Өвлийн хүйтэнд гэртээ дулаахан, зуны цагт сэрүүхэн сайхан байж, халаалт болон агааржуулагчийн зардлаа хэмнэх боломж таны гарт байна. Европын холбооны санхүүжилттэй "Дулаан шийдэл" төсөл нь олон айл өрхийн амьдралд бодит өөрчлөлт авчирсаар буй.
2018-2022 оны хооронд хэрэгжсэн “Дулаан шийдэл” төслийн хүрээнд 1,546 өрх дулаалга хийлгэж, 2,411 тн түлш түлэхээс сэргийлж 3,556 тн хүлэмжийн хийг бууруулсан байна. Тиймдээ ч 2021 онд Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн “Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг санхүүжүүлэх шилдэг бизнес кейс”-ээр шалгарсан билээ. Халаалтын системээ шинэчилж, дулаалга хийлгэснээр айл өрхийн түлшний хэрэглээ нь 30-50 хувь буурч, илүү дулаахан, тав тухтай болсоор байна.
Нүүрсний хэрэглээ 50 хувь буурахын зэрэгцээ, хаалга цонхоор салхи сийгэхээ болсон.
“Дулаан шийдэл”-ийг сонгож, дулаалгаа хийлгэсэн иргэн Я.Пүрэв, “Өвөл болохоор гэр маш хүйтэн, түлш болон цахилгааны зардал их гардаг байсан. Иймээс бид дулаалга хийлгэхээр шийдсэн юм. Одоо манай гэр маш дулаахан, цахилгааны төлбөр ч багассан. Өмнө нь сард 400,000 төгрөг гардаг байсан бол дулаалга хийлгэсний дараа 180,000 төгрөг гарсан. Мөн дулаалга хийлгэснээс хойш маш олон давуу талууд бий болсон. Нүүрсний хэрэглээ 50 хувь буурахын зэрэгцээ, хаалга цонхоор салхи сийгэхээ болсон.
Түрүү жил дулаалга хийлгээгүй байхад хүүхэд газар хөл нүцгэн явангуут л даараад ханиад хүрчихдэг байв. Мөн өмнө нь манайх өглөө, орой хоёр галлагаа хийдэг байсан бол одоо өглөө босоод л ганц гал түлэхэд маргааш хүртэл дулаанаа сайхан хадгалж байгаа. Бид өмнө нь өөрсдөө дур мэдэж “Тэндээс сийгэж байна, эндээс сийгэж байна” гэж дулаалдаг байлаа. Харин бэлтгэгдсэн хүмүүсээр нь дулаан алдалтаа хэмжүүлээд хаанаас дулаан алдаж байгаагаа мэдэх юм бол яг тэр газраа л дулаалаад санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.
“Танайх дээвэр, хана, сууриасаа дулаан алддаг юм байна” гэж дулаалгын зөвлөхийн зөвлөсний дагуу дулаалга хийлгэсэн. Манай байшин өмнө нь хагарах, сийгэх, завсар зай гарах асуудлууд их байсан юм. Харин одоо бол дулаалгаа зөв сонгочихсон байхад насан туршдаа дулаахан байх боломжтойг ойлгож авсан” гэх нэгэн ч байв.
Дулаан шийдэл төслийн эхний шатанд энэ мэтчилэн 1,546 өрх үр шимийг нь хүртэж, цахилгаан, мөнгөө хэмнэн эрүүл мэнд, ирээдүйдээ хэрэгтэй сонголт хийжээ. Үүгээр ч зогсохгүй, “Дулаан шийдэл” төслийн хүрээнд “Хялбар шийдэл” хэмээх санаачилга амжилттай хэрэгжиж буй. 2018-2022 оны хооронд нийт 1,429 өрх энэхүү аянд хамрагдсан бөгөөд эл санаачилга нь гарын доорх материал ашиглан өөрсдөө байшингаа дулаалах хялбар аргуудыг зааж өгдгөөрөө онцлог. Ингэснээр айл өрхүүд эрчим хүчээ дунджаар 16 хувь хэмнэж, эдийн засаг төдийгүй байгаль орчинд ч эерэг нөлөө үзүүлж байна. Хялбар, хямд, үр дүнтэй шийдлүүд - энэ бол өөрчлөлтийг эхлүүлэх хамгийн сайн эхлэл юм.
Мэдээж та хэтэрхий оройтохоос нь өмнө, анхнаасаа л байшиндаа дулаалга хийвэл үр дүнтэй. Гэхдээ нэн яаралтай “Дулаан шийдэл” хэрэг болсныг илэрхийлэх анхааруулга дохионуудыг сануулъя. Хэрэв эдгээр шинж тэмдэг байшинд тань илэрч байвал цаг бүү алдаарай.
- Цонх, хана хөлөрч цантах- Байшин доторх дулаан, чийгтэй агаар цонх, хана зэрэг сэрүүн гадаргуутай шүргэлцэх үед конденсаци үүсдэг. Энэ үзэгдэл нь ихэвчлэн дулаалга хангалтгүйгээс шалтгаалах бөгөөд байнгын конденсаци нь хөгц үүсгэж, барилгын материалыг муутгах ч эрсдэлтэй.
- Галласан ч 2-3 цагийн дотор хүйтэн болчихдог
- Хоол хийгээгүй үед ч гэр чийгтэй байдаг
- Цахилгаан, түлшний зардал өндөр гардаг
2022-2026 оны хооронд хэрэгжиж буй “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд 1000 өрхийг ногоон зээлд зуучлан, 5,900 айл өрхөд хэмнэлттэй шийдлийг хэрэгжүүлж, дулаалга хийх зорилго тавиад буй. Дараагийн дулаан шийдлийн эзэн таныг байна гэдэгт итгэлтэй байна. Хаалга нээхэд дулаан гэр угтдаг, цонхны цаана үзэгдэх утаа үгүй гэр бүлийн амар тайван амьдралын нэг түлхүүр нь дулаалга. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал шууд утгаараа дулаан, тухтай гэрээс ч эхэлж болох юм шүү.
Дулаан шийдэл II” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ын Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Эмэгтэйчүүдийн сан болон Монголын Ногоон Санхүүгийн Корпораци хамтран хэрэгжүүлж байна. Харин төслийн санхүүжүүлэгч байгууллагаар Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөр, Орон сууцжуулалтын сан, ГАГГА сан болон Францийн хөгжлийн агентлаг ажиллаж байгаа билээ.