УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудалд анхаарах хэрэгтэй байна. 2024 оны байдлаар ШШГЕГ-т 908 хүүхэд хандснаас 508 нь цагдаагийн байгууллагад хандсан. Бага насны хүчирхийлэл их байгааг эрүүл мэндийн байгууллагад үр хөндүүлж байгаа, төрж байгаа хүүхдийн тоогоор харж болно” гэлээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Статистик тоог харвал маш харамсмаар. Бид хүүхдээ хамгаалж чадахгүй байгааг энэ статистикаас харж болно. Хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Хэрэг шийдвэрлэх явцад хүүхдийн эрхийг хамгаалах журам Хүүхдийн эрхийн тухай хуулиар гарах ёстой байтал одоог хүртэл батлаагүй байна. Хүүхдийн асуудлыг томчуудаас л шалтгаалдаг гэж харсан нь буруудсан. 14 наснаас доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол гэмт хэрэгт ордог болсон. Бэлгийн бойжилт эрт явагддаг болсон.
14 наснаас доош настай хүүхдүүд үерхэж хоорондоо бэлгийн харьцаанд орох тохиолдол гарч байна. Ийм асуудал гарснаас хүүхдийн хүчирхийлэл өсөх нэг шалтгаан болсон. Тиймээс бэлгийн боловсролыг багаас нь олгох хэрэгцээ шаардлага байна" гэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Томчууд хүүхдийг хүчиндээд шоронд орвол, тэр тариаг нь тарьчихмаар байх юм. Энэ асуудалд хүний эрх яриад байгааг гайхаад байна” гэв.