“BAIGALAM” брэндийн үүсгэн байгуулагч Батсүхийн Даваажаргал
Батсүхийн Даваажаргал. Нягтлан бодогч мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаад ханьтайгаа танилцаж гурван хүүхдийн ээж болжээ. Гэвч залуу ээж нарт тохиолдог асуудал Даваажаргал бүсгүйд тулгарсан байна. Энэ бол хотжилт бидний амьдарч байгаа орчноос шалтгаалсан хүүхдийн арьсны эмзэгшил. Арьсны асуудал харшилтай хүүхдэд тохирсон эко бүтээгдэхүүн манайд ховор байсан цаг. Байгалийн гаралтай химийн найрлагагүй бүтээгдэхүүн хаанаас олох вэ? гэсэн эрэл хайгуул хийсэн байна. Харин нэгэн өдөр фейсбүүкээс өөхөн тосоор саван хийж байгаа бичлэг үзжээ. Даваажаргал бүсгүйд эндээс шинэ санаа төрж нялх хүүхдийнхээ арьсанд тохирсон саван хийхээр өөртөө амлажээ. Ингээд интернетээс төрөл бүрийн бичлэг үзэж, сургалтад сууж мэдлэгээ илүү их бататгаж авсан байна. Удалгүй амлалтдаа хүрч өөрийн хийсэн саван тосоор хүүхдийнхээ арьс арчилгааг хийж харшил арьсны эмзэгшлээс урьдчилан сэргийлж чадсан байна. Гэрийнхээ хэрэглээг эко болгосон Даваажаргал илүү ихийг санаж Монгол ээж нарт тусалж тэдэнд урам зориг өгөхөөр 2018 онд анх “BAIGALAM” брэндээ нээжээ.
Б.Даваажаргал: Би анх брэндтэй болно зорьж явсангүй. Зөвхөн өдөр тутмын хэрэглээ гэж л харж байсан. Магадгүй мөнгө олж бизнес болтлоо хөгжүүлнэ гэж явсан бол энэ олон сайхан санаанууд төрөхгүй байсан байх. Би өөрийнхөө хүүхдэд тулгарсан асуудал бас бусдын асуудлыг шийдэх гэж явсаар байгаад нэг л мэдэхэд брэнд болтлоо хөгжсөн олон бүтээгдэхүүнтэй болчихсон байлаа. Иймээс мөнгө олохын тулд биш харин асуудлыг шийдэх гэж явсан маань намайг өдий зэрэгтэй хөгжихөд тусалсан гэж бодож байна. Бас өөрийн хоббиг бизнес болгосон азтай хүн гэж өөрийгөө боддог.
“Дурсамжийг сэдрээж дур таашаал төрүүлж шунаж хүсэх хүний үнэр гэж бий
Магад янаг хайрын үнэр байх...
Давтагдашгүй бас бүдгэрэхгүй эгэл хэрнээ өгүүлэн санах үнэр гэж бий
Магад миний ээжийн үнэр байх...”
Үнэрлэх нь бусад мэдрэхүйгээс илүү хурдан тархинд мэдээлэл дамжуулдаг. Энэ нь бид үнэрийг дуу чимээ эсвэл хүртэхүйгээс түрүүлж мэдэрдэг гэсэн үг юм. Түүнчлэн айдас түгшүүр, баяр баясгалан гээд хүний бүхий л сэтгэл хөдлөлүүд бүгд өөр өөр үнэртэй байдаг байна. Иймээс сүүлийн үед хүмүүс орон гэртээ төдийгүй үйлчилгээний газар, ажлын байрандаа хүртэл сайхан үнэр гаргадаг лааг өргөн ашигладаг болжээ. Лаанаас гарах сайхан үнэр хүний аз жаргалын дааврыг илүү ялгаруулдаг тухай судалгаанууд байдаг. Энэ судалгаанд тулгуурлан Даваажаргал тансаг үнэртэй лааны олон төрлийн шинэ санаагаа хөгжүүлээд удаагүй байна.
