УИХ-ын гишүүн М.Нарантуяа улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв.
-Засгийн газрын асуудлыг МАН яагаад дангаараа шийднэ гэж? Монгол Улсын Засгийн газар уу, МАН-ын Засгийн газар юм уу? Засаг төрийн асуудлыг нам дангаараа хэлэлцэх нь буруу. УИХ шийдэх ёстой.
Би олон жил жагсаал цуглаанд оролцсон. Ерөнхийдөө ямар зохион байгуулалттай, юу болоод байгааг мэднэ. Монголчууд төлбөртэй жагсаал гэж мэддэггүй байхад би утааны эсрэг жагсаал цаанаасаа зохион байгуулалттай, төлбөртэй гэж хэлээд адлагдсан.
Жүжигчин Цогтоогийн гарч ирсэн жагсаал ч мөн адил. Ер нь үеийн үед үнэнийг хэлээд адлуулдаг. Гэхдээ би одоо ч айхгүй. УИХ-ын гишүүн гэхээр энд тэнд болж буй жагсаалын гадна, нэр цэвэр үлдэх ёсгүй юм. Миний хувь хүний үзэл баримтлал гэж бий. Би улс төрийн үзэл баримтлалдаа тууштай байх болно.
Би нийгмийн сүлжээнд их мэдрэг байдаг. Хүмүүс хоёр хуваагджээ. Хоёр байтугай хуваагддаг технологи нэвтрээд их удаж байна. Манай иргэдийн тархи толгойг угаах технологи явуулаад сурчихлаа. Ид жинхэнэ гаршдаг дээрээ иржээ.
Би УИХ-ын гишүүн болоод бүх юмны учрыг олоод айхтар гийгүүлсэн юм алга.
Залуучууд бүгд төлбөртэй жагсагч гэж би хэлж чадахгүй. Тэгэх нь ч өрөөсгөл. Төр засгийн буруутай үйлдэл зөндөө бий. Бухимдсан, итгэл үнэмшлээ алдсан иргэн олон. Ер нь энэ улс сайхан болох юм уу гэж залуучууд бодож байгааг би ойлгож байна.
Гэхдээ нөгөө талд өөрийнх нь ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй хүмүүс бий. Одоо тэд их зальтай болсон. Жагсаалд, тэмцэгчийн дүрд ордог. Өөрийг нь шалгаад үзэхээр но-той байдаг. Залуус хэний гар хөл болоод яваад байгаагаа ойлгоосой. Дуу хоолойгоо илэрхийлэх нь зөв. Өөрөөс нь өөр өнцөг гаргасан хүмүүсийг яагаад хөөж, микрофоныг нь булаагаад байгаа юм? Хамтдаа бүгд жагс л даа. Үнэхээр л органик, иргэн бүр дуугаа хүргэх талбар мөн юм бол?
Би УИХ-ын гишүүн болоод бүх юмны учрыг олоод айхтар гийгүүлсэн юм алга. Надаас мундаг хүмүүс зөндөө байна Засаг төрд ажилласан, нм эвслээр явсан туршлагатай хүмүүс байна. Яг одоо Засгийн газрын ажлыг дүгнэхэд эрт байна. МАН дангаараа засаг барьж байхад ямар том төсөл эхэлж, иргэн бүр нийтээрээ өгөөж хүртэв?
Өнгөрсөн найман жил АН сөрөг хүчин байсан ч энэ үүргээ биелүүлж чадаагүй. Яагаад хувийн компани стратегийн ордыг хувьдаа авав? Хууль ёсны мэт харагддаг ч тэрхүү ордоо болон улсын биржид барьцаалан мөнгө босгожээ. Хэн ч тэгж болдог юм бол бүгдээрээ тэгье л дээ.
Залуус татвар өндөр байна гэв. ЖДҮ эрхлэгчид татварын өндөр дарамт дор байна. Тэгвэл яагаад "Энержи ресурс" 0 хувийн НӨАТ төлдөг вэ? НӨАТ 10 хувь атал энэ компанид хөнгөлөлт өгчээ.
