Азийн хөгжлийн банк /АХБ/ 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн шинэ стратегиа хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү стратегийн үйл ажиллагаа нь
- Хүртээмжтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжих
- Тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх
- Чадавх болон боломжийг нэмэгдүүлэх гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг баримтлах юм.
Сангийн сайд Б.Жавхлан “Цаашид Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих зорилгоор бодит эдийн засгийн идэвхжлийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрийг АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тухайлбал дэд бүтэц, ачаалалтай ажиллаж буй аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдийг сэргээн засварлах, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих, зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах, аймгийн төвүүд, томоохон хот суурин газруудыг хөгжүүлэх, аялал жуулчлал болон хүнс, хөдөө, мал аж ахуйг эрчимжүүлж импортын орлогот бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг цөөн тооны нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөр багтана.
Түүнчлэн түншлэлийн стратегид чухал ашигт малтмалын салбарыг тусгаж өгснөөрөө Монгол Улсын бүс нутагт анхдагч болж байна” хэмээн онцлов.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин “АХБ-ны захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногт Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн баримт бичгийг баталсан. Алсын хараа-2050 болон 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж стратегиа гаргасан.
Хувийн хэвшлийн өсөлт, эрчим хүчний шилжилт хийхэд дэмжин ажиллана. Мөн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэлхийн ногоон шилжилтийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал ашигт малтмалын нийлүүлэгч орон болоход дэмжлэг үзүүлнэ.
Олон улсын болон улсын чанартай авто замыг сайжруулах, ложистикийн зардлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх замаар бүс нутгийн болоод дотоодын сүлжээг сайжруулна” гэв. Түншлэлийн стратегийн гурван үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
ХҮРТЭЭМЖТЭЙ, ТӨРӨЛЖСӨН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ
Төрийн салбар макро эдийн засгийн удирдлага
- Өрийн удирдлагыг сайжруулах, дотоодын нөөцийг дайчлах, баялгийн санг хөгжүүлэх, ТӨК-уудыг шинэчлэх
Хувийн хэвшлийн хөгжил ба санхүүгийн хүртээмж
- Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг ахиулах, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх
- ЖДҮ, хөдөө аж ахуйн бизнес, сэргээгдэх эрчим хүчний салбарт хийх хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх
- Чухал ашигт малтмалын олборлолтыг дэмжих, хүчин чадлыг сайжруулах, хөрөнгө оруулалтын боломж, бололцоог эрэлхийлэх
Бүс нутгийн ба дотоодын биет холбоо
- Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /КАРЕК/ коридорууд тэргүүтэй үндэсний авто замууд барих, ложистикийн зардал бууруулах, хилийн дэд бүтцийг сайжруулах
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ
Уур амьсгалын бодлого ба тогтвортой санхүүжилт
- Уур амьсгалын үйл ажиллагаа хэрэгжүүлэх институцийн болон бодлогын орчныг сайжруулах
- Ногоон бонд, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх, уур амьсгалын санхүүжилт олгох
Тогтвортой, эрсдэлд тэсвэртэй дэд бүтэц
- Хотын дэд бүтэц, үйлчилгээ, тээврийг сайжруулах, орлогод нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай орон сууцыг барих, дагуул хотуудыг дэмжих
- Цэвэр эрчим хүчийг өргөжүүлэх, эрчим хүчний шилжилтийг хурдасгах салбарын шинэчлэлийг дэмжих, цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний сүлжээг дижитал технологиор шинэчлэх
Хөдөө орон нутгийн эрсдэл даах чадвар, гамшигт тэсвэртэй байдал
- Тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх
- Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрсдэлийн санхүүжилтийг сайжруулах
ЧАДАВХ БОЛОН БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
Өндөр мэргэшсэн, чадварлаг ажиллах хүч
- Ногоон, төрөлжсөн эдийн засгийн хөгжилд шаардлагатай чадваруудыг хөгжүүлэх
- Хүртээмжтэй суурь боловсролыг дэмжих
Чанартай эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж
- Эмнэлгийн засаглал, анхан шатны болон яаралтай тусламжийг сайжруулах
- Бүсийн эмнэлгүүдийг байгуулж, хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
Дасан зохицох нийгмийн хамгаалал
- Нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх
- Тэсвэрлэх чадвар ба амьжиргааг дээшлүүлэх
- Зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээг сайжруулах