Б.ДАВААЖАРГАЛ: Шар буурцгийн лав бол лааны гол түүхий эд юм. Энэ лаваар хийсэн лаа хоёр дахин удаан асдаг. Бас ердийн парафин лаанаас ялгардаг химийн хорт бодис агуулаагүй гэдгээрээ онцлог. Орчин цагт лаа бол зөвхөн гэрэл гаргадаг гэсэн ойлголт өөрчлөгдсөн. Лааг тамхины утаа арилгах, муу энерги дарах, зоог барихад гоёл чимэглэлийн зорилгоор хэрэглэх болсон. Илүү хэрэглээ талаасаа харвал гэрийн гоёмсог чимэглэл бэлгийн сайхан сонголтын нэг болоод байна. Хэн нэгэнд лаа бэлэглэх гэж байгаа бол өнгөний сонголтод нямбай хандах хэрэгтэй. Лааны өнгө өөр өөрийн гэсэн утга илэрхийлдэг. Улаан өнгийн лаа хайр дурлалд “гал” нэмдэг. Ногоон өнгө эд хөрөнгө арвижуулж, албан тушаал ахихад, ягаан лаа бие организмын хамгаалалтын хүчийг идэвхжүүлдэг гээд маш их ялгаатай. Тэгээд тансаг үнэр гаргахын тулд бас л байгалийн гаралтай амин тос ашигладаг. Тууштай байдал бизнес хөгжүүлэхэд маш чухал зан чанар.
Хүн бүрд мөрөөдөл байдаг ч харин хүрэх хүч байдаггүй.
Магадгүй Даваажаргалд мөрөөдөлдөө хүрэх хүч байсан болохоор өнөөдөр “BAIGALAM” брэнд олон хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж чадсан болов уу. Тэрээр бизнесээ гучин мянгаар төгрөгөөр эхлүүлж байсан бол өнөөдөр шинэ оффис байр худалдан авах хэмжээний хөрөнгөтэй болжээ. Гэхдээ өөрийнхөө сурсан мэдсэн мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцахаар ээжүүдэд сургалт орж эхэлжээ. Одоогоор Даваажаргалын сургалтад суусан 2000 гаруй эмэгтэйгээс бизнесийн гараагаа эхлүүлсэн нь цөөнгүй. Амжилт ар араасаа хөвөрч байсан ч дэлхий даяар тархсан Ковид цар тахлын дараах амьдралд хүмүүсийн худалдан авалт муудаж Даваажаргал эргэлтийн хөрөнгө, түрээсийн мөнгөний гацаанд орж байсан удаатай. Яг л энэ үед "Инвескор ББСБ" ХК–аас зарласан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж түүхий эдийг хангалттай хэмжээнд татаж чаджээ. Хангалттай түүхий эдийг нөөцөлсөн учраас олон жор зохиож, туршиж үзсэн байна. Ингээд туршилтын үр дүнд шинэ санаанаас төрсөн эко бүтээгдэхүүн олон хэрэглэгчийн таашаалд нийцсэн байна.
Б.ДАВААЖАРГАЛ: Ялангуяа арьсаар дамжсан бүтээгдэхүүн маш хурдан хүний цусанд очдог учраас их болгоомжтой хандах хэрэгтэй. Манай бүтээгдэхүүн дотроос какаоны нунтагтай арьсны өнгийг сэргээж, цайруулах, тайвшруулах үйлчилгээтэй гоо сайхны саванг эмэгтэйчүүд их хэрэглэдэг. Hайрлагандаа цэвэр байгалийн гаралтай kokocын тос, далдуу модны тос, шиа самрын тос, усан үзмийн үрийн тос, оливын тос, kaкаоны нунтаг эфирын тоснууд ордгоороо тансаг савандаа багтдаг. Бас ногоон цайны нунтаг, гааны эфирын тостой гоо сайхны саван бол эмзэг, харшламтгай арьсыг гүн цэвэрлэж, өнгийг сэргээж , тайвшруулах, зөөлрүүлэх үйлчилгээтэй. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүнд хамгийн чухал түүхий эд бол амин тос. Амин тосыг янз бүрийн ургамлын үндэс, цэцэг, жимс, модны холтос, давирхайнаас гаргаж авдаг. Найрлаганд нь байгалийн 100 гаруй органик нэгдлүүд багтдаг юм. Иймээс л эрүүл аюулгүй эко гэж хэлээд байгаа юм. Би эрч хүчтэй олон бүсгүйчүүдтэй хамтарч нэгэн зүгт харж ажилладаг. Бид итгэл сэтгэл, зүтгэлээрээ илүү их амжилтад хүрч магадгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
“Хүүгийнхээ даалгавраа хийсэн ноорог цаасыг хараад би ... Хүн амьдралаа ноороглодог байсан бол алдаагаа засаж, амжилт илүү хурдан ирэх байсан гэж бодож суулаа. Гэхдээ... Ноороггүй амьдрал илүү амттай.”