Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, 2025 оны 2-р сарын 15-наас 4-р сарын 24-ний хооронд улаанбурхан өвчний 800 тохиолдол батлагдлаа. Энэ 800 тохиолдлын ойрын хавьтал гэж 11039 хүнийг тодорхойлж, тандалт судалгаа хийж байна. Ойрын хавьтлуудын 72 цагийн дотор дархлаажуулалтад 3000 гаруй хүнийг хамруулсан.
Бүртгэгдсэн иргэдээс 570 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өвчлөл Улаанбаатар хот болон Өмнөговь, Дундговь, Хэнтий, Баянхонгор, Төв, Архангай аймагт бүртгэгдлээ. Газар зүйн байршлаар авч үзвэл Баянхонгор, Өмнөговьд 177, Дундговьд 90, Хэнтийд 6, Төв 7, Өвөрхангайд 2, Улаанбаатар хотод 496 тохиолдол бүртгэгдсэн.
77 хувь хувийг PCR шинжилгээгээр баталсан. 800 тохиолдлоос тав нь гадны орноос зөөвөрлөгдөн орж ирсэн.
10-14 насныхан ихэвчлэн өвчилж байгаа ч вакцинд хамрагдах нас нь болоогүй 1-ээс доош насны хүүхдүүд бүртгэгдэж байна. Вакцины насанд хүрээгүй хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна.
Дэгдэлтийн үед улаанбурхан өвчний дархлаажуулалт чухал байдаг. Дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж байна. Хүүхэд 9 сар болон 2 настайдаа улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцины I, II тунд хамрагдах ёстой. Тэгэхээр эцэг,эхчүүд хүүхдээ товлолт хугацаанд нь дархлаажуулалт хамруулах халдвараас сэргийлэх гол арга зам. Хэрэв товлолт дархлаажуулалтаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, яаралтай нөхөн дархлаажуулалт хийлгэх хэрэгтэй. Нөхөн дархлаажуулалтыг үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй хийдэг.
Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 72 сургуулийн 168 бүлэгт 222 хүүхэд энэ халдвар авсан байна гэв.