Нийслэл дэх түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэснээс хойш автобусны төхөөрөмжид уншуулдаг "U money"-ыг хэрхэн цэнэглүүлэх талаараа мэдээлэлгүй байгаа иргэдэд бусад боломжит хувилбар бүхий мэдээллийг хүргэж байна.
Umoney картаа цэнэглэх дараах боломжууд бий.
Сүлжээ дэлгүүрүүдээр:
Та өөрт ойр байрлах CU, Номин, Имарт супермаркет болон Umoney гэрээт цэгүүдээр картаа цэнэглэх боломжтой.
Гар утсаараа:
Гар утсандаа HiPay, Toki, Tapa, SocialPay аппликэйшн суулгаад хүссэн үедээ хялбар цэнэглэх боломжтой. Жишээ болгож HiPay апп-аар хэрхэн цэнэглэх зурган зааврыг доор хүргэж байна.
Мэдээж та тухайн аппликэйшний хэтэвчиндээ мөнгө хийсэн байх шаардлагатай ба ингэхдээ та өөрийн банкны апп-аар дамжуулж цэнэглэх боломжтой. Түүний дараа автобусны картаа утасныхаа ард хөдөлгөөнгүй байршуулж цэнэглэх юм.
Банкны карт:
Хэрэв танд банкны дараах карт байгаа бол шууд уншуулж болно. Цэнэглэх шаардлагагүй банктай хамтарсан карт:
- Хаан банк К карт,
- Голомт банк Т карт,
- ХХБ Бритто классик,
- Бритто Эйнштейн карт,
- Хас банк Тэмүүлэл карт