gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Наранбаяр: 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуульд элсэх хүүхэд 88 мянгаар нэмэгдэнэ

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-04-02
50
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 22 минут
2025.04.02

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгөв:

-Боловсролд хөрөнгө оруулбал манай эдийн засаг хөгжихөд их ойрхон байна. Дэлхийн банкны судалгаагаар бид ингэж чадвал эдийн засгийн өсөлт жилд 30 хувьд хүрэхэд ойрхон байна. Боловсролын багц хуулийн төслийг олон удаа хэлэлцүүлсний эцэст баталсан. Одоо энэ хуулийг хэрэгжүүлж  амилуулна. Боловсролын тэгш хүртээмж чухал асуудал. Өнөөдөр Засгийн газраас их чухал шийдвэр гаргалаа.

2026 оныг Засгийн газраас боловсролыг дэмжих жил болгосноор хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Ерөнхий сайдын манлайлал дор энэ санаачилга хэрэгжихээр болж байна. Тохой залган сууж буй, Засгийн газрын гишүүдэдээ талархаж байна. 

Боловсрол салбар дундын шинжтэй. Боловсролоос бүх зүйл хамаардаг. Бид ирэх жил зургаан шинэчлэлийг төгөлдөржүүлнэ.  Эдгээр нь хөтөлбөрийн, үр дүнд суурилсан санхүүжилтийн, цахимын шинэчлэл, багшийн гурван тулгуурт бодлого, багшийг дэмжих бодлого байна. Хөрөнгө оруулалтыг эрс нэмснээр цэцэрлэг, сургуулийн хүртээмж нэмэгдэнэ.

Сүүлийн жилүүдэд хүн амын тоо өсөж ирсэн. 2030 он хүртэл ЕБС-д элсэх сурагчдын тоо 88 мянгаар нэмэгдэнэ.

Тэдэнд шинэ сургууль цэцэрлэг хэрэгтэй. Тэдэнд 108 сургууль, 95 цэцэрлэг хэрэгтэй.  Мөн санхүүжилтийг багшийн дутагдлаас гарахад зарцуулна.

Хүн амын нягтаршлыг тооцоолон хаана, хэдэн сургууль, цэцэрлэг хэрэгтэйг бид хиймэл оюун ашиглан тооцоолсон. Боловсрол хүний нөөцтэй шууд холбоотой. Манай улсад хүний нөөцийн ноцтой дутагдал үүслээ.

Засгийн газраас мега төслүүд зарласан ч ажиллах хүнгүй байна. Боловсролыг дэмжих нь ирээдүйг дэмжсэн хэрэг мөн гэв. 

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарсан тул  “Боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ. 

Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломжтой. 

Боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан