Дебора Сзекели 100 насыг давсан ч “Хэзээ ч тэтгэвэрт гарахгүй” гэж боддог нэгэн.
Тэр ихэнх хүний аль хэдийнэ тэтгэвэртээ гарсан байдаг насандаа буюу 102 настай ч ажилласаар байна. Тэрээр 1940 онд нөхрийн хамт үүсгэн байгуулсан Мексикийн "Rancho La Puerta" амралтын газарт долоо хоногт гурван удаа ажилладаг.
Өмнө нь ерөнхий тогооч, ерөнхий менежер, үйл ажиллагаа хариуцсан захирал зэрэг үүрэг гүйцэтгэж байсан тэр өдгөө амралтын газар, органик фермийн үйл ажиллагааг хянаж байна.
"Тэтгэвэрт гарах нь урт наслалтын дайсан” гэжээ
“Байгаль надад "Болно оо, Дебора" гэж хэлтэл би зогсохгүй. Түүнээс нааш би үргэлжлүүлсээр байх болно” гэж Сзекели ярьжээ.
Өндөр настай ч ажилласаар байдаг хүмүүсийг "Blue Zones" бүлгийнх гэдэг. Урт насалдаг хүмүүсийн нийтлэг зуршил бол хэзээ ч тэтгэвэрт гарахгүй, 100 нас хүрсэн ч өөрийн зорилго, ажлаа үргэлжлүүлдэг гэж “Blue Zones” санаачилгын үүсгэн байгуулагч Дэн Бюттнер онцолсон байна.
Бас нэг жишээ бол Нью Жерсигийн гэр бүлийн тавилгын дэлгүүрт долоо хоногт 50 цаг ажилладаг 100 настай Мирьям Тодд, мөн дэлхийн хамгийн өндөр настай эмчээр Гиннесийн номд бүртгэгдсэн, Охайо мужийн 101 настай Ховард Такер нар юм. Такер 2022 онд өгсөн ярилцлагадаа “Тэтгэвэр бол урт наслалтын дайсан” хэмээн ярьжээ.
102 настай Деборагийн урт наслах зуршлууд
Сзекелигийн адал явдалд дуртай зан эртнээс эхтэй. 1922 онд Нью Йоркийн Бруклинд төрсөн тэрээр 17 насандаа гэрлэж, Калифорни, Таитид амьдарч байгаад нөхрийн хамт Мексик рүү нүүж “Эрүүл мэндийн зуслан” байгуулсан тухай амралтын газрын вэбсайтад бичжээ.
Түүний уриа бол “Маргааш, ирэх долоо хоног, ирэх жил, ирэх арван жил юу тохиолдох бол гэж үргэлж шинэ соргог, сониуч байгаарай” гэжээ.
ТҮҮНИЙ УРТ НАСАЛЖ БУЙ НУУЦУУД:
1. Алхах
Тэр өдөр бүр алхдаг ба эерэг сэтгэлгээтэй байж, амьдралын эрүүл хэв маягийг бий болгосон нэгэн. “Би алхахдаа, өөр юм хийхдээ давхар бясалгал хийдэг. Миний амьдрал бол бясалгал. Би сөрөг зүйлд төвлөрдөггүй" гэжээ.
Алхах нь зүрхний эрүүл мэндийг дэмжих, бодисын солилцоог сайжруулах, стресс, түгшүүрийг бууруулах зэрэг олон ашиг тустай.
"Blue Zones"-ийнхон ер нь байнга хөдөлгөөнтэй амьдардаг — 20 минут тутамд алхаж эсвэл гадаа цэцэрлэгжүүлэлт хийх зэргээр бие махбодыг байнга хөдөлгөж байдаг.
2. Найз нөхөд, харилцаа
Сзекели найз нөхдөө эрхэмлэдэг бөгөөд тэдэнтэй цагийг хамт өнгөрүүлэх дуртай. “Найзуудтайгаа байх нь илүү хөгжилтэй” гэж тэр үргэлж хэлдэг. Судалгаанууд ч мөн найз нөхөд нь урт нас, эрүүл мэндэд чухал нөлөөтэй болохыг харуулдаг.
“Эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг найз нөхөдтэй байх нь ямар ч нэмэлт тэжээл, залуужуулах бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй” хэмээн Бюттнер хэлжээ.
3. Өнгөрсөнд харамсахгүй байх
Ихэвчлэн ахмад хүмүүсийн хамгийн их харамсдаг зүйл бол хэт их санаа зовох, хангалттай аялж амжаагүй байх явдал байдаг. Гэвч Сзекели өнгөрсөнд харамсаж биш, харин байгаа зүйлдээ талархаж амьдардаг. Тэрбээр энэ талаар “Би өнгөрснөө харах дургүй. Би ирээдүйгээ хардаг. ‘Тэгэх байсан юм… ингэх байсан юм…’ гэж бодох нь ямар ч өөдтэй зүйл биш.
Түүний оронд би ном уншихыг илүүд үзнэ. Өнгөрсөн рүү бүү эргэж хар. Энэ бол цагаа дэмий үрж буйн хэлбэр. Тэр аль хэдийн болоод өнгөрсөн. Одоо урагш хараад, хүсэж буй зүйлдээ анхаар” гэжээ.
Эх сурвалж: Today