Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол өчигдөр болсон. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэн нэр дэвшсэн юм.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ томилгоог хэлэлцэн, түүнийг Ерөнхий аудитороор томилов. С.Магнайсүрэн УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм.
Иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэл ихээхэн суларсан энэ үед иргэдийн өргөдөл, гомдол, саналд шуурхай хариу өгч ажиллана. Таван минутад шийдэх асуудлыг төрийн албан хаагчид удаашруулдаг, иргэнийг олон дахин нааш цааш явуулдаг нь буруу.
Өргөдөлд хариу өгөх 30 хоногийн хугацааг хүлээх шаардлагагүй. Үүний улмаас төрийн нэр хүнд их унасан. Би үүнд ихээхэн анхаарч ажиллана гэв.
БНХАУ-д аудитын тайланг хиймэл оюун ухаан ашиглан хийдэг болжээ. Иймд бид мөн энэ чиглэлд анхаарч,технологийг ажилдаа нэвтрүүлнэ.
Бүх байгууллага дотоод аудитаа сайжруулах ёстой. Дотоод аудитын тухай хууль гаргах шаардлага бий. Жишээ нь Хөгжлийн банк аудитаа гаднын компаниар өндөр үнээр хийлгэж байна гэв.