Энэ бол өнгөрсөн хугацаанд засаг төрөөр дураараа жаалж, ах дүү амраг садныхаа холбоогоор тонон дээрэмддэг байсныг харуулна. Зарим ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах тухай ажлын хэсэгт би багтсан. MCS, Оюутолгой, Тавантолгой гэх мэт компанитай холбоо хамааралгүй УИХ-ын гишүүд их цөөн. Би юу ч үгүй хүн болохоор мангартаад ажлын хэсэгт тунаж үлдсэн. Ажлын хэсгийн зарим хүн ээж аав нь холбоотой гээд гараад явлаа.
Би юу ч үгүй хүн болохоор мангартаад ажлын хэсэгт тунаж үлдсэн. Ажлын хэсгийн зарим хүн ээж аав нь холбоотой гээд гараад явлаа.
Би захаасаа мэдээлэл аваад их гайхаж байна. Ямар дураараа байгаа вэ? Нийгмийн сүлжээ нэвтрээгүй, бид нүдэн балай байхад хуу хамдаг байжээ. Олон шинжээч ажиллаж, ажлын хэсгийн дүгнэлт гарна. Энэ дүгнэлтийг гаргах хугацаа болоогүй байна. Нууцад хамааралгүй мэдээллийг бид олон нийтэд мэдээлэх үүргийн дагуу мэдээлнэ. Мэдээлэлгүй иргэд дунд нь төөрөгдөж байна. Залуусын зөв ч юи шиг, нөгөө талын зөв ч юм шиг.
Бид бүгд залуу байж үзсэн. Залуус нэгнээ дагадаг, баясдаг, сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Халхын заяа гэж байдаг бол эрхбиш шийдэгдэнэ биз.
MCS яагаад улс төрчдөд гуйгаагүй байхад нь хэдэн зуун саяар нь өгөөд байдаг юм бэ? Би сонгуульд нэр дэвшихдээ хамтран ажилладаг компаниудаасаа үсрээд л 10-15 сая төгрөг авсан. Гэтэл МАН-д 30 тэрбум төгрөгийг салбар компаниудаараа дамжуулан олгосон. Цаана нь хэчнээн тэрбум, хэчнээн их наяд байхыг мэдэхгүй. Монгол Улсын сайн сайхны төлөө юм уу? Зангилаа нь одоо тайлагдаж байна.
Ухаа худаг ордыг ЗХУ-аас зээл авч, хайгуул хийгээд илрүүлжээ. Хожим энэ зардал ОХУ-д төлөх ир өр болсон. Нөөцийг нь 80 хувийн баталгаатай гэжээ. Харин Тавантолгойн нөөцийн баталгааг 20 хувь гэжээ. Одоо Тавантолгойн орд биднийг тэжээж байна.
MCS МАН-д 30 тэрбум төгрөгийг салбар компаниудаараа дамжуулан олгосон.
Ухаа худагийг өгөхгүй гээд байгаа нь цаана ийм учиртай. Хүмүүс Баялгийн сангийн тухай хуулийн талаар сайн мэдэхгүй байна. УИХ-ын зарим гишүүнд би их шүүмжлэлтэй ханддаг.Иргэдийн эрх ашиг хөндөгдсөн үед Короля шиг таг. Бүгдээрээ Монголын тэргүүн баячуултай ар хударгаараа худ ураг болцгоосон. Би уул уухайн талаар юу ч мэдэхгүй.
Гэхдээ энэ ажлын хэсэгт ороод аймшигтай юм болсныг олж мэдлээ. Иргэд оюун бодлоороо тунгаагаарай. Инфлүүсэрүүд ороод ирэхээр л худлаа юм шиг болдог. Өчигдрөөс эхлэн Ухаа худагаа авъя гээд жагсаж эхэлжээ.
ААН-үүд агаарын бохирдлын төлбөр төлдөг. "Энержи ресурс" сайжруулсан шахмал түлшний түүхий эд нийлүүлсэн тул энэ төлбөрөөс, 44.8 тэрбум төгрөг чөлөөлүүлжээ. Хүмүүс УИХ-ын гишүүн болох гэж хэдэн тэрбум төгрөг зарцуулж үхэлдээд байдаг. Орсон хойноо баяждаг. Мань нөхөд ийм том том бүлэгдэлд үйлчилж байсан уу гэж би хардаж байна гэв.