Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өнөөдөр Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Төв талбайн гол хэсэгт тус бүрийг дугаарласан 60 асар байрлуулжээ.Эдгээрээс хүүхэд, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ болон төрийн үйлчилгээнүүдийг нэг дор авах боломжийг бүрдүүлсэн аж.
Тус өдөрлөгт оролцож буй хувиараа бизнес эрхлэгчдийн бүтээлийг онцлон, танилцуулъя.
"ХОЁР ЗАЯА" БРЭНД
“Хоёр заяа” брэндийн үүсгэн байгуулагч Б.Буяннэмэх “ Би арав гаран жил оёдолчноор ажилласан БЗД-ийн иргэн. Миний ажлын гараа гар урлалаас үүдэлтэй. Үндэсний хэв маягийг шингээсэн төрөл бүрийн хатгамал, сүлжмэл гээд оролдож үзээгүй юм байхгүй. Өнгөрсөн жилээс бэлгэдэлтэй хантааз урлая гэсэн санаа төрсөн.
Шинжлэх ухааны нотолгоогүй ч хүн бүрд өөрийн итгэдэг бэлгэдэл байдаг. Би шар шувууг хэл амнаас хамгаалдаг гэж итгэдэг. Тиймдээ ч өөртөө зориулж шар шувуутай хантааз анх оёж байлаа. Хүмүүс ихэд сонирхон, сайшаалтай хүлээж авахад л тэдгээрийг хувцсанд шингээн урлаж эхэлсэн.
Хүний хөгжлийн ерөнхий газар хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаад талархмаар байна” хэмээв.
"GUNJIN CASHMERE" БРЭНД
“Gunjin cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Отгончимэг “Манай бага хүү хугацаанаасаа өмнө төрж байсан. Их бээрэг тул яаж дулаалахаа ч мэдэхгүй асуудалтай байлаа. Гэтэл Эх нялхсын эмч ноолууран өлгийгөөр хүүхдийг минь ороон, ач холбогдлыг нь тайлбарлаж өгч байсан юм. Тэр үеэс л 0-3 насны нярайнуудад зориулсан ноолууран хувцасны брэнд бий болгоё гэж зориглосон.
Миний ээж Төрийн шагналт алдарт нэхмэлчин Гүнжинлхам. Би хүний нөөцийн мэргэжилтэн ч ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдэж “Gunjin cashmere” нэр хайрласан юм.
Эдгээр хувцсаа 100 хувь ноолууран утсыг гар сүлжмэл, нэхмэл, хатгамал зэргийг хослуулан урлаж илүү хайр татам, тансаг хийцтэй болгохыг зорин ажилладаг ” гэв.
"НҮҮДЭЛЧИН СЭРЭХҮЙ" БРЭНД
“Нүүдэлчин сэрэхүй” брэндийн менежер Г.Дэлгэрсайхан “ Нүүдэлчин сэрэхүй“ брэнд нь Монгол буга нэртэй холбоог байгуулан эртний өвөг дээдсийн өвлүүлсэн наадгайг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилладаг. Энэ наадгайны түүх нь 15 мянган жилийн өмнөх Монгол хадны сүг зурагт сийлэгдсэн байдаг. Иймд буган соёлын үед үүссэн гэж үздэг. Энэ үеэс л Монголчуудын оюун санааны гайхалтай бүтээлүүд бий болсон.
Энэхүү наадгай нь оюуны цар хүрээг тэлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхээс гадна Монгол өв уламжлалаа танин мэдэх ач холбогдолтой бүтээл гэдгээр онцлогтой” хэмээн өдөрлөгт оролцож буй хувийн худалдаа эрхлэгчид өөрсдийн бүтээлийн онцлог, түүхийг таниулан сурталчилсан юм.