Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүгээс орлогоо нотлохыг иргэд шаардсаар байна.
"Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулагчид шаардлагаа өргөжүүлж, Ерөнхий сайд огцорч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсаны дараа орлогоо шалгуулахыг шаардаж эхлэв.
Энэ үйл явдлын талаарх байр суурийг УИХ-ын гишүүд, бусад сайдаас тодруулахад дийлэнх нь Засгийн газрын тэргүүнээ битүүхэн өмөөрч, хуулийн байгууллага шалгах нь зөв. Тэд дүгнэлт хийгээгүй байхад бид яаран дуугарах нь зохимжгүй хэмээн бөөрөнхий хариулт хэллээ.
Тэрээр 1994 онд 20 настай байжээ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, хүн бүр хувийн хөрөнгөтэй болоогүй цаг.
Мөн АН-ын дарга Л.Гантөмөр, хотын дарга Х.Нямбаатар нар "Хүүхдээр нь улс төр хийх нь хамгийн увайгүй, явуургүй үйлдэл гэж шүүмжилсэн юм.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Хүний амьдралд янз бүрийн л алдаа гардаг. Тэр хүүхэд бол насанд хүрсэн хүн тул асуудлыг нь эцэг эхэд нь хамаатуулах нь зохимжгүй. Насанд хүрсэн хүн өөрөө ямар орлогоороо юу хийснээ ирээд тайлбарлана. Тайлбарыг нь сонссоны дараа хэний буруу болох нь тодорхой болох байх. Би 20 настай байхдаа өөрийнхөө мөнгөөр УАЗ-469 автомашин худалдаж аваад, унаж байсан" гэв.
Тэрээр 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р арван жилийн сургууль төгсжээ. Тэгэхээр 1974 онд төрсөн бөгөөд 1994 онд 20 настай байжээ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, хүн бүр хувийн хөрөнгөтэй болоогүй. 69 машин байтугай мотоциклтой хүн ч ховор байсан цаг.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан хэрхэн хөрөнгөжиж, ямар орлогоор 69 автомашин худалдаж авснаа сайд тайлбарлах биз ээ. 1994 онд 69 машин шинэ хуучнаасаа хамаарч 2-3 сая төгрөгийн үнэтэй байжээ.
Тав дахь удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж буй тэрээр 2019 оноос хойш АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.