Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх П.Батхишигээс дараах асуултад хариулт авав.
-2024 оны зудын дараа та бүхэн УОК-той хамтран дүн шинжилгээ хийсэн үү. 2023 оны өвөл эхэлсэн зудаас урьдчилан сэргийлэх боломж байсан уу?
-Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээллийг нарийвчлан боловсруулан түгээдэг. Цаг агаарын төлөвийг тав арав хоног, сар, улирлаар нь урьдчилан мэдээлж байна. Газар хөдлөлтийг ч тодорхой хэмжээнд урьдчилан мэдэх боломж манай улсад бүрдсэн. Нийслэлд иргэд цаг агаарын мэдээг байнга авч байна. Харин хөдөө сүлжээний хүрэлцээ, ухаалаг гар утасгүйн улмаас мэдээг хоцорч авч болзошгүй.
Гэхдээ цаг агаар хүндэрсэн нөхцөлд орон нутгийн байгууллагууд иргэдэд цас орох нь, хүйтрэх нь гэдгийг давхар мэдээлж байх үүрэгтэй юм.
Шалтгаан үр дагавар салшгүй холбоотой. Бид ихэвчлэн үр дагаврыг онцолдог. Манай улсад даатгалын тогтолцоо нэвтрээд 30 жил болсон ч нийт малын ердөө 14-15 хувь нь даатгалтай байдаг.
Мөн малын тоо өсөж байна. Мал бол төрийн хамгаалалтад байдаг хувийн өмч юм. Хохирлын дараа малаа даатгуулсан малчид нөхөн төлбөрөө авсан. Тэдний хувийн өмч учраас эрсдэлдээ санаа зовжээ. Нөгөөтэйгүүр мал тэдний амь зуулга тул малаа даатгуулах нь зөв.
Манай улсад даатгалын тогтолцоо нэвтрээд 30 жил болсон ч нийт малын ердөө 14-15 хувь нь даатгалтай байдаг.
Даатгуулаагүй малчдад хүндрэл үүссэн. Гэвч тэднийг малаа заавал даатгуул гэж шахаж болохгүй.
Бидний аливаа гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдал хангалтгүй хэвээр байна. Иймд цаг уурчдын мэдээг малчид уншаад, тэр дагуу ажлаа төлөвлөж, үйл хөдлөлөө уялдуулж байна уу гэдэгт анхаарч ажиллана.
Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно гэхэд л орон нутгийн удирдлагууд хадлан тэжээлийн бэлтгэлд хяналт тавин ажиллах ёстой юм. Улсын гар харах ёсгүй.
НҮБ, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр би АДАПТ төслийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байна. Баруун хоёр, зүүн хоёр аймагт энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд ЦУОШГ-ын супер компьютерыг шинэчиллээ. Тэгэхээр 21 аймгийн цаг уурын мэдээллийг шуурхай боловсруулна.
Гамшигт үзэгдлийн давтамж, хохирол жилээс жилд нэмэгдэж байгаа тул манай яам Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран боловсрууллаа. Салбарынхандаа хуулийн төслийг танилцуулж, саналыг нь авсан.
Гамшигт үзэгдлийг бид зогсоож чадахгүй, хянаж чадахгүй. Иймд урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, төлөвлөгөөгөө энэ чиглэлд боловсруулна. Шалтгаанд биш үр дагаварт анхаарсаар өнөөг хүрлээ.
Цаашдаа их хэмжээний өгөгдөл боловсруулах, хяналтын станцууд суурилуулах шаардлагатай. Одоогоор бид эдгээр ажлыг олон улсын байгууллагын санхүүжилтээр л хийж байна. АДАПТ төслийн хүрээнд дөрвөн аймгийн л гамшигт бэлэн байдлыг нэмэгдүүлсэн.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.