УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, УИХ-ын гишүүд сайд нараас асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, 2024 онд сургуулийн орчмын гэмт хэрэг 1675-аар нэмэгдсэн гэх статистик байна. Хүүхдүүд ямар гэмт хэрэгт холбогдож байна. Үүнийг судалсан уу? гэж Боловсролын сайдаас асуув.
Сайд П.Наранбаяр, Сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нарийн тоо надад одоогоор алга байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн орчимд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Бид ХЗДХЯ-тай хамтарч, сургалтуудыг бүсчлэн зохион байгуулж байна. Сургуулийн орчмын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хороо, хорооны нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагаа туйлын чухал байдаг.
Түүний зэрэгцээ цахим орчинд хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, алагчилж ганцаардуулах үзэгдэл газар авсан. Тиймээс бид 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах Австрали улсын туршлагыг судалж байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдүүд их өөр орчинтой болсон байна. Та бүхэн анзаарсан бол Z үеийнхний хоорондын яриа болон бичсэн зүйлийг харвал бараг 50 хувийг нь ойлгохгүй. Тэгэхээр шинэ үеийнхний сэтгэхүйд таарсан үйл ажиллагаа явуулж, тэдэнд хүрэх нь чухал байна. Сургуулийн орчинд гэмт хэрэгтэй тэмцэхэд эцэг, эхийн оролцоо мөн маш чухал гэв.