gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гуравдугаар ангиас эхлэн Англи хэл, Компьютерийн ухаан хичээл орно

Э.Энхмаа
Боловсрол
2025-02-14
89
Twitter logo

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.02.14/ мэдээлэл хийж, фэйсбүүк, твиттер, снапчат, тик ток зэрэг нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд хандахыг хориглох хуулийн төсөл боловсруулахаар судалж эхэлсэн талаар мэдэгдлээ.

Энэ үеэр дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж буй талаар салбарын сайд сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

-Сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлт оруулж байна вэ. Хичээлүүдийн тоог цөөлөх үү?
-Боловсролын яам болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд 1, 2-р ангийн хичээлийн ерөнхий хөтөлбөр гарч, сурах бичгийн тохирцыг тааруулах ажил явагдаж байна. Шинэчилсэн хөтөлбөрөөр бага сургууль есөн төрлийн хичээлтэй болж цөөрч байна. Хоёрдугаар ангиас Унших бичиг, гуравдугаар ангиас англи хэлний хичээл үзэж эхэлнэ. Мөн Компьютерийн ухаан гэж шинэ хичээл орно. 

Сургалтын хөтөлбөр, сурах бичиг шинээр боловсруулах ажил Боловсролын ерөнхий хуульд заасан хугацаандаа явж байна. Энэ жилээс суурь боловсрол буюу 6-9-р анги, ахлах буюу 10-12-р ангийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг шинэчлэх суурь судалгааны ажил эхэлнэ.

Тэгэхээр бага сургуульд хичээлийн төрлийг цөөлсөн. Ахлах, дунд ангид мөн цөөлөх чиглэлээр ажиллана. Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын хичээлийн төрөл тийм өндөртэйд тооцогддоггүй. Тэгэхээр хөтөлбөр шинэчлэгдсэн ч хими, физик, биологи, математикийн хичээл зайлшгүй орно.

-Шинэ сурах бичгийн зураг нь интернэтээс татсан зураг байна гэх мэт шүүмжлэл гарсан. Үүнийг яаж шийдэх вэ?
-Нэгдүгээр ангийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байдаг. Тэгэхээр сурах бичгийн зураг дээр мэргэжлийн зураач нарыг ажиллуулахаар санхүүжилтийг шийдэж байна. Шинэчилсэн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тохирцыг харах зорилгоор 27 сургуульд шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэнд тийм зүйл гарсан нь үнэн. Зохиогчийн эрхтэй, монгол зургуудтай болно.

-Сурах бичгийн агуулгад хэр зэрэг өөрчлөлт орох вэ?
-Сурах бичгийн агуулгад нэлээд өөрчлөлт орж байна. Хүүхдийг мэдээллээр дарахаас илүү өөрийнх ажиглах, сурах арга барилыг чухалчилна. Минутад олон үг уншихаас илүү ойлгож уншихад илүү анхаарал хандуулна гэлээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан