Оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, инженерийн авьяас чадварыг сорьдог үндэсний роботын аварга шалгаруулах “ABU Robocon 2025” тэмцээн 2025 оны 4-р сарын 24-нд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
МОБИКОМ ГРУПП ИРЭЭДҮЙД ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ
Мобикомын эрхэм зорилго бол харилцаа холбооноос цаашлаад технологийг иргэдийн өдөр тутмын амьдралд нэвтрүүлж, хэрэглэгчийн дижитал амьдралыг илүү ухаалаг, хүртээмжтэй, дэвшилтэт болгох явдал юм.
Энэ утгаараа бид тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Инновац, дэд бүтцийн хөгжлийг чухалчлан авч үздэг. Энэхүү зорилгынхоо хүрээнд залуусын бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг илэрхийлдэг “ABU Robocon 2025” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
Мөн энэ жилийн болоод өмнөх жилүүдийн тэмцээнүүдэд Мобиком группийн үе үеийн инженер техникийн ажилтнууд албан ёсны шүүгчээр ажилласныг дуулгахад таатай байна.
Энэ бол ирээдүйн чадварлаг инженерүүдийн мэдлэг, ур чадвар, технологийн боловсролд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт юм.
ШУТИС-ИЙН ХОЁР БАГ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА
Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 9 их, дээд сургуулийн 13 баг оюутнууд өрсөлдсөнөөс ШУТИС-ийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” баг тэргүүн, дэд байр эзэлж, 8-р сард болох “ABU Robocon 2025” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо.