Топ-100 аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд оролцуулах, үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулахаар “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулжээ.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлагууд гарын үсэг зурсан байна.
Өнөөдөр МҮХАҮТ-д болсон, "Бонд 2025" форумын үр дүнд бондын зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, иргэдийн ойлголт сайжирч, аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар санхүүжилтийн зардлаа бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид дүгнэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.