Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах үйлчилгээний зориулалттай барилгын талбайд өнгөрсөн Баасан гарагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын (НЗДТГ) захирамжийн дагуу албадан нураалт хийсэн нь маргаан дагуулж байна. "Оргил МГЛ" компанийн эзэмшилд байсан барилгын талыг эксковатораар буулгасан уг үйлдлийг компанийн зүгээс “хууль бус, хувийн өмчид халдсан үйлдэл” хэмээн үзэж, шүүхэд ханджээ.
"Оргил МГЛ" компани 2017 онд хууль ёсны дагуу газар эзэмшигч иргэнээс үл хөдлөх хөрөнгийн гэрээг үндэслэн уг газрыг худалдаж авсан байна. Үйлчилгээний зориулалтаар барилга барих ажлаа эхлүүлээд байсан ч 2020 оны Аравдугаар сарын 22-нд Хот төлөвлөлт, хөгжлийн газраас барилгын ажлыг түр зогсоох тухай мэдэгдэл иржээ. Уг мэдэгдэлд ОХУ-аас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ирүүлсэн нот бичгийн дагуу Лениний музейн ойролцоох газар маргаантай гэж үзэж, тодорхойгүй хугацаагаар барилгын ажлыг түдгэлзүүлсэн гэжээ.
Компани төрийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэн барилгын ажлаа зогсоосон ч маргаан шийдэгдэхгүй удсан тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, барилгын ажлыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсжээ.
Хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцсэн ч шүүх “газрын маргаантай асуудал (ОХУ-ын өмчлөлтэй эсэх) эцэслэн шийдэгдээгүй тул барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр хүчин төгөлдөр” хэмээн үзжээ. Гэвч уг шийдвэрт барилгыг нураах, өмчийг хураах талаар ямар нэгэн заалт байгаагүй гэж компанийн зүгээс онцолж байна.
"Оргил МГЛ" компанийн захирал С.Лхамноржин хэлэхдээ:
Хууль ёсны бичиг баримтыг маань хуурамч гэж үзэж байна. Буруутай, буруугүйг шүүх шийдсэний дараа барилгыг нураасан бол бид зөвшөөрнө. Гэтэл олон нийтэд худал мэдээлэл тарааж хүч түрэн барилгын ажлыг зогсоож байгаа нь төр хувийн өмчийг дээрэмдэж байгаа хэрэг. ОХУ-ын зүгээс тус газрыг шаардсан бол төрийн байгууллагууд хууль ёсны хэлэлцээ хийж, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх боломж байсан гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлдэг ШШЕГ гэх байгууллага бий.Шүүхийг ч уландаа гишгээд нураасныхаа дараа албан бичгээ өгч байна. Ийм зарчмаар ажилладаг улсад юунд итгэж амьдрах вэ? Төрийн ажил хууль ёсны дагуу явбал хэн ч сахин биелүүлнэ. Дээрмийн шинжтэй явж байгаа учир бид эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцэж байна гэв.
Хуульч О.Батхүүгийн хэлснээр:
Одоо гарсан шүүхийн шийдвэр бол зөвхөн барилгын ажлыг үргэлжлүүлэх эсэхтэй холбоотой. Харин барилгыг нураах, газрыг чөлөөлөх шийдвэрийг шүүх гаргаагүй. Барилгыг дээш үргэлжлүүлэх нь нэг асуудал, нураах нь өөр асуудал. Газрыг албадан чөлөөлөх гэдэг нь бүр тусдаа. Гурван өөр асуудлыг нэг мэтээр олон нийтэд буруу ойлголт өгч, албан ёсны шүүхийн шийдвэргүйгээр хувь хүний өмчид халдаж байгаа нь хууль бус үйлдэл.
Монгол улсын үндсэн хуульд хувь хүний өмчийг дайчлан авахыг хориглоно, хэрэв дайчлах тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэрээр гэж заасан байдаг. Нийслэл, төр засгийн байгууллагуудад хуулийн хүрээнд ажиллаач гэх шаардлагыг тавьсан гэж, хэрэв улс зайлшгүй авах тохиолдолд түүнийгээ тайлбарлах хэрэгтэй гэв.
НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас уг үйл явдлын талаар тодруулахад, “Бид албан ёсны нэгдсэн мэдээлэл удахгүй өгнө. Урьдчилж тайлбар өгөх боломжгүй” гэх хариу өгөв.
Сүүлийн үед төр иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмчид шууд халдах, урьдчилан мэдээлэхгүй нураах тохиолдол гарах болж олон нийтийн дунд шүүмжлэл, маргааныг дагуулж байна. Хувийн хэвшил, иргэдэд захирамжаа урьтаж танилцуулж мэдээлэл өгөлгүй нэг л өдөр нураана, буулгана гэж тэдний эрх ашгийг үл ажран дайрч байгаа нь эрх мэдэл нэг хүнд төвлөрснийх гэж хувийн хэвшлүүд хэлж байна.
Мөн Цагдаагийн байгууллага чиг үүргийн хүрээнд иргэдээ хамгаалж эмх замбараагүй байдал, хэв журмыг сахиулах ёстой атал албан тушаалтан тодорхой байгууллагын нөлөөн дор ажиллаж байгаад олон нийт бухимдалтай байгаа аж.
Үндсэн хуулиасаа хальсан шийдвэрийг эрх баригчид зоргоороо гаргаж, төрийн хулгай хэрээс хэтэрч хувийн хэвшлийг тонодог болж байна уу?