АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа аваад 100 өдөр болж буйтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд түүний засаг захиргаа юу хийснээ дүгнэж, танилцууллаа.
Мичиган мужид цаг гаруй хугацааны турш ярих үеэрээ тэрбээр “БНХАУ-тай учраа олж, шударга хэлэлцээр хийнэ” хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн өмнөх засаг захиргаануудын Бээжинтэй харилцаж байсан харилцааг шүүмжилж "Хятадыг тэргүүнд тавихын оронд Мичиганыг, Америкийг тэргүүнд тавих болно" гэжээ.
Тэрбээр өнгөрсөн 100 өдрийн хугацаанд эдийн засаг, цагаачлал, гадаад бодлоготой холбоотой авч хэрэгжүүлсэн шийдвэрүүдийнхээ талаар танилцуулсан юм.
Түүний хувьд цагаач иргэдтэй холбоотой асуудалд өмнөх ерөнхийлөгч Жо Байденыг буруутгасан. Тэрбээр сонгуульд ялалт байгуулахаасаа ч өмнө хууль бус цагаачидтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байсан.
Трамп өөрийн эхний 100 өдрийн үр дүнг "АНУ-ын түүхэд 100 өдрийн хугацаанд хамгийн амжилттай ажилласан засаг захиргаа" хэмээн тодорхойлоод байгаа юм.
Түүний хэлсэн үгнүүдээс онцолбол:
- Манай засаг захиргаа аль хэдийнэ инфляыг зогсоосон.
- Би Мичиган мужид гурван удаа ялалт байгуулсан. Нэгийг нь Байден надаас булаасан.
- Намайг ажлаа авснаас хойш өндөгний үнэ 87 хувиар буурсан.
- Хилээр орж ирэх хууль бус цагаачдын тоог түүхэн доод хэмжээнд хүртэл бууруулж чадсан.
- Бид өөрсдийн хүмүүсийг хамгаалахыг хүсэж байна. Байден АНУ-ын ажилчдад туслах хүсэлгүй байсан.
- Америкийг дахин аюулгүй болгох тэмцлийг минь хэн ч зогсоож чадахгүй.
Эх сурвалж: ВВС