АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий Мишель салсан гэх цуурхлыг үгүйсгэж, тайлбар хийжээ.
Тэрбээр Дональд Трампын тангараг өргөх ёслол болон ерөнхийлөгч асан Жимми Картерын оршуулгын ёслол зэрэг өндөр түвшний хэд хэдэн үйл ажиллагаанд Обаматай цуг очоогүй нь тэднийг салсан гэх цуурхал тарахад хүргэсэн байна.
Харин Мишель Обама нэгэн подкастад ярилцлага өгөх үеэрээ “бие даасан эмэгтэй хүн” болж, цагийн хуваариа өөрөө зохицуулж байгаагаа онцолжээ.
Тэрбээр “Хүмүүс намайг өөрийнхөөрөө шийдвэр гаргаж байгаад итгэж чадахгүй байгаа. Үүнийг нөхрөөсөө салсан л гэж ойлгодог болсон.
Эмэгтэйчүүд хэн нэгнийг сэтгэл дундуур үлдээхгүй байлгах гэж их хичээдэг. Энэ нь бидний туулдаг нэг бэрхшээл. Өөрийнхөө төлөө шийдвэр гаргахаар нөхрөөсөө салсан гэж ойлгохоос өөр аргагүйд хүрдэг байх. Нийгэм биднийг ийм шахалтад оруулдаг" хэмээн ярьжээ.
Гэхдээ Мишель Обама өөртөө илүү цаг гаргаж байгаа ч илтгэл тавих, олон нийттэй уулзах, төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах, охидын боловсролын төлөө зүтгэх ажлаа үргэлжлүүлж байгаагаа хэлжээ.
Барак болон Мишель Обама нар өнгөрсөн аравдугаар сард хуримынхаа 32 жилийн ойг тэмдэглэсэн.
Мишель Обама “Becoming” бестселлер номдоо нөхрийнхөө улс төрийн замнал, Цагаан ордны амьдрал гэр бүлд нь хэрхэн нөлөөлсөн талаар илэн далангүй бичсэн байдаг.
Эх сурвалж: ВВС