
Элэгний нухаш, шарсан элэг гэх мэт уламжлалт хэлбэрийн оронд тэрбээр хуймаг хэлбэрээр бэлтгэж хоолыг илүү сонирхолтой, амархан хэрэглэж болохуйц болгожээ.
Хуймаг дотор нь луувангийн салат, чанасан өндөг орсон бол гаднах хуймаг буюу элгээ барьцалдуулахын тулд бага зэрэг гурил, сүү, өндөг ашигласан. Амтлагч нь ч давс, перец гэсэн энгийн орцноос бүрдсэн байна.
Оюутан Г.Наранболор өмнө нь ч эрүүл хоолны шинэ санаанууд туршиж байсан аж. “Эмээ минь чихрийн шижинтэй учраас чихэргүй, овьёостой жигнэмэг зэрэг эрүүл хоол болон амттанг сонирхож, туршиж байсан” гэв.