gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Утга нь гажих сул талтай тул бурхны номыг Төвөд хэлээр уншдаг

Нийгэм
2024-07-25
457
Twitter logo
457
Twitter logo
Нийгэм
2024-07-25
СУРВАЛЖИЛГА: Утга нь гажих сул талтай тул бурхны номыг Төвөд хэлээр уншдаг Архивын зураг ашиглав.

Дөрвөн улирлын турш бум бужигнадаг Гандантэгчинлэн хийд өнөөдөр ч сүсэгтэн олны хөлд дарагджээ.

Хийдийн үүдэнд “Будаа аваарай, будаа аваарай. Тагтаа хооллох будаагаа аваарай” гэх дуугаар угтуулан, нар салхинд элэгдсэн хүрэн хаалгаар дотогш орлоо.

Таван намартай золгож буй Батцагаан цогчин дуганд олон лам ном хурж, сүсэгтнүүд алга хавсарч, сүсэглэнэ. Зуны адаг сард дөчин таван хоног санваар сахих “Хайлан” хурах гэж энэ аж.

Архивын зураг ашиглав.Хурлын тухай Гандантэгчинлэн хийдийн гавж лам Д.Алтаншагай “Энэ хурлаар Ганжуур, Данжуур зохиолыг үзэж судлан лам хуврагууд явдал мөр, ёс суртахуунд улам шамдаж хөгжүүлэх зорилготой.

Хайлангийн онцлог нь гэцэл, гэлэн сахил хүртсэн лам хуврагуудад хол газар одох буюу гэртээ харих, өдрийн 14 цагаас хоол идэх зэргийг хориглодог. Үлдсэн цагийг лам нар хийддээ ганцаарчлан ном давтах, цээжлэх үйлд шамддаг юм.

-Яагаад энд хурж байгаа номыг Төвөд хэлээр уншиж байна вэ?
-Бид Ганжуур, Данжуурыг Төвөд хэл дээр судалдаг. Монгол хэлэнд хөрвүүлсэн бий л дээ, харьцуулан уншиж болно. Гэхдээ аливаа ном зохиолыг анх зохиогдсон хэлнээс бусад орны хэлэнд хөрвүүлэх тусам утга нь гажих сул тултай. Төвөдөөр бичсэн зохиол 1000 жилийн өмнө үүсэж, олон орчуулагчид сайжруулсаар цааш үргэлжлүүлэлгүй орхисон. Тиймээс анх бичигдсэн хэлбэрээр нь уншихыг илүүд үздэг.

Энэ жил нийт 17 гэлэн, 35 гэцэл сахилтай лам хуврагууд өдөр бүр 12:00-13:30 цагийн хооронд хурна” гэлээ.

Дуганы хоймор дахь бурхдын өмнө Япон, Солонгос, Хятад жуулчдын өргөсөн мөнгөн дэвсгэртүүд содон харагдана. Хайлан хурах үеэр сүсэгтэн олон залбирал үйлдэцгээнэ.

Хуралд даган баясагчдыг сэтгэгдлээс сонсвол “Гандантэгчинлэн хийдэд анх удаа ирж байна. Хүний л амьдрал болсон хойно гэр бүл, үр хүүхэд, хань ижлээ даатган мөр бүтэн өвчин зовлонгүй явахыг сүсэглэхээр ирсэн. Олон лам ном хурахтай таарлаа. Тиймээс сүсэглэж сайн сайхныг бэлэгшээлээ” гэж Ч.Долгорсүрэн ярив.

Мөн сүсэглэгч н.Батдорж хэлэхдээ “Гандантэгчинлэн хийдэд сардаа нэг удаа ирж буян номын дуу сонсож, сунаж мөргөдөг.

Ном хурах үеэр ирж мөргөвөл ажил үйлс илүү бүтэмжтэй, ахуй амьдрал дээшилнэ гэж итгэдэг. Тиймээс “Хайлан” хурахад зорьж ирдэг юм. Их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг хурж байгаа учраас энергийг нь илүү мэдрэхийг хүсч байна” гэлээ.

Хайлан хурал есдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Архивын зураг ашиглав. Архивын зураг ашиглав.

М.Лхагвадулам

М.Лхагвадулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан