Шинжлэх ухааны академид “Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийн үеэр "Сократус Студио" компанийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог “Гарааны бизнес хөгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьж, шинжлэх ухаанд суурилсан бизнесийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг онцлов.
Тэрээр илтгэлийнхээ эхэнд инновацыг “мэдлэг дээр суурилсан хөгжил” хэмээн тодорхойлон, энэхүү мэдлэгийг шинжлэх ухааны байгууллагуудаас бүтээж, гарааны бизнесүүдээр дамжуулан зах зээлд хүргэх нь хөгжлийн үндэс.
Гэвч Монгол улсад судалгаанаас бүтээгдэхүүн хүртэлх гинжин хэлхээ тасарсан, технологи дамжуулах төв байхгүйн улмаас шинжлэх ухааны мэдлэг эдийн засгийн эргэлтэд бүрэн орж чадахгүй байгааг шүүмжлэв.
Технологи дамжуулах суваггүйгээс болж олон гарааны бизнес унтарч байна. Харин хөгжингүй орнуудад энэ гинжин хэлхээ нягт уялдаатай. Улсын эдийн засгийн өсөлт ч гарааны бизнесүүдийн тоо, амжилтад шууд хамааралтай байдаг.
Технологи дамжуулах төв нь шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн хооронд мэдлэг, судалгааг дамжуулан бизнесийн шийдэл болгодог зууч бүтэц. Монголд энэ тогтолцоо бүрдээгүйгээс хүний нөөц, зохион байгуулалт, санхүүжилтийн саад үүсэж, стартап компаниуд дараагийн шатандаа хүрч чадалгүй зогсонги байдалд орж буйг тэрээр хэллээ.
Мөн хөрөнгө оруулалт байхгүй учраас залуучууд гарааны бизнесээ эхлүүлж чадахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид танай бизнест хөрөнгө оруулалт хийх боломжтой ч бизнесийн эхний үе шат дээр бид 100 хувь хөрөнгө оруулчих юм бол дараагийн үе шатанд танай компани сая долларын хөрөнгө оруулалт татах ёстой гэх. Компани гурван жилийн дотор хөрөнгө оруулалт татаж чадах эсэх нь эргэлзээтэй.
Бид зөв замаар явахын тулд хөрөнгө оруулалтын санг бий болгох ёстой. Хөгжилтэй орнуудад төрөөс шууд бус, харин хувийн хэвшилтэй хамтарсан хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан стартапуудыг дэмждэг. Ийм жишгийг Монголд нутагшуулах хэрэгтэй.
Шинжлэх ухааны мэдлэгийг зах зээлд гаргах нь зөвхөн судалгааны байгууллагын асуудал биш, харин улс орны хөгжлийн гарц болохыг тэрээр тодотголоо.