Цагдаагийн ерөнхий газар О.Ганбат, Т.Ганзориг гэсэн хоёр дэд даргатай. Дэд дарга Т.Ганзоригийг ажлаас нь чөлөөлж, шинэ хүн томилжээ.
Тодруулбал, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан Дэд даргаар цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилсон байна. Тэрбээр өнөөдөр /2024.08.07/ ажлаа хүлээж авчээ.
Н.Мөнхзул нь хууль сахиулах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх ажилд 22 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд хууль зүйн доктор, дэд профессор цолтой аж.
Цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцан ажиллах юм байна.