Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Оюутан цэрэг-2024” сургалтад хамрагдаж буй оюутнуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уулзлаа.
Энэ онд 4000 гаруй оюутан бүртгүүлж, 1088-ыг нь “Оюутан цэрэг” сургалтад хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 8000 гаруй оюутан, суралцагч “Оюутан-цэрэг” сургалтаар бэлтгэгдсэн байна.
Оюутнууд сайд нартай уулзах үеэр энэ сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломжтой болохын зэрэгцээ, бие-сэтгэл-оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, үг дааж сурах, зөв хандлага төлөвшилтэй болох, цэрэг эх оронч үзлийг өөртөө шингээж авч байгаа талаараа хэлж байсан. Мөн үндсэн хичээлийн сургалтын хөтөлбөр, төлбөрийн хөнгөлөлт, зээлд хамрагдах боломж зэрэг сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оюутнуудад хандан хэлсэн үгэндээ “Оюутан цэрэг сургалтад хамрагдсан оюутнууд төгсөөд төрийн албанд маш сайн гүйцэтгэлтэй, хувийн хэвшилд манлайлагч болж ажиллаж байгаа судалгаа гарсан. Ажил олгогчид шинэ ажилтан авахдаа хувь хүний хүмүүжил, төлөвшил, багаар ажиллах чадвар зэрэг зөөлөн ур чадварыг харж авдаг болсон. Тэгвэл “Оюутан цэрэг” сургалт энэ бүх ур чадварыг олгож байгаа. Тиймээс та бүхэн бусад оюутнуудаас илүү боломж, чадварыг энэхүү сургалтаар олж авч байгаа гэж найдаж байна.
Үндсэн хуульд заасан иргэнийхээ цэргийн алба хаах журамт үүргээ сайн биелүүлж байгаа Та бүхний цаашдын цэргийн бэлтгэл сургалтад амжилт хүсье” гэлээ.
Өнгөрсөн жилийн олон улсын оюутны эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд оюутан, суралцагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тогтоохоор санал асуулга, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж байв. Түүний үр дүнд автобусаар зорчих карт, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, шалгалтын үеэр ашиглах 24 цагийн номын сан, “Е-Монголиа” дахь оюутны цахим бүртгэл, цагийн ажил, “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмэх зэрэг тулгамдаж буй 10 асуудлыг тодорхойлсон.
Монгол Улсын Засгийн газар “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоол баталсан бөгөөд тус тогтоолын 3 дугаар заалтаар "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутны тоог 1500-д хүргэхээр тогтсон байна.