Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2025.04.04/ нэгдсэн хуралдаанаарЗасгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлэв.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал цахим мөрийтэй тоглоом нь залилан, үндэстэн дамнасан мөнгө угаалт тул хуулийн төслийг баталж, асуудлыг яаралтай шийдвэрлэх нь чухал. Сүүлийн гурван жилийн байдлаар 1.3 тэрбум ам.доллар, 2024 онд 578 сая ам.доллар гадагшаа урссан байна гэдгийн цаана энэ хэрийн өр монгол айл өрх, залуучуудад үлдсэн хэрэг. Иймд өртэй үлдэж буй айл өрх, тоглоомын донтолттой болсон залуусын асуудал гэх мэт цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй үр дагавартай хэрхэн тэмцэх талаар тодруулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Ази Номхон далайн бүс нутгийн 46 оронд судалгаа хийхэд, 21 улс цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавар зэрэг энэ төрлийн үйл ажиллагааг хуулиараа хорьсон байна.
Хуулиар хорихоор гүйцэтгэх засаглал, хууль хяналтын болон харилцаа холбооны салбарын байгууллага, технологийн компаниуд хамтарч ажиллах боломж бүрдэж, энэ хэрээр шуурхай арга хэмжээ авдаг тул цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй нийгэмд үзүүлж буй хор хохирол багасдаг байна. Иймд хуулийн төслийг баталснаар асуудлыг 100 хувь шийдвэрлэж чадахгүй ч, ажиллах боломж бүрдэнэ гэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд и-спортын төрлөөр Монголын залуучууд хичээллэж, азидаа төдийгүй дэлхийд өндөр амжилт үзүүлж буй тул хуулийн хүрээнд энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар лавласан. Зөвшөөрлийн тухай хуульд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ төрлийн тоглоомыг ерөнхий агуулгаараа зөвшөөрсөн гэсэн үг.
Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал нь хуульд хөндөгдөөгүй бол зөвшөөрөгдөнө гэсэн агуулгатай. Тиймээс уг асуудлыг хөндөхгүй бол цахим мөрийтэй тоглоом эрхлэгчид зөвшөөрөл ч авахгүй үйл ажиллагаа явуулах эрх үүсэх байсан. Иймд төсөлд тэрхүү заалтыг хориглохоор тусгах шаардлага үүсэж байгаа юм. Үүний үндсэн дээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох эрх үүснэ.
Зөвшөөрлийн хуулийн төсөлд ашиг олох зорилгоор цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг хориглож байна. Харин спортынхоо журмаар хөгжиж байгаа и-спортыг хориглохгүй. Засгийн газар цахим спортыг дэмжинэ гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Цахим мөрийтэй тоглоом газар аваад, энэ төрлийн үйл ажиллагаанд залуучууд ихээр өртөж буй шалтгаан нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой тул эдийн засгаа тэлэх, ажилгүйдлээ бууруулах асуудалд давхар анхаарах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Б.Заяабал, Цахим мөрийтэй тоглоомыг хориглохын зэрэгцээ иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд анхаарал хандуулмаар байна. Хөдөө орон нутагт нэг нэг хонь дүүрч ирээд мөрий тавьж, хожсон нь мотоцикл авдаг. Мөн цэнгэлдэх хүрээлэнд бусад газруудаар шаар хагалуулдаг зэрэг нь бүгд мөрийтэй тоглоомын хэлбэр. Энэ хуулийн цаана нийгэмд байгаа энэ мэт зүйлүүдийг давхар хоривол энгийн иргэдээ гэмт хэрэгтэн болгох вий дээ.
Сангийн сайд Б.Жавхлан, Хорьж цагдахын зэрэгцээ соён гэгээрүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Энэ хуулиар олон зүйлийг хаана. Тэгэхээр дагаад болж байгаа зүйлүүд нь хаагдчих вий гэж болгоомжилж байх шиг байна. Мөрийтэй тоглоомыг цахим орчинд шилжүүлсэн, тэр нь 1хBet зэрэг хувилбар руу орсныг хориглож байна. Түүнээс ахуйн хүрээнд хониор мөрий тавьж, гэр бүлийн хүрээнд тоглож байгааг хууль бус гэж тодорхойлж, эдийн засгийн тооцоолол гаргасан зүйл байхгүй.
Зөвшөөрлийн тухай хуультай хамт Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т "Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно” гэсэн заалт байдаг.
Харин хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом сурталчлах, эсхүл цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд гаргаж өгөхөөр тусгасан байна. Энэ нь хэн нэгэн мөрдөн байцаагчийн хүсэлтээр хүний хувийн мэдээллийг задруулах нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй тул хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.
Түүнчлэн гишүүд Зөвшөөрлийн тухай хууль зөвхөн зөвшөөрөл олгох харилцааг л зохицуулдаг. Цахим мөрийтэй тоглоом, технологийн дэвшилтэй холбоотой ямар ч бооцоот тоглоом гарч ирэхийг үгүйсгэхгүй. Иймд энэ төрлийн харилцааг зохицуулсан анхдагч, бие даасан хуулийн төслийг боловсруулах боломжтой. Зөвшөөрлийн тухай хуульд хориглосон заалт оруулж ирэх нь логикийн хувьд алдаатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Ингээд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулсан. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.