Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгажээ. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, батлах эрх зүй тодорхой болох юм.
Тухайлбал, аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж.
Энэ хуулийг баталснаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч талуудын эрх, үүргийг оновчтой болгоно. Мөн мэргэжлийн байгууллагын үүрэг, хариуцлага тодорхой болох учиртай хэмээн хууль санаачлагч хэлсэн юм. Хот байгуулалтын тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тэгвэл энэ төслийн талаар хууль тогтоогчид ямар байр суурь илэрхийлэв?
УИХ-ын гишүүн Д.Батлут: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчих магадлалтай учраас хэрэгжилтийг хойшлуулна. Учир нь хуулийн бэлтгэлийг хангаагүй байна. Аймгийг татан буулгахгүйгээр хотын эрх мэдлийг шилжүүлнэ гэжээ. Энэ үед төлөөллийн зарчим алдагдахаас эхлээд олон асуудал үүснэ.
Жишээ нь Орхон аймаг 41 төлөөлөлтэй бол хотын статустай болсноор 21 төлөөлөлтэй болно. Үндсэн хуулийн цэц дээр маргаан дагуулна.
Мөн газар нутаггүй атлаа зарим захиргааны нэгж, нутгийн удирдлага бий болох нь. Энэ нь мөн л Үндсэн хуулийн зөрчил юм. Өнөөдөр 16.00 цагаас энэ хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас нааш энэ хуулийг мөрдөх боломжгүй.
Үндсэн хуульд Монгол Улс нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, багт хуваагдана гэж заасан. Энд хот гэж үг байхгүй. Тэгэхээр хот байгуулахаар газар нутаг, засаг захиргаа нь ямар байх вэ гэдэг нь асуудал дагуулна. Эрх шилжүүлэх хэлбэрээр хотын статусыг тодотгосон.
Дархан, Эрдэнэт гэх мэт улсын зэрэглэлийн хотуудыг хөндөхөөс өөр аргагүй болно. Одоо эдгээр нь аймгийн статустай байна. Хүн амын тоотой нь төлөөллийн тоог уялдуулсан.
Харин хуулийн шинэ төсөлд хот зөвлөлтэй байна, зөвлөл нь 21 төлөөлөлтэй байна гэж заасан. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өмнөх парламент баталсан. Ингэхдээ энэ хуулийг хамт баталсан юм. Аймгуудыг хот болгосноор сумууд нь хороо болно.
Нийслэл 14 хоттой болох боломж одоогийн түвшинд харагдахгүй байна. Ямар ч бэлтгэл ажил хийгээгүй. Хил хязгаараа заагаагүй байна. Газар нутгийн маргаан үүсэж болзошгүй. Иргэний бичиг баримттай холбоотойгоор бөөн хөрөнгө мөнгө хэрэгтэй. Санхүү яригдана гэв.
Мөн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Нийслэлийг 14 хот болгож задлах асуудалд төвлөрөх бус, дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой" гэсэн юм.